BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Мэргэжлийн хувцастай гурван хүнийг нийлмэл зураг дээр мөрний уртаар харуулсан байна. Зүүн талд байгаа эхний хүн нь туршлагатай бизнес эрхлэгч шиг харагдаж, нүдний шил, зангиатай костюм өмссөн. Дунд зэргийн хүн уламжлалт бараан хувцас өмсдөг. Баруун талын гурав дахь хүн сахалтай, костюм, зангиа зүүсэн.
 - Business.MN

ХХОАТ-тай холбоотой албаны болон экспертүүдийн тайлбар

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-12-09
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Учиртай тоонууд: 10 сая төгрөгөөс дээш цалин, 1300 иргэн, иргэдийн 99.9%, шаталсан татварын 15%, 20%

Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй бөгөөд буруу ташаа мэдээлэл.

УИХ-аас 2023 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлттэй холбогдуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл тархсан учир залруулга хийе.

Энэ хуулийн өөрчлөлтөөр бол сарын арван сая төгрөгөөс дээш хөдөлмөр эрхлэлтийн орлоготой хүмүүсийн ажил олгогчоос суутгадаг татварын тухай энэ асуудал яригдаж байгаа. Сард арван саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн хувьд арван саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдуулах өөрчлөлт орсон. Олон нийтийн сүлжээнд иргэдийн банкны дансны орлого, дансны гүйлгээнээс авна гэх мэт өөр утгатай тайлбар явагдаж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй бөгөөд буруу ташаа мэдээлэл.

Энэ хуулийн босгыг тогтоохдоо бид нэлээн тооцоо судалгаа хийсэн. Нийт иргэдийн 99.9% нь энэ татварт хамаарахгүй. Нийт иргэдийн цалингийн татвар төлдөг 817 000 хувь хүнд энэ татварын ачаалал нөлөөлөхгүй. Зөвхөн 1300 орчим хүний л асуудал яригдаж байна. Дэлхийд ХХОАТ-ын системийг ашиглаж буй 160 гаруй улс байгаагаас энэхүү шаталсан татварын тогтолцоог ашигладаг 7,8 улсын нэг нь Монгол Улс. Шаталсан татварын системд шилжих нь зүйтэй хэмээн үзэж энэхүү татварын хуулийг өргөн барьж УИХ-аас баталсан.

Сарын 10 сая төгрөгөөс дээш хэмжээний цалингийн орлого авдаг 1300 орчим монгол болон гадаадын иргэн байдаг. Эдгээр хүмүүс нь банк санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарын удирдах албан тушаал хашдаг, гадаадын өндөр цалинтай техникийн ажилчид, гүйцэтгэх захирлууд. Дийлэнх иргэд 10 саяас доош орлоготой байдаг. Энд хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого, хадгаламжийн хүү хамаарахгүй. Зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгох хөдөлмөр эрхлэлтийн орлого /суутган татвар/-д хамаарна.

Татварын зөвлөх Ч.Батчимэг:
Шинэ оноос татварын алба батлагдсан хуулийн хүрээнд төлбөрийн баримтын мэдээллээ үндэслэн хяналтын ажлаа чангатгах төлөвтэй.
Оны дараагаас хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэнэ. Энэ хуулийн өөрчлөлтийг яаж хэрэгжүүлэх талаараа Татварын ерөнхий газар мэдээ, мэдээллээ цаг тухайд нь оновчтой хэлбэрээр өгч чадахгүй байна уу аль эсвэл өндөр цалин бүхий иргэд нийгмийг цочоох, сандраах санаатай үйлдэл хийж байна уу. Ойлгомжтой мэт асуудлаар хэт их чимээ гарч бусдыг болон манай үйлчлүүлэгчдийг сандралд оруулаад байх тул нэгдсэн мэдээлэл өгье гэж бодлоо.
Татварын гурван хуулинд шинэчлэл хийж 2019 онд баталж 2020 оноос хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлээд нэг жил болоод нэмэлт өөрчлөлт хийж хувь хэмжээг нэмэх болсон шалтгаан юу вэ? Хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед одоо орсон нэмэлт өөрчлөлт төсөлд байсан. Харин хэлэлцэх явцад хассан. Татварын хувь хэмжээг нэмэх нь цаг үеэ олоогүй байсан гэж үзсэн болов уу. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэсэн амлалт байсан нь нөлөөлсөн байж мэднэ.
Хуулийн нэмэлтээр ямар орлогоос шаталсан хувиар татвар ногдуулах вэ?
Хуулийн 14, 18 дугаар зүйлээр тодорхойлогдсон орлогод энэ шаталсан хувь хэмжээ хамаарах юм.
  • Хуулийн 14 зүйл нь цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон бол
  • Хуулийн 18 дугаар зүйл нь шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон.
Тэгэхээр энэхүү шаталсан хувь хэмжээ дээрх 2 төрлийн орлого бүхий иргэдэд хамаарна.
Шууд бус орлого гэдэгт цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй 11 төрлийн бараа, ажил, үйлчилгээний орлогыг хамруулдаг.
Үүнд:
  1. үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;
  2. орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;
  3. үзвэр үйлчилгээний олговор;
  4. ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;
  5. ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
  6. арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
  7. 7. ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжаас бусад сайн дурын даатгалын хураамж;
  8. гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;
  9. Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;
  10.  эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;
  11. адилтгах бусад орлого.
Өндөр цалинтай хүн их татвар төлнө гэж Татварын албанаас тайлбарлаад байгаа нь ийм учиртай. Цалинтай адилтгах шагнал, урамшуулал авсан хүмүүст бас хамаарна. Жишээ болгон хувь хэмжээг тооцоолсон хүснэгт орууллаа.
Энэ тооцооллоос сарын 10 сая хүртэл төгрөгийн цалингийн орлоготой иргэд 10 хувиар ХХОАТ төлнө. Харин 11 сая болоод ирэх үед шаталсан хувиар татвар тооцогдоно гэсэн үг. Энэ татварыг ажил олгогч цалин тавихдаа суутган авч төсөвт төвлөрүүлдэг.
Харин иргэд энэ хуулийн өөрчлөлттэй холбогдуулж хоёр асуудлаар эргэлзэж бичээд байгаад тайлбар өгье.
  1. Энэ хууль 2023 оны 1 сарын 1-нээс мөрдөнө гэж заасан байна. Энэ оны санхүүгийн жил 2023 оны 2 сарын 15 нд дуусна. Тэгэхээр энэ онд өндөр цалин авсан хүмүүс жилийн эцсээр тооцоо хийж дуусгахдаа шаталсан хувиар ногдуулах юм уу гэж асууж байна. Хуулийн нэмэлт 2023 оноос мөрдөгдөнө гэдэг нь 2023 онд авсан цалингаас эхлэн тооцогдоно гэсэн үг.
  2. Хувиараа орлого олдог хүмүүс дансны хуулгаас нь татвар тооцно гэж бухимдацгааж байна. Иргэдийн орлогыг тодорхойлохын тулд дансны гүйлгээг шалгах эрх татварын албанд байдаг. Түүний дагуу төлбөрийн баримт гаргаж өгөөгүй бол дансыг шалгаж орлогыг нь нотлох хуулийн заалт хэрэгжиж байна гэсэн үг юм. Хуулинд өмнө нь ч байсан заалт. Бухимдаж хэвлэлийн хурал хийж буй иргэд өмнө нь татварын тооцоо хийж байгаагүй юм байна л гэж ойлгогдохоор байна билээ.
Шинэ оноос татварын алба батлагдсан хуулийн хүрээнд төлбөрийн баримтын мэдээллээ үндэслэн хяналтын ажлаа чангатгах төлөвтэй. Айлгаж буй биш шүү анхааруулж байна. Он дуусахаас өмнө энэ жилийн дансаар орсон гүйлгээгээ төлбөрийн баримттайгаа тулган шалгаж үзээрэй гэж зөвлөе.
Санхүүч Г.Батжаргал:
10 сая төгрөг болгох макро эдийн засгийн реформоо хийчхээд шатлалтай татварын систем рүүгээ үе шаттай шилжих хэрэгтэй
Өнөөдөр яригдаад байгаа шатлал эхлэх босго цалин 10 сая бол $2919 байна. Дэлхийн дундаж цалин $5100, манай улсын нэг хүнд оногдох ДНБ $4150 гээд ойр зуур харьцуулж болох тоонуудтай жишиг үзэхэд шинээр мөрдөх хууль бол нийгмийн дундаж давхарга гаргахыг хүсэхгүй, улны бодлого үргэлжилж байна гэж дүгнэж байна. Учир нь 10 сая төгрөгөөс дээш цалин авдаг хүний тоо 1300, нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1%-д л нөлөөлнө. Энэ мөнгө төсөвт ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин үүний оронд худалдааны төвүүд дээр худалдаа эрхэлж буй иргэд, шинэ жилээр дуулж, хөтлөөд байгаа уран бүтээлч, наадмаар бай шагнал их авдаг бөхчүүд нараас тэгш байх зарчмын дагуу 10% авдаг систем, хяналтын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй.
Мөн доорх судалгаагаар нийт цалин авч буй иргэдийн 44% нь 421-800 мянган төгрөгийн хооронд цалин авч байгааг дэлхийн дундаж $5100, ядаж 10 сая төгрөг болгох макро эдийн засгийн реформоо хийчхээд шатлалтай татварын систем рүүгээ үе шаттай шилжих хэрэгтэй гэж бодож байна.
bookzone
Тагууд: орлоготатварцалин

Санал болгох:

A man in a suit crawls on all fours beneath large red letters spelling "HOAT," with the letter "O" replaced by a slashed zero. The background is a beige grid pattern.
НӨАТ-ын босго доогуур шургахуй
A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.
Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00