BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.

Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-05-01
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-аас татварын багц хуулийн шинэчлэлийг удахгүй хэлэлцэн батална. Энэ удаагийн шинэчлэлээр Татварын ерөнхий хуулиас гадна НӨАТ, ААНОАТ, ХХОАТ-ыг хөндсөн шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтүүд орно. Хуулийн төслүүд батлагдсанаар татварын хувь хэмжээ, босго, хөнгөлөлт, чөлөөлөлтүүд өөрчлөгдөхөөр байна. Ингээд төсөлд тусгасан онцлох өөрчлөлтүүдийг дурдъя:

  • ТЕХ-иар татвар төлөгчдийг маш сайн, сайн, дунд, хангалтгүй хэмээн 100 хүртэлх оноогоор ангилна. Уг оноог НӨАТ төлөх хугацааг хойшлуулах болон бусад зорилгоор ашиглана.
  • ААНОАТ-ын тухайд жилийн борлуулалт нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх ААН-үүд ашгаасаа 10% татвар төлөөд, 90% буцаан авна. Хувь хэмжээ гэвэл шаталсан хувиар дараах байдлаар татвар ногдуулна:


Харин орлого нь 300 сая төгрөг хүртэлх бичил, жижиг ААН-үүдийн ашгаас 1%-иар татвар тооцдог байсныг болино.
НӨАТ-ын хуулийг шинэчлэн батална. Хөнгөлөлт, буцаалтын тухайд мөн шаталсан хувилбарыг УИХ-аар хэлэлцүүлнэ. Тодруулбал:

Харин жилийн борлуулалт нь 400 сая төгрөг давсан тохиолдолд НӨАТ төлөгч болох босго тавьжээ. Харин хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй.

Хасалт буюу авлагын тухайд:

  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтын НӨАТ-ыг хувь тэнцүүлэхгүйгээр шууд хасах,
  • Оршин суугч бус этгээдээс худалдан авалт хийсэн (Жишээ нь, Facebook-т бүүст хийсэн) бол төлсөн татварыг хасах,
  • Суудлын автомашин худалдан авах, импортлоход төлсөн татварыг хасах,
  • НӨАТ-гүй И-Баримттай худалдан авалтын төлбөрийг бэлэн бусаар төлсөн бол үнийн дүнд нь НӨАТ-ын 10% шингэсэн хэмээн үзэж төлөх татвараас хасах заалтууд тусгаад байна.

ХХОАТ-ын тухайд хөнгөлөлт, чөлөөлөлт дараах байдлаар:

  • Цалин хөлс, үйл ажиллагааны жилийн орлогын 9.6 сая төгрөг хүртэлх дүнд ногдох татварыг 100% хөнгөлнө.
  • Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах, барих, амины сууцаа “ногооруулах”, засах, орон нутагт анх удаа орон сууц авах, барихад хөрөнгө зарцуулбал 15 сая төгрөг хүртэлх татвар хөнгөлнө.

Харин хувь хэмжээ дараах байдлаар:

  • Цалин хөлсөнд 10%-15%-20% гэсэн байдлаар шаталсан татвар ногдуулна.
  • Иргэний хувийн үйл ажиллагааны ашгийг мөн 10%-15%-20% гэсэн шатлалд нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан горим байхгүй болно.

Татварын багц хуулийн төслийг энэ оны тавдугаар сарын 15-наас өмнө буюу 2026 оны төсвийн төсөөлөл гарахаас өмнө батлах учиртай.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: татвартатварын бодлогоУчиртайТоонууд

Санал болгох:

A man in a suit crawls on all fours beneath large red letters spelling "HOAT," with the letter "O" replaced by a slashed zero. The background is a beige grid pattern.
НӨАТ-ын босго доогуур шургахуй
Illustration of two figures with orange ties struggling to carry a large box labeled "Татвар" up a steep incline, symbolizing the burden of taxes.
Татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх процесс бизнесийг туйлдуулдаг
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00