BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Чингис хааны хөргийг дүрсэлсэн хэдэн монгол 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гартаа атгасан. Мөнгөн тэмдэгтүүд нь нил ягаан ногоон өнгөтэй, нарийн хээтэй, хамгаалалтын шинж чанартай бөгөөд бизнесийн орчин дахь аж ахуйн нэгжийн үзэл санаа, энтрепренёрийн алсын харааг илэрхийлдэг. - Business.MN

Монгол хүний нэг цагийн ажлын үнэлэмж 3273.8 төгрөг болж байна

Ж.Батзул   Ж.Батзул
2022-12-09
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Учиртай тоонууд: 3273.8 төгрөг, 550 мянган төгрөг

***

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос 2023 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 000 төгрөг болгон шинэчлэж бүх нийтээр даган мөрдөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр гарснаар өдгөө 420 000 төгрөгөөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130 000 төгрөгөөр нэмэгдэн иргэдийн нэг цагийн ажлын үнэлэмж 3273.8 төгрөг болж 31 хувиар өсөх юм. Ерөнхийдөө бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх нэршлийг “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажилд ямар нэгэн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин хөлсийн хамгийн доод хязгаар” хэмээн ойлгож болно.

Хэдийгээр Засгийн газрын зүгээс жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно хэмээн мэдэгдэж байсан хэдий ч өнгөрсөн онд шинэчлээгүй. Гурван талт Үндэсний хорооноос 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  100 000 төгрөгөөр нэмэгдүүлж  420.000 төгрөг болгох санал хүргүүлж, улмаар батлагдсан. Харин 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор тогтсон байна. Энэ нь дээр өгүүлсэнчлэн жил тутамд шинэчлэх амлалтаа биелүүлж буй нэгэн эерэг үзүүлэлт болох юм.

Монгол Улсын хэмжээнд 1.1 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 80 000  орчим буюу найм орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эсэх асуудал нь эдийн засагчдын ихээхэн маргаантай сэдэв. Түүнийг нэмэгдүүлснээр нийгмийн даатгалын санд төлөх сайн дурын даатгуулагчийн даатгалын доод хэмжээ ч даган өснө. Өмнө нь 320 000 төгрөгөөр цалинжих үед сайн дурын даатгуулагч хамгийн багадаа 43 200 төгрөгийн шимтгэл төлдөг байсан бол 2020 оноос 56 700 төгрөг болж нэмэгдсэн. Улмаар энэ удаагийн нэмэгдлээр даатгуулагч та сар тутамд 74 250 төгрөгийн шимтгэлийг төлөх шаардлагатай болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ашиг орлогын тэгш бус байдлыг бууруулахаас гадна бага орлоготой иргэдийн хэрэглээг нэмэгдүүлж улмаар эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүхүлэх эерэг нөлөөтэй. Гэхдээ үүнийг даган ажил олгогчдын цалингийн зардал нэмэгдэж улмаар бараа бүтээгдэүний үнийг өсгөх сөрөг хандлага ажиглагддаг. Тиймээс өөрчлөлтийн нөлөөг нарийвчлан тооцох нь хөдөлмөрийн зах зээлийн хандлагыг тодорхойлж улмаар макро бодлогыг хэрэгжүүлэхэд суурь үзүүлэлт нь болж өгөх учиртай.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр албан салбарын цалин нэмэгдэж улмаар зарим байгууллага цомхтгол хийхэд хүрдэг. Цомхтголд өртөгсөд ажилгүй үлдэх эсвэл албан бус салбарт ажиллах сонголттой “нүүр тулна”. Албан бус салбарын цалин уг өөрчлөлтийг дагах учир хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэхэд албан бус салбарын тэнцвэрт ажил эрхлэлт өсөж, цалингийн түвшин буурах хандлага ажиглагддаг. Үр дүнд нь албан салбарын ажилгүйдэл болон дундаж цалин нэмэгдэх бол албан бус салбарын ажил эрхлэлт өсөж, харин цалин нь буурна.

Монгол Улсын хэмжээнд 1.1 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 80 000  орчим буюу найм орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэх судалгааны дүн гарсан байдаг. Өдгөө үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн өсөлттэй уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсөвт Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 266.2 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн юм.

Төгсгөлд нь энэхүү хуулийн заалт нь бүхий л салбарт үйлчилдэггүй болохыг онцолъё. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардагдах салбарын ажилтны цагийн үндсэн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглосон байдаг. Жишээлбэл, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хамаарах ажилтны цалин хөлсийг тогтоох, нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшин, үйлдвэрийн нь үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, тарифын өсөлт зэргийг харгалзан үзэж хамтын гэрээгээр зохицуулна. Учир нь ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөг судалсан ажлуудын үр дүн ялгаатай бөгөөд тухайн улсын хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, онцлог, хууль эрхзүйн орчин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлтийн түвшин зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай байдагт оршино.

bookzone.mn
Тагууд: ажилтанбүтээмжцалин

Санал болгох:

СЕО-гийн урамшуулал
СЕО-тай байгуулсан гэрээний сайн ба сургамжтай жишээнүүд
СЕО-гийн урамшуулал
СЕО-гийн цалин, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ?
Ж.Батзул

Ж.Батзул

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00