BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
2023 оны дэлхийн бизнес, эдийн засагт давамгайлах 10 трэнд

2023 онд инфляц ба тодорхойгүй байдал ноёлно

2023 оны дэлхийн бизнес, эдийн засагт давамгайлах 10 трэнд

Даваадорж Г.   Даваадорж Г.
2022-12-22
  Онцлох, Стратеги
1
Share on FacebookShare on Twitter

Товчхондоо 2022 онд Орос, Хятад гэсэн Монголын хоёр том хөршийн үйлдэл олон улсын амьдралыг тодорхойлов. Эндээс инфляц ба тодорхойгүй байдал гэсэн дэлхийн эдийн засгийг тодорхойлсон хоёр гол шинж нь хадгалагдсаар байна гэж ОУВС дүгнэв. 2023 ондоо ч хүн төрөлхтний анхаарал Орос-Украйны дайн болон Хятадын ковидын “Тэг бодлого” хоёр гол сэдэвт төвлөрөхөөр байна. Эрчим хүчний үнэ, инфляц, эдийн засгийн өсөлт, хүнсний хомсдол гээд амьдралын өртөгтэй холбогдох асуултууд хүндхэн хэвээр байна.

The Economist Intelligence Unit-ийн прогнозоор 2023 дэлхийн бизнес эдийн засагт дараах 10 трэнд ноёлох ажээ:

  1. АНУ-ын Холбооны Нөөцийн Банк болон барууны бусад банк инфлятай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөнө. Гэхдээ Хятад мөнгөний зөөлөн бодлого барина.
  2. Инфляцийн хямрал худалдааны салбарт сөргөөр нөлөөлнө. Онлайн худалдааны өсөлт ч удааширна. 
  3. Ковид-19-өөр нас барагчдын тоо ханиадаар нас барагчдаас 2 ДАХИН бага байна. Эрсдэлтэй ч Хятад “Тэг-ковид” бодлогоо зөөлрүүлж магадгүй.
  4. Азийн эрчим хүчний хэрэгцээ нефтийн эрэлтийг 1.5 ХУВИАР өсгөж цар тахлын өмнөхөөс өндөр болно. ОПЕК хүсэхгүй ч олборлолтоо нэмж, үнэ нь доошилно.
  5. Ухаалаг төхөөрөмжийн борлуулалт шалихгүй ч хиймэл оюуны зах зээл 500 ТЭРБУМ ам.доллараар өснө.
  6. Стримингийн өрсөлдөөн улам ширүүсч, хөрөнгө оруулалт ихсэнэ. Netflix л гэхэд 17 ТЭРБУМ ам.долларын хөрөнгө оруулна.
  7. Дэлхийд автомашины худалдаа 1% буурах ч цахилгаан машиных 25% өснө.
  8. АНУ батлан хамгаалахын зардлаа 800 тэрбум ам.доллар хүргэж, Хятадаас 3 дахин их зардал гаргана.
  9. Түүхий эдийн үнийн савлагаа багасах ч энэ нь өлсгөлөн байгаа 800 САЯ хүнд төдийлөн хүртээлгүй.
  10. Олон улсын аялал 30% өсч агаарын тээвэр ашигтай болох ч цар тахлаас өмнөх түвшиндээ хүрэхгүй.

 

Монгол Улсын хувьд хэр сайн экспорт хийж чадахаас төлбөрийн тэнцэл, төсөв, бодит эдийн засаг болон санхүүгийн секторын үзүүлэлтүүд бүх зүйл хамаарна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд экспортын гарц, түүний дотор нүүрсний экспортыг сайжруулах алхмууд хийж байна. Тухайлбал, хоёр төмөр замыг барьж дуусгасан нь томоохон алхам болов. Гэвч нэгдүгээрт, эдийн засаг Хятадын ковидын бодлогоос хүчтэй хамаарсан хэвээр байгаа, хоёрдугаарт төмөр замаар бодит тээвэр хийтэл бас хугацаа орно.

Импорт, өрхийн хэрэглээ, өндөр үнэ, зээлийн олдоц гэх мэтээр монголчуудын амьдралын өртөг буурах биш өсөх магадлал өндөр байна. Он гарсаар төгрөгийн ханш долларын эсрэг 20% суларч, цаашлаад гадаад валютын албан нөөц 36% буураад байгаа нь төв банкны мөнгөний бодлогын орон зайг хумьсаар байна. Хамгийн харамсалтай нь Монголбанк инфляцийг тогтоохын тулд бодлогын хүүгээ өсгөөд байгаа ч нөгөө талаас УИХ мөнгөний бодлогоосоо зөрж өмнөх жилээс 20 орчим хувиар тэлсэн төсөв баталсан нь 2023 онд парламентын сонгуулийг угтсан улс төрийн бодлого явагдахыг харуулж байна.

Тагууд: БНХАУинфляцэкспорт
Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

5 1 vote
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

1 Comment
Inline Feedbacks
View all comments
Д.Бадрах
Д.Бадрах
26 days ago

Давка маань яг л анализ хийж браво

1
Reply

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
1
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00