BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
НДШ-ийн өрөөс болж данс хаах шийдвэр хууль зөрчөөгүй ч хүндрэл дагуулж байна

НДШ-ийн өрөөс болж данс хаах шийдвэр хууль зөрчөөгүй ч хүндрэл дагуулж байна

Батзул Ж   Батзул Ж
2023-01-03
  Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал бизнесийн бүхий л шатны байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгааг бид бүгд мэднэ. Ажилтаныхаа цалин хөлсийг арайхийн тавьж, санхүүгийн тайлангаа цаг тухайд нь өгч, боломжтой үедээ шимтгэлээ төлж яваа компани цөөнгүй. Тэдгээр бизнес эрхлэгчдэд төрийн дарамт олон. Олон дарамтын нэг бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тайлан өгөх юм.  

“Н” компани (нэрийг нууцалсан)  ажилтныхаа цалин хөлс, холбогдох байгууллагын тайланг цаг тухайд нь өгсөөр иржээ. Гэвч өнгөрсөн оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэлд өр үүсч эхэлсэн ч тайлангаа цаг тухайд нь л өгсөөр ирж. Харин оны төгсгөлд нийгмийн даатгалын Улсын байцаагч ирж компанийн харилцах дансыг хааж орхиж. Үндэслэл нь нийгмийн даатгалын шимтгэл болох 1,3 сая төгрөгөө цаг тухайд төлөөгүй гэх шалтгаан. Хэдийгээр байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй ч байгууллагад ихээхэн дарамт байгаа аж.

Учир нь тус компани өрөө төлж, дансаа сэргээхэд ихээхэн хүндрэлтэй бөгөөд цаг хугацаа алддаг. Өрөө төлөхийн тулд битүүмжлэгдсэн дансаас мөнгөө татаж авахын тулд нийгмийн даатгалын байцаагчаас албан бичиг авах зайлшгүй шаардлагатай. Бичгээ авсан бол банкны ажилтантай уулзаж дансаа битүүмжээс гаргах болно. Эдгээр ажлыг зохицуулахын тулд тухайн ажил олгогч дор хаяж 2-3 хоногийн ажлаа алдахад хүрч байгаа юм. Иймээс бизнес эрхлэгчдэд ирэх төрийн дарамтыг бууруулахын тулд дансаа нээлгэх ажлыг цаг алдалгүй бүрэн автоматжуулах шаардлагатай. 

Зөвхөн байгууллагын удирдлагад гэлтгүй тус байгууллагын ажилтанд ч нэлээн төвөгтэй байдал үүсгэжээ. Ажилтны эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй үндэслэлээр эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхгүй болох жишээний. Хэрэв уг ажил олгогч асуудлыг яаралтай шийдвэрлэж чадаагүй бол ажилтан эрүүл мэндээ эрсдэл оруулж, байгууллага Монголбанкны найдваргүй зээлдэгч ангилалд багтаж санхүүгийн хохирол амсах байлаа. Тухайн ангилалд багтсанаар байгууллага илүү их цаг хугацаа алдаж, төлөвлөөгүй зардал гаргах, бусад санхүүгийн байгууллагаас зээл авах зэрэг олон эрх нь хязгаарлагдах эрсдэлтэй учирна. 

Хэдийгээр тайлангаа өгсөн ч шимтгэлээ цаг тухайд нь төлөөгүй нь ажил олгогчийн дутагдал хэдий ч тэдэнд хандаж буй төрийн байгууллагууд “төмөр нүүр”-ээ зөөлрүүлмээр. Бүхий л салбар цахим хэлбэрт шилжиж буй өнөө үед бизнес эрхлэгчдийг цаг хугацаа, илүү зардал гаргахаас сэргийлж эдгээр зөвшөөрлөө цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай.

Тагууд: бизнес эрхлэгчдэдЖДҮкомпани
Батзул Ж

Батзул Ж

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00