BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар цагаан зураг дээр "ХУВИЙН" гэсэн шошготой хаалганы завсраар харж буй эмэгтэй харагдаж байна. Профайл дээр байрласан, бичгийн хэрэгсэл барьсан эмэгтэй хөшигний ард нууцыг судалж буй бизнес эрхлэгч бололтой. Тэр жижигхэн нүхээр тонгойх үед гайхалтай гэрэлтүүлэг нь түүний сүүдрийг тусгадаг. - Business.MN

HAROLD M. LAMBERT/GETTY IMAGES

Stripe, SpaceX тэргүүтэй 2023 оны хамгийн өндөр хүлээлттэй IPO-нууд

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2023-01-27
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хувьцаагаа нээлттэй арилжсан технологийн компаниудын хувьд 2022 он сүүлийн хэдэн жилд тохиогоогүй хамгийн олхиогүй жил болов. Энэхүү тааруу үзэгдлийг өөрчлөх боломжтой гэж хөрөнгө оруулагчдын найдаж буй стартап юникорн болон “битүү морьд”-ыг танилцуулъя.

2022 оны технологийн салбарыг авч үзвэл маш цөөн компани нээлттэй болсон, ихэнхийнх нь IPO амжилтгүй болсон учир хар дарсан зүүд мэт жил гэж тодорхойлж болох юм. 2023 он гарч буй энэ мөчид хөрөнгө оруулагчид, салбарын шинжээчдийн хүлээлт тийм ч өндөр биш байна. Гэхдээ Stripe, SpaceX зэрэг цөөн хэдэн мундаг компани болон гэнэт цахиур хагалах боломжтой зарим компани байдлыг эерэг тал руу өөрчилж магадгүй юм.

2022 оны IPO-нуудыг эргэн дурсвал шинэлэг зүйл бараг үгүй. Refinitiv-ийн өгөгдлөөс үзвэл АНУ-д 80 хүрэхгүй компани олон нийтэд нээлттэй болсон нь 2021 онтой харьцуулахад 88 хувь буурсан үзүүлэлт агаад тэдний орлогын хэмжээ  95 хувиар багасжээ. Тийм ч учраас “1990 оноос хойш АНУ-ын түүхэн дэх IPO-ны хамгийн муу жил” гэж Axios компани зарласан биз ээ.

Онлайн машин түрээсийн Getaround компани энэхүү хандлагыг өөрчлөх зорилгоор 12 дугаар сард тусгай зориулалтын худалдан авалтын компанитай (SPAC) нэгдсэн. Гэвч өнгөрсөн сард компанийн хувьцааны үнэ 90 хувиар унаснаар нэгдсэн компанийн үнэлгээ пеннигээр хэмжигдэх хувьцааны бүсэд ороод байна. Аравдугаар сард нээлттэй компани болсон автомат удирдлагатай машин үйлдвэрлэгч Mobileye-ийн хувьцааны ханш анхны үнээсээ 70 орчим хувиар өссөн нь харин тун ховор тохиолдол болж бүртгэгдлээ. Гэсэн ч 2017 онд тус компанийг худалдаж авснаас хойш тусдаа компани болгон ажиллуулж байсан Intel-ийн найдаж байсантай харьцуулвал үнэлгээ нь бага хэвээр байгаа юм.

Харьцуулбал, криптовалютын Coinbase бирж, программ хангамж үйлдвэрлэгч GitLap, зоогийн газрын программ хангамж бүтээгч Toast, өгөгдлийн дэд бүтцийн Confluent, болзооны апп хийдэг Bumble зэрэг технологийн олон стартап 2021 онд шуугиантай IPO хийж байсан билээ. Эдгээр компани 2021 онд нээлттэй болсон бусад компаниудын адилаар арилжааны эхний өдрүүдтэй харьцуулбал хувьцаа нь хямд үнээр арилжаалагдаж байна.

“2021 оны хувьд компаниудын гол зорилго нь бэлэн мөнгөтэй болох, хувьцаагаа санал болгоод аль болох өндөр үнэлгээ, сонирхолтой түүх бүтээхэд оршиж байсан. Харин энэ онд зах зээл багагүй хугацааны завсарлага авах болов уу” хэмээн Торонтод төвтэй Ripple Ventures-ийн венчюр хөрөнгө оруулагч Мэтт Коэн өгүүлэв.

Түүнтэй санал нийлж буйгаа хөрөнгийн зах зээл, тодорхой компаниудын талаар чөлөөтэй ярих үүднээс нэрээ хэлэхийг хүсээгүй Bay Area-гийн нэгэн хөрөнгө оруулалтын компанийн захирал илэрхийлсэн юм. “2023 оны IPO-нуудыг бид нар лав тооцооноос хассан. Энэ жилийн хувьд даруухан байж, зах зээлийн хэмжээгээ өсгөж, 2024 онд зах зээлээс гарах талаар бодно” гэж тэр бээр нэмж хэлэв.

Гэхдээ л ирэх намар буюу 2023 оны дөрөвдүгээр улиралд технологийн компаниудын IPO үнэ цэнтэй болж эхэлнэ гэдэгт зарим хөрөнгө оруулагч найдаж байна. Өнөөгийн бүүдгэр зах зээлийн өнгийг гэрэлтүүлэх боломжтой юникорн компаниудыг “Форбес” танилцуулж байна.

—————————————————————————————————————————

ШАН ТАТАГЧИД

Stripe-хамтран үүсгэн байгуулагч Жон Коллсон

Stripe

Хэзээ мөдгүй нээлттэй болж мэдэх “мангас” хэмээн хөрөнгө оруулагчдын хамгийн эхэнд нэрлэж буй онлайн төлбөр тооцооны эл компанийн үнэлгээ энэ оны эхэнд 95 тэрбум ам.долларт хүрсэн. 2010 онд ах дүү Патрик болон Жон Коллисоны үүсгэсэн Stripe хэдэн тэрбумын орлоготой бөгөөд завгүй ажилласан анхны ажилтнууд, хөрөнгө оруулагчид нь компаниа нээлттэй болгохыг ихээхэн хүсэж байгаа юм. Финтекийн бусад компанийн адилаар 2022 оны хоёрдугаар хагаст Stripe үйл ажиллагаагаа хумьж, 1000 гаруй ажилтнаа халж, дотоод үнэлгээгээ 28 хувиар бууруулсан. 2021 онд цар тахлын үеэр тэсрэлт хийсэн тус компани цахим худалдааны зогсонги байдлаас шалтгаалж энэ онд өсөлт нь буурав. Хэрэв Stripe хэдэн улирал дараалж гол үзүүлэлтүүдээ сайжруулж чадах юм бол хөрөнгийн зах зээлийн өнгийг өөрчлөх компани гэж хөрөнгө оруулагчдын тавьж буй найдвар биелэх юм.

Two Sigma Ventures-ийн удирдах захирал Вилли Итчев “Сайн компаниуд заавал нээлттэй болох шаардлагагүй. Гэхдээ IPO хийх цонх хаагдсан гэсэн байр суурьтай би санал нийлэхгүй. Юу болох вэ гэвэл үнэлгээний хүлээлт өөрчлөгдөнө, эрсдэл хүлээх чадвар өөрчлөгдөх байх” гэжээ.

SpaceX

Өндөр үнэлгээтэй технологийн ижил компаниудын үнэлгээ буурч байгаа бол Илон Маскийн SpaceX томорсоор байна. Bloomberg-ийн анхлан мэдээлсэн саяхны худалдан авах саналаас үзвэл тус компанийг 143 тэрбум ам.доллар буюу сүүлийн үнэлгээнээс 15 хувиар илүүгээр үнэлээд байгаа аж. Уг саналын дагуу бол ажилтнууд нь хувьцаагаа SpaceX-ийн хөрөнгө оруулагчдад эргүүлэн зарах боломжтой болох юм. Ташрамд дурдахад, хиймэл дагуулд суурилсан интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Starlink компани нэг сая хэрэглэгчтэй болоод байгаа аж. Хоёр жилийн өмнө байгуулагдсан, маркетингт бараг хөрөнгө зараагүй Starlink сүүлийн нэг жилд хэрэглэгчийн тоогоо ийн дөрөв дахин нэмэгдүүлж чадлаа.

Ийм өсөлт нь SpaceX компанийн хувьд хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээнээс нэг тэрбум ам.доллар давсан орлого олох боломжийг бүрдүүлэх бөгөөд үүнд захиалга нь дүүрсэн пуужин хөөргөлтийн бизнесийн орлого багтаагүйг санах хэрэгтэй. Гэхдээ И.Маск саяхан Твиттерийг худалдаж авч, нийгмийн сүлжээний үйлчилгээг нууцлаг болгож хувиргасан учир SpaceX компани данс тооцоогоо хөрөнгө оруулагчдад бүрэн нээлттэй болгох эсэх нь тодорхойгүй байна.

Databricks

2021 онд 38 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан клауд үйлчилгээний Databricks-ийн үнэлгээ өнгөрсөн оны аравдугаар сард 31 тэрбум болсон тухай The Information мэдээлсэн. Гэхдээ жилийн орлого нь нэг тэрбумыг давсны дараа хүмүүсээ ажлаас халахын оронд шинэ ажилтан нэмж авсаар байна гэдгээ Гүйцэтгэх захирал Али Годси нь наймдугаар сард Forbes-т илэрхийлсэн юм. “Нээлттэй компани болохыг дагаж ирдэг дарамттай бид нүүр тулаагүй байна” хэмээн Databricks-ийг хамтран үүсгэн байгуулагч маань тухайн үед өгүүлж байлаа. Confluent, Snowflake зэрэг компаниудын угсраа IPO-ний дараа ч өгөгдлийн дэд бүтцийн хамгийн том хувийн компани хэвээр байгаа Databricks нь технологийн ертөнцөд салбарынхаа итгэл найдварыг тээсэн хэвээр байгаа юм.

————————————————————————————————————————

ОНЦГОЙРОГЧИД

bookzone

Airtable

Chime

Discord

Notion

10-20 тэрбум ам.долларын үнэлгээтэй, өндөр амжилттай технологийн компаниудад тулгарч буй нэг чухал асуулт: Тэдний орлого нь үнэлгээтэйгээ нийцэж байна уу? Өнөөгийн нөхцөлд технологийн компаниудын хувьцаа нь орлогоос нь 12, эсвэл 15 дахин өндөр үнээр борлуулагдаж байгаа нь тун азтай хэрэг гэдгийг хөрөнгө оруулагчид анхааруулж буй.

Airtable-ийн СЕО Хави Лю

Хамтын ажиллагааны программ бүтээдэг Airtable, Notion зэрэг компанийн хувьд энэ нь сүүлийн хөрөнгө оруулалтын ээлжээс хойш үнэлгээ нь буурна гэдгийг харуулж байна. Тухайлбал, 11.7 тэрбумын үнэлгээтэй Airtable-ийн жилийн дахин давтагддаг орлого нь 2021 онд 100 сая гаруй доллар байсан бол 10 тэрбумын үнэлгээтэй Notion компанийн хувьд мөн төдийн хэмжээний жилийн орлоготой байгаа юм.

2020, 2021 онд үнэлгээ нь огцом нэмэгдсэн ч өдгөө зардлаа танах, удаан боловч илүү тогтвортой өсөлтийг сонгох дарамттай тулгараад буй Цахиурын хөндийн бусад том  компаниудын хувьд ч дээр дурдсан явдал тохиолдох магадлалтай. Гэхдээ финтекийн салбарын Chime, онлайн харилцааны үйлчилгээ үзүүлдэг Discord зэрэг компанийн хувьд тогтвортой өсөлт нь тун хэцүү байж мэдэх юм. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагч нар одоогийн орлогын хэмжээнээс 11 дахин өндөр үнэлгээтэй хувьцаа нь зарагдаж буй GitLab, илүү хүнд сорилттой тулгарч буй ч орлогоосоо хоёр дахин өндөр үнэтэй хувьцаа нь зарагддаг Twilio зэрэг компанийн хувьцааг авах сонирхолтой байж болох юм. “Үнэлгээ, орлогын энэ зөрүү улам багасах ёстой” гэж хөрөнгө оруулагч Коэн анхааруулсан билээ.

———————————————————————————————————————

ТОГТВОРГҮЙЧҮҮД

Bolt

Instacart

Klarna

Олон нийтэд нээлттэй компани болох талаар ярьж байсан ч өдгөө томоохон асуудлуудтай тулгараад буй олон тэрбум ам.долларын үнэлгээтэй хэсэг компани 2023 онд IPO-ний талаарх байр сууриа өөрчилж магадгүй боллоо. Өнөөгийн зах зээлийн орчинд эдгээр компанийн үнэлгээ ихээхэн хэмжээгээр буурсан (Klarna-ийнх гэхэд долдугаар сард 85 хувиар буурч, 6.7 тэрбум болсон) учир хөлгөө зөв замд оруулахын тулд ажилтнуудаа олноор халж эхэлжээ. Тэд зөв замдаа гарч чадах эсэх, зах зээлд энэ нь хэрхэн нөлөөлөхийг таамаглахад эрт байна. Гэхдээ Stripe, эсвэл SpaceX-ийн IPO бүүмийн дараа тэд нээлттэй компани болох талаар дахин нухацтай авч үзэж магадгүй юм.

———————————————————————————————————————

БИТҮҮ МОРЬД

Хувийн хөрөнгө оруулалтын компаниуд

Хэрэв амжилттай яваа олон компани 2023 онд IPO хийх төлөвлөгөөгөө хойшлуулвал технологийн салбарыг хөдөлгөөнд оруулна гэсэн итгэл найдварыг тун санамсаргүй эх үүсвэрээс буюу хувийн хөрөнгө оруулалтын фирмүүдээс авч болох юм. Thoma Bravo, Vista Equity Partners, Warburg Pincus зэрэг компани сүүлийн жилүүдэд тийм ч өндөр өсөлттэй биш хувийн болон нээлттэй технологийн компаниудыг өөрийн болгоход ихээхэн цаг, хөрөнгө хүч зарцуулсан юм. Технологийн тэдгээр компани эл жагсаалтад багтсан компаниуд шиг өндөр өсөлт үзүүлээгүй боловч тогтмол ашиг өгөх хэмжээний санхүүгийн болон өсөлтийн нөөц боломжтой гэдгээ харуулсаар байна.

Gainsight-ийн СЕО Ник Мента

Apttus, Imperva, Gainsight, Pipedrive, Pluralsight зэрэг компани 2021 болон түүнээс өмнөх жилүүдэд нээлттэй компани болохоос татгалзсаар ирсэн. Гэхдээ ингэлээ гээд утга учиртай өсөлт гаргасан эсэх нь тодорхойгүй учир захирлууд нь 2023 оны сүүлчээр IPO-г сонирхож мэдэх юм. Энэ нь Mobileye, эсвэл SAP 2018 онд худалдаж аваад 2021 онд нээлттэй болгосон программ хангамжийн Qualtrics компанитай төстэй явдал болно гэсэн үг юм.

Гэхдээ эдгээр компанийн аль нь ч эхэлж IPO хийхээр яарахгүй биз ээ. Vista компанийн эзэмшдэг TripleLift технологийн компанийн Гүйцэтгэх захирал Дэйв Кларк өнгөрсөн сард AdExchanger-г өгсөн ярилцлагадаа “Одоогоор бид хувийн компани байгаа нь, Vista биднийг дэмжиж байгаа нь азтай хэрэг мөн. Бид ойрын хэдэн жилдээ IPO хийх талаар авч үзэхгүй” хэмээн шулуухан хэлсэн билээ.

Forbes-ийн сэтгүүлч Алекс Конрад

 

Тагууд: IPOхөрөнгийн зах

Санал болгох:

11 хүний бүрэлдэхүүнтэй хослол өмссөн хүмүүс KCON 2017 LA-гийн улаан хивсний ёслол дээр зогсож, К-поп урлагийн өнгө аясыг харуулсан. Тэд янз бүрийн логогоор чимэглэсэн арын дэвсгэрийн өмнө энх тайвны тэмдгүүдийн хамт зургаа авахуулж, К-поп соёлын мөн чанарыг харуулсан бөгөөд энэ нь хувьцаа худалдаж авахтай адил түгээмэл болж байгаа зохистой хөрөнгө оруулалт юм. - Business.MN
K-поп хувьцааг худалдаж авахдаа юуг анхаарах ёстой вэ
Зурган дээр Монголын хөрөнгийн биржийн байрны орцыг харуулжээ. Энэ нэрийг том багана, гоёл чимэглэлийн чулуун арслангийн барималаар чимэглэсэн барилгын нүүрэнд кирилл болон англи хэл дээр байрлуулсан нь компани болон энтрепренерүүдийн хүч чадал, тогтвортой байдлыг илэрхийлдэг. - Business.MN
Нээлттэй компани болсон бол хөрөнгө оруулагчдыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах вэ?
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00