BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
11 хүний бүрэлдэхүүнтэй хослол өмссөн хүмүүс KCON 2017 LA-гийн улаан хивсний ёслол дээр зогсож, К-поп урлагийн өнгө аясыг харуулсан. Тэд янз бүрийн логогоор чимэглэсэн арын дэвсгэрийн өмнө энх тайвны тэмдгүүдийн хамт зургаа авахуулж, К-поп соёлын мөн чанарыг харуулсан бөгөөд энэ нь хувьцаа худалдаж авахтай адил түгээмэл болж байгаа зохистой хөрөнгө оруулалт юм. - Business.MN

K-поп хувьцааг худалдаж авахдаа юуг анхаарах ёстой вэ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-04-10
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Болзоо, салалт зэрэг нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай дуучдыг хариуцдаг компаниудад хөрөнгө оруулахад эрсдэл болж байна.

Өмнөд Солонгосын К-попын салбар асар өндөр амжилтад хүрээд байгаа ч хувьцааг нь худалдаж авсан хөрөнгө оруулагчид амархан шатах боломжтой юм.

BTS, Blackpink зэрэг дэлхийд танигдсан одуудын ачаар тус салбар өдгөө таван тэрбум ам.долларын үнэлгээтэй болоод байна. Дэлхий даяар улам олон хүн тэднийг шүтэн биширч, сонсох болсноор эл хэмжээ цаашид улам өсөх нь гарцаагүй. Эл үзэгдэл нь К-поп одуудыг хариуцдаг агентлагуудын хувьцааны үнийг өсгөж, Hybe Co.-ийн Бан Ши Хьюк нарын могулуудыг тэрбумтан болгов.

Гэвч эл салбар нь цөөн хэдэн супер одоос маш их хамаардаг агаад тэдний тухай сөрөг мэдээ гарах л юм бол зах зээлээс хэдэн сая доллар алга болох өндөр магадлалтай. Хэдхэн долоо хоногийн өмнө юу болсныг саная: Солонгосын хамгийн алдартай поп оддын нэг найз залуутай болсон гэсэн мэдээ гарсны дараа түүнийг төлөөдөг агентлагийн хувьцааны үнэ буурсан. Aespa хамтлагийн дуучин Каринагийн тухай эл мэдээлэл фэнүүдийнх нь уур хилэнг өдөөж, зарим нь түүнийг төлөөлдөг SM Entertainment Co агентлаг руу “Фэнүүдээсээ хангалттай их хайрыг чи мэдрэхгүй байна уу?” гэсэн самбар бүхий ачааны машин хүртэл явуулжээ. Үүний үр дүнд агентлагийнх нь хувьцааны үнэ Өмнөд Солонгост 11 хувиар унаж, Карина (жинхэнэ нэр нь Ю Жи-Мин) үзэгчдээсээ уучлалт гуйсан.

Түүнээс хойш хувьцааны үнэ нь эргэж өссөн ч тус салбарт ямархуу эрсдэл оршиж байгааг эл үйл явдал нь дуучид болон хөрөнгө оруулагчдад ойлгуулсан юм. Тэгвэл К-попт дурласан сэтгэлээ хөрөнгө оруулалт болгон хувиргах нь зөв шийдвэр болох эсэхийг сонирхоё.

К-попт хөрөнгө оруулах шалтгаан

Эл салбар дэлхий даяар шүтээн бишрэгчидтэй агаад тоог нь 500 гаруй сая хэмээн Sanford C. Bernstein-ий ахлах шинжээч Бок Юн Су тооцоолжээ. К-поп сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир 2030 он хүртэл эл тоо жил тутам 12 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн тэр бээр үзэж байна.

Аялан тоглолтын хүсэлт болон тасалбарын үнэ нэмэгдсэнээр К-поп оддыг хариуцдаг компаниудын орлого өснө гэж Jakota Index Portfolios-ийн судалгааны хэсгийн тэргүүн Ларс Огнарссон таамаглав. Цомгийн борлуулалт нь өссөн, олон улсад фэнүүдийнх нь тоо нэмэгдсээр байгаа нь ийм өөдрөг таамаглал дэвшүүлэхэд нөлөөлж байгааг тэрбээр онцолсон. “К-поп оддын дижитал стриминг, тэр дундаа англи хэлтнүүдийн зах зээл дэх стримингийнх нь тоо эрчимтэй нэмэгдэж байгаа” гэж Л.Огнарссон нэмж хэлсэн юм.

Түүнчлэн Hybe компани л гэхэд бусад компанийг худалдаж авах замаар дэлхийн хөгжмийн тавцанд нэр нөлөөгөө өсгөж байгааг тэрбээр дурдав. Тухайлбал, тус компани АНУ-д төвтэй QC Media Holdings-ийг худалдаж авсны дараа өнгөрсөн арваннэгдүгээр сард латин хөгжмийн студийг анх удаа өөрийн болгосон юм.

Сонголт болон боломжууд

Юун түрүүнд, К-поп оддын ард Hybe, SM Entertainment, JYP Entertainment Corp, YG Entertainment Inc гэсэн дөрвөн том компани буюу тоглогч байдгийг мэдэх хэрэгтэй.

К-попыг дэлхийн хэмжээний үзэгдэл болгож хувиргасан хөвгүүдийн BTS хамтлагаараа Hybe компани алдаршсан. SM Entertainment харин Aespa, Super Junior, Girls’ Generation зэрэг хамтлагийг төлөөлдөг. JYP компанид Stray Kids, Boy Story, 2PM нар харьяалагддаг бол YG харин Blackpink, BigBang зэрэг супер оддоороо нэрд гарчээ.

Эдгээр компани бүгд Солонгосын хөрөнгийн биржэд бүртгэлтэй, тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдад бараг л хаалттай гэж болно. Гэхдээ үүнийг өөрчлөхөөр тус улсын зохицуулах байгууллага ажиллаж байна.

АНУ-ын хөрөнгө оруулагчдын хувьд Jakota K-Pop болон Korean Entertainment ETF (KPOP) индексийг сонгож тус салбарын өсөлтийн үр шимээс хүртэх боломжтой. Тус индекст бүртгэлтэй хамгийн том компаниудын тоонд Өмнөд Солонгосын Kakao Corp, Naver Corp-оос гадна SM, Hybe багтдаг юм. Уг сангийн хувьцааны үнэ өнгөрсөн жил бараг 15 хувиар унасан.

Хонконгийн иргэдийн хувьд Hybe, CJ ENM Co зэрэг компанийг багтаасан Global X K-Pop and Culture ETF (3158 HK) хэмээх шинэхэн санг сонгох боломжтой.

Эрсдэл

Сүүлийн жилүүдэд тус салбарыг дайрсан хамгийн том аюулын нэг нь BTS хамтлаг түр завсарлага авч, хамтлагийн гишүүд тус тусын карьерыг хөөнө гэсэн мэдээ байлаа. Үүний дараахан Hybe-ийн хувьцааны үнэ 28 хувиар унаснаар зах зээлээс 1.7 тэрбум ам.доллар арчигдсан. Өмнөд Солонгосын хуулиар насанд хүрсэн эрчүүд 18-21 сар цэргийн алба заавал хаах ёстой бөгөөд BTS хамтлагийн хоёр гишүүн өнгөрсөн арванхоёрдугаар сард цэрэгт татагдсан. Хэдий хувьцааны үнэ эргэн өссөн ч BTS хамтлаг К-попт ямар том нөлөөтэйг уг явдал нотлон харуулсан юм.

Товч дүгнэвэл, эдгээр компанийн хувьцаа нь маш хөдөлгөөнтэй бөгөөд урт хугацаанд хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хувьд эрсдэлтэй гэж үзэж болно. Зөвхөн Hybe-ийн хувьцааны үнийн өөрчлөлтийг авч үзье: 2023 оны эхний зургаан сард үнэ нь 77 хувь өсөөд 11 дүгээр сарын дунд хүртэл 38 хувиар унасан ч оны эцэст 23 хувийн өсөлттэй хаагдсан.

Тус улсын жижиг хөрөнгө оруулагчид болон К-попын фэнүүд тус салбарыг хэр идэвхтэй сонирхож буйгаас хувьцааны үнэ огцом өгсөж, уруудах эсэх шалтгаалдаг. Энэ нь ямар нэг мэдээ үнийг асар ихээр савлахад нөлөөлдөг гэсэн үг хэмээн Бок Юн Су сануулав. Жишээлбэл, хамтлаг тухайн компанитай хамтран ажиллах гэрээгээ сунгасан, хэн нэгэн дуучин хар тамхи хэрэглэсэн, алдартай дуучин шинээр хайр дурлалын харилцаатай болсон талаарх мэдээ нь салбарыг бүхэлд нь ашигтай, эсвэл ашиггүй ажиллахад нөлөөлдөг байна. К-попын одуудыг фэнүүд болон менежментийн компаниуд нь хяналтдаа байлгахыг маш их хичээдэг. Фэнүүдэд илүү таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд олонх дуучны гэрээнд “болзохгүй байх” гэсэн заалт оруулдаг тухай мэдээлэл ч гарч байсан. Мөн хоолны хатуу дэглэм барих, хүчээр фитнесст явуулах зэрэг шаардлага тавьдаг тухай Great Guys хамтлагийн зарим гишүүн дурдаж байсан түүхтэй.

Нийтлэлч: Клэйр Баллентин. Bloomberg

bookzone
Тагууд: Солонгосхөрөнгийн зах

Санал болгох:

Дээд талд нь "Монголын Хөрөнгийн Бирж" гэсэн тэмдэг бүхий багана бүхий сонгодог хэв маягийн том барилга бүхий завгүй хотын дүр төрхийг харуулсан уран сайхны, загварлаг зураг. Олон тооны зогсоолд байрлуулсан машинууд болон хөдөлж буй тээврийн хэрэгслүүд нь бизнес төв дунд энтрепренерүүд цэцэглэн хөгждөг хөл хөдөлгөөн ихтэй орчинг харуулж байна. - Business.MN
Зах зээлд “бух” ноёлох уу?
Ажил хэрэгч хувцастай эр оффисын ширээний ард сууж, урд нь зөөврийн компьютерээ онгойлгож байна. Ширээн дээр ваартай ургамал, принтер, дэвтэр бас байдаг. Арын арын том цонх нь байгалийн гэрлийг өгдөг. Энтрепренер нь төвийг сахисан илэрхийлэлтэйгээр камер руу шууд хардаг. - Business.MN
О.Оч: Хөрөнгө оруулалтын сангууд хөгжиж байж эдийн засаг тэлнэ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00