BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Япон компанитай и-мэйлээр харилцахад анхаарах зүйлс

Япон компанитай и-мэйлээр харилцахад анхаарах зүйлс

Japan Guide   Japan Guide
2023-02-15
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Япон компаниудын хувьд  аливаа ажил, бизнесийн гэрээ хэлэлцээрийг аман яриагаар бус албан бичгээр явуулах нь нийтлэг үзэгдэл. Япон компаниуд бизнесийн харилцаанд и-мэйлийг өдөр тутам ашиглаж ажил хэргээ  явуулдаг. Та япон хүнтэй бизнес болон бусад төрлөөр харилцахаар болбол гол төлөв и-мэйл ашиглах хэрэгтэй болно гэсэн үг. Энгийн яриа хөөрөөг фэйсбүүк болон бусад олон нийтийн сүлжээ ашиглан явуулж болох ч ажил бизнесийн яриаг заавал и-мэйлээр явуулсан дээр. Японд бизнесийн дагаж мөрдөх соёл гэж бий. Тэрхүү бизнес соёлд нь бизнесийн харилцааны и-мэйл бичих хэрхэн бичих талаар тодорхой хэм хэмжээ бий. Мөн та япон компанид ажилд орох гэж байгаа бол анхан шатны бизнесийн соёлын мэдлэгтэй болсон байх шаардлагатай. Бизнесийн мэйл бичихдээ анхаарах хэд хэдэн зүйлс байдаг. Үүнд:

1.   И-мэйлийн гарчиг товч тодорхой байх

Учир нь бид өдөр тутамдаа янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй и-мэйл хүлээн авдаг. Тиймээс хэнээс, ямар учиртай и-мэйл илгээсэн гэдгээ тодотгож өгөх нь зүйтэй. Жишээ нь: “Болдоос, Гэрээ хэлэлцээрийн мэдээлэл” гэх мэт. Ийм байдлаар тодотгож өгөхгүй бол цаад хүн олон хэрэггүй и-мэйлтэй андуурч чухал и-мэйлээ устгах магадлал өндөр.

2.   Доторх мэдээлэл товч тодорхой байх

Япончууд хэт нуршуу зүйлд дургүй, мөн чухал цаг хугацаагаа дэмий зүйлд үрэхгүйг боддог хүмүүс. Тиймээс хэлэлцэж ярилцах гол зүйлээ товч тодорхой бичих нь зүйтэй. Бичихдээ сунгаж биш, богино маягаар босоо бичих нь уншихад цаг бага зарцуулдаг.

Жишээ нь:

Сайн байна уу?

Таны ажил сайн уу?

Өмнө ярьж хэлэлцсэн асуудлын талаар бичиж байна гэх мэт.

3. И-мэйлээ өдөр бүр шалгаж сурах

Япон компани болон бизнесменүүд ажлын и-мэйлээ өдөр бүр шалгаж хариуг дор бүр нь илгээхийг зорьдог. Харин монгол компани болон хувь хүмүүст и-мэйл байнга шалгах соёл хэвшил болоогүй мэт  санагддаг. Миний бие ч бас байнга и-мэйлээ шалгаад байж чаддаггүй. Шалгах ёстойгоо мэдэж байгаа хэр нээ цаг гаргаж сураагүй л байна.

4.   И-мэйл хаягаа зөв сонгох

Миний бие Монголд байхдаа бусдын адил yahoo и-мэйл хаягтай байлаа. Харин Японд очсоны дараа и-мэйл хаягаа солих хэрэгтэй гэдгийг мэдсэн. Учир нь нэгэн япон хүн надад и-мэйл хаягаа солихыг зөвлөсөн юм. Бизнесмен болохыг хүсэж байгаа бол yahoo и-мэйл биш, өөр и-мэйлтэй болсон дээр гэсэн. Yahoo и-мэйл хаягийг хүн бүр амархан нээх боломжтой учраас Япончуудад албан ёсны и-мэйл хаяг шиг харагдахгүй гэж хэлж байсан. Японы бизнесменүүд gmail, hotmail зэргийг гол төлөв хэрэглэдэг.

Эх сурвалж: japanguide.mn 

9905-7125, 9110-6861, 8010-3508

contact@japanguide.mn

Тагууд: менежментЯпон
Japan Guide

Japan Guide

japanguide.mn нь Монгол, Япон улсын соёл, нийгэм, олон талт боломжуудыг хоёр талд таниулах, солилцох гүүр болих зорилготой үүсгэн байгуулагдсан.

5 1 vote
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00