Байгууллагын зах зээл дээрх маркетингийн стратеги нь хэрэглэгчийн зах зээлийн маркетингаас зарчим, арга хэрэгслийн хувьд нэлээд ялгаатай. Хэрэв тухайн бизнес эсвэл брэнд өөрийн зорилтот зах зээл дээр (niche market) маркетингийн стратеги боловсруулахдаа дижитал аргуудыг ухаалаг ашиглаж чадвал борлуулалт, мөнгөн урсгалдаа санаа зовохгүй байхаар түвшинд хэрэглэгчидтэйгээ итгэлтэй харилцаа үүсгэж чаддаг.
Business.mn подкастын энэ дугаараар жижиг, дунд компаниуд B2B зах зээл дээр дижитал маркетинг хэрхэн хийх талаар ярилцав.
Подкастын агуулга:
- 4P (product, price, place, and promotion) гэж юу болох, тэдгээрийг маркетингт хэрхэн ашиглах
- STP (Segment, Target, Position) – гээ тодорхойлоход юу анхаарах
- Контентыг маркетингт ашиглах болон инбаунд маркетинг гэж юу болох
- Борлуулалтын сэжмийн арчилгаа ба ЖДБ дэх хэрэглэгчийн худалдан авалтын замнал
- Хэрэглэгчийн датаны ач холбогдол
- ЖДБ дэх “анчин” болон “хоньчин”-ы стратеги
Зочин: Б.Батмөнх. Digital & Inbound Marketing Agency. Гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars