BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн дөрвөн мэргэжилтэн орчин үеийн оффисын орчинд зогсож байна. Костюм өмссөн хоёр эрэгтэй гар барьж байхад ажил хэрэгч хувцастай хоёр эмэгтэй харж байна. Эмэгтэйчүүдийн нэг нь дэвтэр барьдаг. Бүх хүмүүс анхаарлаа төвлөрүүлж, мэргэжлийн компаний харилцаанд оролцдог. - Business.MN

Япон компаниудтай хийх уулзалтад хэрхэн бэлдэх вэ?

Japan Guide   Japan Guide
2023-02-28
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн жилүүдэд япончууд Монгол улсын талаар мэддэг болж, хамтарсан бизнес хийх сонирхол бий болсон. Гэхдээ Япончуудтай хамтран ажиллах сонирхолтой бол та тэдний бизнесийн соёлыг судалж, суралцах хэрэгцээ шаардлага бий болно. Япончууд бизнесийн нарийн соёлтой бөгөөд түүнийгээ ягштал баримталж ажил хэргийн уулзалтаа хийдэг. Энэ удаа япон компанитай уулзалт хийх үед ямар бичиг баримт авч явах талаар танилцуулъя! Ta япон компанитай хамтран ажиллах талаарх бизнес уулзалт хийх гэж байгаа бол өөрийн эрхэлж буй компанийнхаа мэдээллийг товч тодорхой бичсэн танилцуулга авч очсон нь дээр. Учир нь өөрийн хийж буй бизнес болон компаниа танилцуулах гэж цаг алдахгүйн тулд танилцуулга байх хэрэгтэй.

Японы компаниуд бизнес уулзалтад өөрсдийн компанийнхаа товч мэдээллийг заавал авчирч танилцуулдаг. Япон бизнесменүүд  ажил хэргийн яриа явуулахдаа нуршуу биш аль болохоор товч тодорхой ярихыг илүүд үздэг онцлогтой. Компанийн товч танилцуулга дээр юуг бичвэл зохих вэ? Үүнд:

  • Компанийн нэр
  • Компанийн захирлын  нэр
  • Компанийн албан ёсны хаяг байршил
  • Компанийн үндсэн хөрөнгийн мэдээлэл
  • Компанийн үйл ажиллагаа эрхэлж буй салбар, төрөл
  • Компанийн байгуулагдсан он, сар, өдөр
  • Компанийн холбоо барих утас, факс

Япон бизнесментэй ажил хэргийн уулзалт хийх үед  гар утсаа унтраах эсвэл дууг нь хаах хэрэгтэй. Ажил хэргийн уулзалтын үед утас  дуугарвал бизнесийн ярианы эрч сулрахаас гадна бусад хүмүүст  “соёлгүй бүдүүлэг” гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Нөгөө талаар таныг ажил хэрэгч бус хүн байна гэсэн сэтгэгдэлтэй болно. Мөн танай компанийн талаар сөрөг сэтгэгдэлтэй болох магадлалтай тул онцгойлон анхаарвал зохино.

Япончуудын бизнес уулзалтад очиход анхаарах бусад зүйлс гэвэл ажил хэрэгч хувцаслах, бизнесийн ажил хэрэгч цүнхтэй явах, нэрийн хуудсаа цүнхэндээ хийсэн эсэхээ урьдчилан шалгах, үсээ маш цэвэрхэн самнаж, сахлаа хуссан байх хэрэгтэй. Япон бизнесменүүд гадаад үзэмжийг голлон хардаг учраас хувцаслалтдаа анхаарч үзвэл зүгээр.

Японд “第一印象” буюу анхны сэтгэгдэл гэж үг бий. Энэ үгийг энгийн амьдралд болон бизнесийн харилцаанд түгээмэл хэрэглэдэг. Та япон бизнесменүүдтэй анх уулзахдаа ямар сэтгэгдэл төрүүлсэн гэдэг нь цаашдын бизнесийн харилцаанд маш чухал нөлөөтэй.

Эх сурвалж: japanguide.mn 

9905-7125, 9110-6861, 8010-3508

contact@japanguide.mn

bookzone
Тагууд: байгууллагын соёлменежментЯпон

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Japan Guide

Japan Guide

japanguide.mn нь Монгол, Япон улсын соёл, нийгэм, олон талт боломжуудыг хоёр талд таниулах, солилцох гүүр болих зорилготой үүсгэн байгуулагдсан.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00