BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Барилгын нүүрэн тал нь англи, кирилл үсгээр "Монголын хөрөнгийн бирж" гэсэн алтлаг үсэгтэй. Энэхүү байгууламж нь домогт арслангийн чулуун сийлбэрээр чимэглэгдсэн бөгөөд Монголын уламжлалт урлагийн өнгө аяс нэмсэн нь Монгол дахь бизнес, энтрепренерийн сэтгэлгээг илэрхийлдэг. - Business.MN

Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ хоёр дахин өсжээ

Ж.Батзул   Ж.Батзул
2023-03-02
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Компанийн тухай хуульд “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” хэмээн зааж өгсөн. Үүний дагуу хувьцаат компаниудын ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх учиртай. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 169 хувьцаат компани үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх хуулийн хугацаа дуусахад 68 хувьцаат компанийн ТУЗ хуралдан ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрээ СЗХ-д ирүүлж, олон нийтэд мэдээлжээ.

Шийдвэрээ ирүүлсэн компаниудаас нэр бүхий 33 хувьцаат компани 303 тэрбум гаруй төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ. Энэхүү ногдол ашгийн хэмжээ өмнөх оны мөнгөн дүнгээс даруй хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь улсын эдийн засгийн байдалд эерэг үзүүлэлт болон харагдаж байгаа юм. Өнгөрсөн жилүүдийн дүнгээс үзүүлбэл:

  • 2019 онд 112.1 тэрбум төгрөг
  • 2020 онд 132.7 тэрбум төгрөг
  • 2021 онд 110.5 тэрбум төгрөг
  • 2022 онд 150.8 тэрбум төгрөгийг компаниуд ногдол ашиг болгон тараажээ.

Гэхдээ ганцхан жилийн дотор ногдол ашгийн хэмжээ ийнхүү огцом өссөн нь эдийн засгийн нөхцөл байдлаас илүүтэй арилжааны банкнуудын хувьчлал явагдаж, улмаар тэдгээр компанийн шийдвэр мөнгөн дүн өсөхөд нөлөөлсөн үзэж болно. Мөн СЗХ-ноос үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөнт бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 2020 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажилласан нь эерэг үр дүн үзүүлж байгаа юм.    

Өнгөрөгч өдрүүдэд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдэдээ 144.5 тэрбум ногдол ашиг олгох шийдвэр гаргасантай холбогдуулан иргэдэд эндүүрэл үүсгэсэн. Энэхүү шийдвэрийг гаргасан төрийн өмчит “Тавантолгой” ХК бол олон нийтийн хэлж заншсанаар орон нутгийн, жижиг “Тавантолгой” бөгөөд нэгж хувьцаандаа 2743 төгрөгийн ногдол ашиг тараана. Компаний нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймаг, үлдсэнийг нь бусад хувьцаа эзэмшигч эзэмшдэг бөгөөд өнөөдрийн/23.03.01/ байдлаар нэгж хувьцааны үнэ 15600 төгрөгийн ханштай байна.

 

Харин иргэдийн андуурч буй “Эрдэнэс Тавантолгой” буюу бидний 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг компанийн 55.2 хувийг нь Засгийн газар, 14.7 хувийг 2.5 сая иргэн, 0.05 хувийг дотоодын 486 аж ахуйн нэгж эзэмшдэг бол үлдсэн 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалжээ. Өнгөрөгч 2021, 2022 онд иргэдэд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгоогүйтэй холбогдуулан УИХ-ын зүгээс өнгөрөгч нэгдүгээр сарын 19-ний өдөр 8 дугаар тогтоолоо гаргасан. Тогтоолд ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх талаар тусгажээ. Хэдийгээр энэхүү тогтоол батлагдсан хэдий ч хэдэн төгрөгийн ногдол ашгийг хэзээнээс хэрхэн, яаж олгох талаар шийдвэр хараахан гаргаагүй. Харин олны анхаарлыг зүй ёсоор татаж буй арилжааны банкуудаас “Голомт банк” нэгж хувьцаандаа 50 төгрөгөөр тооцон 40.4 тэрбум төгрөг, “Төрийн банк” нэгж хувьцаандаа 63.68 төгрөгөөр тооцон 48 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараах юм.  

Ногдол ашгийн талаар нэмж өгүүлэхэд Монголын хөрөнгийн биржид бүртгэл бүхий томоохон компаниудын хувьцааны ханшийг багцлан харуулдаг “Топ-20” индекс он гарснаас хойш 7.3 хувиар өссөн дүн үзүүллээ. Улмаар өнгөрөгч долоо хоногт 40 мянган нэгжийн түвшнийг давсан тус индекс өсөлтөө хадгалсан байдалтай байна.

bookzone
Тагууд: ногдол ашигТаван толгойхөрөнгийн заххувьцаа

Санал болгох:

Дижитал хэв маягт төгс тохирох шийдэл - QPay
Дижитал хэв маягт төгс тохирох шийдэл – QPay
11 хүний бүрэлдэхүүнтэй хослол өмссөн хүмүүс KCON 2017 LA-гийн улаан хивсний ёслол дээр зогсож, К-поп урлагийн өнгө аясыг харуулсан. Тэд янз бүрийн логогоор чимэглэсэн арын дэвсгэрийн өмнө энх тайвны тэмдгүүдийн хамт зургаа авахуулж, К-поп соёлын мөн чанарыг харуулсан бөгөөд энэ нь хувьцаа худалдаж авахтай адил түгээмэл болж байгаа зохистой хөрөнгө оруулалт юм. - Business.MN
K-поп хувьцааг худалдаж авахдаа юуг анхаарах ёстой вэ
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00