BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том улаан чулууг нуруундаа авч явах гэж тэмцэж буй костюмтай энтрепренерийн дүрслэл. Арын дэвсгэр дээр тэнгэрт цөөхөн үүлтэй хотын өнгө төрхийг харуулсан нь бизнест тулгарч буй дарамт, сорилтыг бэлгэддэг. - Business.MN

Татварын албаны торгууль: Томуудад багадаж, жижгүүдэд томдсон хариуцлага

Ч.Батчимэг   Ч.Батчимэг
2023-03-15
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Том аж ахуйн нэгжүүдэд тайлангаа хугацаандаа ирүүлээгүйн төлөө 4 сая төгрөгийн хариуцлага хүлээлгэх нь жижиг тоо мэт байж болох ч, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд төлөх татвараас нь ч их тоо юм.

***

Бага орлоготой иргэдээ дэмжих төрийн бодлоготой улс шүү дээ гэж бодохоор ийм дүнгээр тайлангаа хоцроосон гэж бичил, жижиг аж ахуйн нэгжийг торгох нь хүн чанаргүй мэт. Үнэндээ том аж ахуйн нэгжийн хувьд торгуулийг компани биш нягтлан нь төлөх хариуцлага үүрдэг. Тэгэхээр тэднийг 400 мянган төгрөгөөр л торгоно.

Торгуулийн ачаалал үнэндээ бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд л ирдэг. Тэд бизнесээ босгох гэж “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” тамираа тасартал зүтгэж байгаад тайлангаа мартаж эцсийн өдөр гэнэт санадаг. Татварын тайланг нэг өдөрт гаргаад өгөхөд амархан шийдэлтэй. Он дуусаад НӨАТ-аа гаргачихаад энэ жил төлөх татвараа тооцоод гаргаж болдог. Систем нь энэ боломжийг өгч байгаа. Гэтэл баланс бол тийм амархан хийхгүй. Дансны харьцаа хийж, давхар бичилтээ хааж заавал нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй хүнийг гуйх хэрэгтэй болно. Тэгээд нягтлангийн үнэ цэн эндээс бий болдог. Гэрээт нягтлан гэдэг ойлголт зах зээлд хүч түрж гарч ирсэн нь ч энэ торгуультай холбоотой.

Бичил, жижиг компанийн захирлууд тайлангийн сүүлийн өдөр гэнэт л баланс тайланг нь гаргаад өгөх нягтлан хайдаг. Тэр ч байтугай он дуусангуут “Нягтлан ажилд авна” гэсэн зар их гарна. Цалин овоо өндөр. Гэвч тайлан дууссаны дараа халагдах тохиолдол их гэж дуулдах болов.  Сүүлийн өдрөө баримт материалаа өгсөн захирлууд гэрээт нягтланд өндөр үнэ төлж, гуйж хийлгэнэ. Нэгэнт өндөр хөлс авсан нягтлангууд яаж ийж байгаад өдөртөө багтаагаад шивэхийг хичээнэ. Гэвч балансын систем нь тэр өдрүүдэд зүгээр л гацаж нягтлангууд жилийн жилд шар махтайгаа хатна. Харин төрийнхөн нь “Хугацаандаа хийх нь яасан юм” гэж тавлаж, торгууль тавих гэж яарна.

Хэрвээ Сангийн яамны тайлангийн тоон мэдээний статистик сүүлийн 10 жилээр гардаг бол сонирхолтой дүгнэлт хийж болох юм. Дээр нь бас ямар тайлан сүүлийн өдөр илүү их шивэгдэж байгааг харуулахад ч сонирхолтой мэдээлэл болно. Ямар орлоготой аж ахуйн нэгж торгууль төлөгч болж үлддэг вэ. Бас сүүлийн жилүүдэд торгууль төлүүлсэн аж ахуйн нэгжийн тоо хэд хүрч байна вэ? Энэ асуултад хариулт авмаар байна.

Цахим систем хөгжиж, тайлан өгөх нь хялбар болж дэвшил гарч байна. Түүнтэй зэрэгцүүлэн торгуулийн хэмжээг төлбөрийн чадварт нь нийцүүлэн өөрчлөх нь илүү нааштай үр дүнтэй арга байж болох юм. Харин татвар төлдөггүй, татвараас зугтагсдад оноох хариуцлагыг чангатгах хэрэгтэй байгаа нь сүүлийн үед илэрч буй олон асуудлаас харагдаж байна. Томоохон хэрэг хийснээ шийтгэдэггүй атал жижгүүддээ л хатуурхаад байдаг энэ систем бидний хөгжлийн гацаа байж мэднэ.

 Жижгүүдээ тултал дэмжиж, томуудаа сайтар хянах нь санхүүгийн системийн гол үндэс болоод байна. Бичил жижгүүдэд ирэх торгуулийн болон тайлагналын ачааллыг бууруулах,  төлбөрийн баримт өгдөг, авдаг болгож хэвшүүлэх зорилгоор татварын хөнгөлөлтийн бодлогыг цогц хэрэгжүүлэх нь томуудаа хянах хөндлөнгийн хяналт болох нэг арга юм.

“ХУДЛАА”  БАЛАНС

 Тайлан гаргадаг хэнд ч танил найз нөхдөөс нь “Хэдэн тоо тавиад тайлан, баланс хийгээд өг” гэх гуйлт элбэг ирдэг байх. Мэргэжлийнхээ мөн чанарыг хамгаалах гэж оролдож буй сайн нягтлангууд олон бий. Гэвч сайны хажуугаар саар нь их болж байна. Үүнийгээ бид салбараасаа яаж шахах вэ гэж бодох хэрэгтэй. Чанартай сайн хийсэн нь илүү үнэтэй байна гэх зарчмыг барьсаар байвал “Хямд хийгээд өгнө” гэх хэн нэгэн элбэг болж ирнэ. Манай систем бүхэлдээ “ХУДЛАА” харагдах тоон мэдээн дунд эргэлдэж байна.

Бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн тайлан ач холбогдлоо алдсаар байна. Тэд төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлдэг ч нийт татвар төлөгчдийн 80 орчим хувийг эзэлдэг олонх юм. Магадгүй тайлан шивэх хариуцлага муутай хэсэг нь тэд болов уу.

Санхүүгийн тайлан зээл авах, тендерт орох гэх мэт хөрөнгө хэрэгтэй үед хэрэг болдог байлаа. Одоо зээл авахад хэрэггүй болж байна. Тендерт ороход л хэрэгтэй хэвээр байна.

Байгаа хэдэн баримтынхаа хүрээнд л гаргуулж байгаа баланс үнэн байж чадах уу? “Зохиолгосон” баланс бичил, жижиг компанийн захиралд ямар ач холбогдолтой вэ?

Үнэ цэнэтэй зүйл ямар үед үнэ цэнээ алддаг вэ гэдгийг бидний 30 жилийн санхүүгийн тайлагналын талаар баримталж буй бодлого харуулсаар байна.

 

bookzone
Тагууд: санхүүтайлантатварторгууль

Санал болгох:

A man in a suit crawls on all fours beneath large red letters spelling "HOAT," with the letter "O" replaced by a slashed zero. The background is a beige grid pattern.
НӨАТ-ын босго доогуур шургахуй
A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.
Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
Ч.Батчимэг

Ч.Батчимэг

Татварын зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00