BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Япончуудын бизнестээ баримталдаг “win win” зарчим

Япончуудын бизнестээ баримталдаг “win win” зарчим

Japan Guide   Japan Guide
2023-04-04
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголд “худалдаа арилжаа” гэдгийг өөрт байгаа бүтээгдэхүүнээ  зарах төдийгөөр ойлгох нь элбэг. Харин Японы бизнесийн соёлд “худалдаа арилжаа” гэсэн ойлголт нь харилцан итгэлцэл дээр явагддаг. Худалдаж байгаа болон худалдан авч байгаа аль аль нь бие биедээ итгэсний үндсэн дээр худалдаа хийгддэг. Худалдаж байгаа тал нь чанартай сайн бүтээгдэхүүн борлуулж байгаа гэдгээ  хэлж танилцуулж байнгын худалдан авагчтай болохыг хүсдэг. Харин худалдан авагч тал нь олон газраас чанарын баталгаагүй, муу бүтээгдэхүүн авч байхаас нэг найдвартай газраас байнга авч байхыг эрмэлздэг. Ингэснээр хоёр талын хэн хэн нь санаа амар худалдаа хийж, сэтгэл ханамжтай байх болно.

Одоо Монголд урд хөршөөс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн ихээр оруулж ирж худалдаалж байгаа нь бодит байдал. Тэгэхээр чанартай бараа бүтээгдэхүүн худалдаалдаг компани маш чухал. Япончуудын бизнестээ баримталдаг алтан зарчим бий. Японы бизнесмэнүүд нэг удаагийн өндөр ашиг олох бус бага ашиг харж урт удаан хугацаанд  түнш болж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах бодлого баримталдаг.

Мөн тухайн компаниас худалдан авагч нар бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол худалдан авалтын дараах үйлчилгээг маш сайн хийдэг байх хэрэгтэй гэж үздэг. Аль болохоор худалдан авагчийн  сэтгэл ханамжийг өндөр байлгаж чадвал таны бизнес урт удаан хугацаанд оршин тогтноно гэж үздэгтэй холбоотой. Япон компаниуд нь гадны компаниудтай бизнесийн харилцаанд орох үедээ  заавал дундаа Японы нэг худалдааны компанийг оруулж гэрээ хэлцэл хийдэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр гадны компанитай харилцахад үл ойлголцол гарвал төвөгтэй учраас Японы компаниуд аль болох зай барих хандлагатай байдаг. Ялангуяа Японы брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компаниуд бараа бүтээгдэхүүнээ дотоодын худалдааны компанидаа нийлүүлдэг.Үүний дараа Японы худалдааны компаниас нь бараа бүтээгдэхүүнийг гадны компаниуд худалдан авах боломж бүрддэг. Нөгөө талаар Японы томоохон компаниуд нь гадны компанитай харилцах үед үүсэж болох янз бүрийн хариуцлагаас бас зайлсхийх зорилго агуулж байгаа.

Эх сурвалж: japanguide.mn 

9905-7125, 9110-6861, 8010-3508

contact@japanguide.mn

Тагууд: борлуулалтзарчимүнэт зүйлсЯпон
Japan Guide

Japan Guide

japanguide.mn нь Монгол, Япон улсын соёл, нийгэм, олон талт боломжуудыг хоёр талд таниулах, солилцох гүүр болих зорилготой үүсгэн байгуулагдсан.

0 0 votes
Article Rating
Subscribe
Login
Notify of
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00