BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Захиалга давж биелсэн банкны IPO-нууд

Захиалга давж биелсэн банкны IPO-нууд

Түвшинбаяр Ундрах   Түвшинбаяр У
2023-04-17
  Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Хаан банкны IPO амжилттай болж, шувтрах шатандаа иржээ. Олон жил иргэд, банк хоёр эхнэр, нөхөр шиг хэрэлдэх үедээ хэрэлдэж, эвлэрэх үедээ эвлэрч явдаг байв. Салж болдоггүй энэ харилцаа одоо нэгэнт шийдэгджээ. Юу гэхээр банкнууд олон нийтэд нээлттэй болсноор иргэд өөрсдийн зээл авдаг банкны эзэн болж, ногдол ашиг хүртэх боломж бүрдэв.

Банкны IPO дээр төр өөрөө үлгэр дуурайлал болон орлоо. Төрийн банк олон нийтэд таван хувиа санал болгож, 22.1 тэрбум төгрөг татахаар байсан. Хүлээгдэж байснаас захиалга хоёр дахин давж биелэн Төрийн банк хувьцааны захиалгын дүнгээ нэмэгдүүлэхээр болсон билээ.

Төрийн банкны дараа системийн том банкнууд болох Голомт болон ХААН Банк дараалан IPO хийж дууслаа. Голомт банк нь олон нийтээс 103 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр байсан ч хувьцааны захиалга нь 141 хувиар давж биелэв. Улмаар олон нийтээс 146 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, нэмэлт 12 сая ширхэг хувьцааг (15 тэрбум төгрөг) нэмж гаргахаар болсон. Харин ХААН Банкны хувьд, зах зээлээс 183 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Ердөө ганцхан хоногийн дотор захиалга нь 114 хувьд хүрч хэдийн болзлоо хангажээ.

Хөрөнгийн зах зээл он гарснаас хойш 20 хувийн уналттай байна. Мөн жишгээр Голомт банкны хувьцааны үнэ 25 хувиар унаад байгаа бол Төрийн банкны хувьцааны үнэ 593 төгрөг буюу нэг хувийн өсөлттэй байна. Гэвч өсөж, буурдаг нь хөрөнгийн зах зээлийн онцлог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Арилжааны банкнууд IPO хийсний дараах хөрөнгийн захын үнэлгээ 6.4 их наяд төгрөгөөс хоёр дахин томорч, 12.8 их наяд төгрөгт хүрэх юм. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг банкны сектор нээлттэй болсон нь хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг ч нэмэгдүүлэх нь дамжиггүй юм. Иргэд, хөрөнгө оруулагч нар итгэлтэй байна гэдэг нь эргээд банк дээр түгжигдсэн 18 их наяд төгрөгийн хадгаламж хөрөнгийн зах дээр эргэлдэх боломж бүрдэх юм. Улмаар хөрөнгийн зах бүрэн утгаараа ажиллах суурь нөхцөл бий болно.

Тагууд: IPOбанкны IPOхөрөнгийн зах
Түвшинбаяр Ундрах

Түвшинбаяр У

5 1 vote
Article Rating
Subscribe
Login
Notify of
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00