BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Байгууллагуудын ердөө 16 хувь нь л албан ёсны веб сайттай байна

Байгууллагуудын ердөө 16 хувь нь л албан ёсны веб сайттай байна

Лхамсүрэн С   Лхамсүрэн С
2023-05-01
  Дижитал шилжилт, Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын 335  сум, суурин газарт өндөр хурдны цахим сүлжээ орсноор нийт өрхийн 80 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг. Тэгвэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд цахим харилцаа холбоо, олон төрлийн платформуудыг албан байгууллагууд хэрхэн ашигладаг бол.

Бидний амьдралд техник технологи нэвтрэхийн хэрээр ямар ч бизнес, ажил үйлчилгээг сайжруулах арга зам хурдсан, чанаржсаар байна. Өөрөөр хэлбэл бид цахим платформуудыг ашиглан бизнесийн харилцаа холбоогоо хялбарчилж, хурдан шуурхай байдлаар нягт холбоотой ажиллах боломжтой. Тэгвэл байгууллагууд,  тэр дундаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн компаниуд цахим сүлжээ, платформуудыг ямар байдлаар хэрхэн ашигладаг талаарх цахим судалгааг Business.mn сэтгүүлээс qwary.com сайтыг ашиглан хийлээ.

Энэхүү судалгаанд нийт 9155 аж ахуйн нэгж байгууллагын ажилчид түүврийн аргаар оролцов. Судалгааг “Танай байгууллага цахим сүлжээ ашигладаг уу, тийм бол ямар цахим платформыг түлхүү ашигладаг вэ, хэчнээн ажилтантай вэ, ямар статустай байгууллага вэ” гэсэн асуултуудын хүрээнд явууллаа.

Цахим судалгаанд оролцогчдын 61 хувь нь хувийн байгууллагад ажилладаг бол 22 хувь нь төрийн байгууллагад, харин үлдсэн 11 хувь нь төрийн өмчийн компанид ажилладаг байна. Цаашлаад байгууллагын хүний нөөцийн тоог ажиглавал хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 28.7 хувь нь арав хүртэлх ажилтантай, 25 гаруй хувь нь 10-аас дээш ажилтантай, 23 хувь нь 50-иас дээш ажилтантай гэсэн бол хамгийн бага буюу 22.7 хувь нь 200-гаас дээш хүний нөөцтэй байна.

Байгууллагууд үйл ажиллагаандаа цахим технологийг ашиглаж буй байдал

Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг бол байгууллагууд ямар цахим платформыг түлхүү ашигладаг тухай мэдээлэл юм. 9155 хүний 31.2 хувь нь ажил дэрээ и-мэйл түлхүү ашигладаг, 25.1 хувь дотоод чатыг илүү ашигладаг гэсэн байна. Цаашлаад 15 хувь нь сошиал сурталчилгаа хийдэг бол ердөө 16 хувь нь байгууллага албан ёсны веб сайттай гэсэн байна. Харин клауд үйлчилгээг 5.72 хувь, өөрсдийн мобайл аппликэйшн бүтээсэн нь 3.8 хувь, үлдсэн гурван хувь нь ажлын байран дээрээ интернэт огт ашигладаггүй гэжээ.

Харьцуулалтаас харвал хувийн байгууллага и-мэйл болон веб сайтыг хамгийн их ашигладаг байна. Эсрэгээрээ төрийн бус байгууллагууд эдгээр цахим сүлжээг хамгийн бага ашиглагдаг байна. Түүнчлэн клауд үйлчилгээ, дотоод чат, сошиал сурталчилгаа, өөрсдийн мобайл аппликэйшн бүтээсэн зэрэгт хувийн компанийн ашиглах хувь өндөр байгаа бөгөөд үүний араас төрийн байгууллага, төрийн өмчийн компаниуд жагсжээ.

Ажилтнуудын тоо ба интернет хэрэглээ

 

Лхамсүрэн С

Лхамсүрэн С

0 0 votes
Article Rating
Subscribe
Login
Notify of
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00