Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын тавдугаар сарын бүртгэл эхэллээ. Энэ сарын цуврал вэбинар сургалтаараа бид МАРКЕТИНГ сэдвийг онцолж байна.
Тэр дундаа, жижиг, дунд бизнес эрхлэгчид дижитал маркетингийн төлөвлөгөө хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар болон байгууллагадаа харилцагч-төвт менежментийг нэвтрүүлж, үр дүн, өөрчлөлт бий болгох арга зам, мөн маркетингийн стратегийн тухайд мэдвэл зохих ойлголтууд, боловсруулах аргачлалын талаар өгөөжтэй мэдээ, мэдээллийг хүргэхээр бэлдлээ.
Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
5 сарын 16. ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙНХЭН ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ХИЙХ ВЭ?
Digital & Inbound Marketing Agency -ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батмөнх
Жижиг, дунд бизнесийн захирал, менежер, маркетеруудад зориулсан энэ удаагийн сургалтад бизнес эрхлэгчид яагаад дижитал маркетинг хийх хэрэгтэй болон хэрхэн зөв хийх талаар тайлбарлана. Уг вэбинариас та жижиг, дунд бизнесийн дижитал маркетингийн төлөвлөлт болон хэрэгжүүлэх арга, аргачлаллын талаар суралцах боломжтой.
5 сарын 23. МАРКЕТИНГИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГУУД
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн маркетингийн хөтөлбөр хариуцсан дэд профессор Б.Баярмаа
Бизнесийн эзэд, удирдлагын багийнханд зориулсан харилцагч-төвт менежмент хэрэгжүүлэх замаар харилцагчийн үйлчилгээг байгууллагынхаа нэг хэсэг болгохын ашиг тус, гарах өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Үр дүнд нь, та хэрэглэгч-төвт менежментийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, түүнийг ашиглан бий болгох үр дүн, өөрчлөлтийн талаар уг вэбинараас мэдэж авах болно.
5 сарын 30. МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ
ШУТИС -ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал Д.Ганбаатар
Сургалтаар маркетингийн стратегийн зорилго, яагаад компанид энэ асуудал чухал болох, мөн гадаад дотоод орчны шинжилгээ, бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй SWOT шинжилгээ, стратегийг хааш нь чиглүүлэх вэ талаар орно. Сургалтын үр дүнд маркетингийн стратеги, түүнийг хэрхэн боловсруулдаг, яагаад судлах хэрэгтэй вэ талаар өгөөжтэй мэдээллүүдийг авах боломжтой.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 3 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.