“Анд-энерги” ХК -ийн бүтээсэн лед гэрэлтүүлэг “улайсдаг” чийдэнгээс 80 хувь, бага зарцуулалттай гэх сүүн чийдэнгээс 50 хувь бага эрчим хүч зарцуулдаг.
Иргэдийн цахилгааны хэрэгцээг хангах нь улсад, харин цахилгааны төлбөрөө төлөх нь хувь хүнд ихээхэн хүндрэл учруулдаг. Тэгвэл эдгээр хүндрэлээс гарах арга замыг “Анд-Энерги” ХК нэвтрүүлжээ. Тэд чухам ямар арга зам бий болгосныг та энэхүү нийтлэлээс уншаарай.
***
Цахилгааны тоолуур өрх бүрт байрладаг байхад “Өмнөх сарын төлбөр өндөр гарсан. Энэ сарынхыг бага гаргана” гээд тоолуураа эргүүлчихсэн айл цөөнгүй таардаг байв. Харин хэдэн жилийн өмнөөс бидний “ухаалаг тоолуур” хэмээн нэрлэж дадсан тоолуур хэрэглээнд нэвтэрч, хэд хэдэн айлын тоолуурыг нэг дор байршуулах болсноор энэ яриа ерөнхийдөө намжсан гэж хэлж болно. Бичигдээгүй хууль болсон дээрх буруу аргыг ашиглах гэсэн иргэдийн тооцоолсноос ч илүү “ухаалаг тоолуур” нь өндөр дүнтэй зааж, тэдний бухимдлыг ихээхэн төрүүлдэг.
Энэ бухимдал өдгөө ч бидний амьдралд оршсоор байна. Иргэд, хэрэглэгчдийн энэхүү бухимдлыг тайлах хамгийн зөв арга зам бол эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ хэмээн салбарын мэргэжилтнүүд зөвлөсөөр ирсэн. Цахилгаан эрчим хүчний нийт хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээс хангаж чаддаггүй бидний хувьд “Анд-Энерги” хувьцаат компанийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв гарц ч байж болох юм.
Одоогоос 90 гаруй жилийн өмнө буюу 1931 онд Дунд голын чийдэнгийн хороо ашиглалтад орсон нь Монгол Улсын анхны дулааны цахилгаан станц болсон түүхтэй. Монголчууд бидний амьдралд цахилгаан хэмээх зүйл нэвтэрч өнгөт гэрлээ тусгаж эхэлснээс хойш даруй нэгэн зууны тоололд хүрэх гэж буй боловч эрэлт нь нийлүүлэлтээсээ байнга давж өнөөдрийг хүртэл цахилгааны хомсдол оршсоор л байна. Манай улсын хувьд сүүлийн 15 жилийн хугацаанд эрчим хүч хэрэглэгчдийн тоо жилд дунджаар 7-8 хувийн өсөлт үзүүлж ирсэн. Харин дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ мөн жил тутамд 6-7 хувийн өсөлт үзүүлж.
Нийгмийн эрэлт хэрэгцээ, хүн амын төвлөрлийг даган үүссэн энэхүү өсөлтүүд нь дотоодын үйлдвэрлэлээс хэрэглээгээ бүрэн хангаж чаддаггүй биднийг хоёр хөрш улсаасаа импортлох цахилгааны хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Зөвхөн өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед гэхэд л хоёр хөршөөс импортолсон цахилгааны төлбөрт 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан гэдгийг холбогдох байгууллагаас ч мэдэгдэж байсан билээ. Гадаад худалдан авалтыг даган дотоодын валютын нөөц багасах сөрөг тал ч бий. Тэгвэл энэ чиглэлээр Монголдоо цор ганцаар үйлдвэрлэл явуулж, импортыг орлох, валютын гадагшаа урсгалыг багасгах замыг гэрэлтүүлэхэд “Анд-Энерги” хувьцаат компани өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
Өдгөө олон улсын зах зээлд лед гэрлийг тусгал, өнгө ялгах чадвараар нь гурав ангилан үздэг. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 70 хувь, стандарт орчны хэрэглээнд 80 хувийн ялгах чадвар шаарддаг бол эрүүл мэндийн үйлчилгээ буюу эмнэлэгт 90 хувийн ялгах чадвар шаарддаг. Иймээс гэрэлтүүлгээ үйлдвэрлэлийн орчин нөхцөлд тохирсон, тухайн ажлын байрны стандартад нийцсэн байдлаар үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Үүний үр дүнд, тэдний бүтээгдэхүүнүүд ялгах чадварын хувьд 80 хувиас дээш үзүүлэлттэйгээр хэрэглэгчдийн гарт хүрч, олон улсын стандартыг хангахаас гадна та бидний хүссэн цэг болгоныг гэрэлтүүлж байна.
“Анд-Энерги” хувьцаат компанийн хувьд импортыг орлох бүтээгдэхүүн, лед гэрэл үйлдвэрлээд зогсохгүй, автоматжуулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ эрхэлдэг. Одоогоор 160 мянган гэрэлтүүлэг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлснээс гадна төв оффис нь орон нутагт байршилтай хувьцаат компани гэдгээрээ ихээхэн анхаарал татав. Тэдний “Малчин”, “Аялагч” зэрэг бүтээгдэхүүн нь та бидний хэрэглээнд хэдийнэ нэвтэрч, байнгын хэрэглээ болж чадсан. Харин өдгөө гэрэлтүүлгээ үйлдвэрлэлийн орчин нөхцөлд тохирсон, худалдан авагчийн ажлын байрны стандартад нийцсэн байдлаар үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Гадаад, дотоодын эдийн засагчид үйлдвэрлэлийг хөгжүүлж, валютын гадагшаа урсгалыг багасгахыг байнга зөвлөж анхааруулсны хүрээнд Засгийн газрын зүгээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг дэмжих бодлого баримтлахаа мэдэгдээд удаагүй. Үүнтэй холбогдуулан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт” -ыг шинэчлэн батлахад “Анд-Энерги” ХК-ий лед гэрэлтүүлэг нэмэгдэн орсон нь чанар, стандартын хувьд шаардлага хангахуйц болсны нэгэн нотолгоо юм.
Эрчим хүчний салбарынхныг нэгэн хүндрэл цаг ямагт дагалддаг. Хэдийгээр тэдний зардал тухайн цаг үеийнхээ зах зээлийн ханшаар үнэлэгдэх боловч чөлөөт зах зээлийн үнийн зохицуулалтад төр тогтмол оролцож ирсэн нь ихээхэн хүндрэл дагуулж ирсэн. Өнөөдөр дотоодын ихэнх томоохон үйлдвэрлэгчид төрийн мэдэлд оршсоор байгаа учир тэднээс эцсийн хэрэглэгчдэд хүрэх цахилгааны үнийн дүнд төрийн зохицуулалт орж, улмаар зах зээлийн үйлдвэрлэлийн ханшаасаа хямд өртгөөр хүрдэг. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчдийн хувьд ашиг олох, техникээ шинэчлэх боломжгүй болж, улмаар гадаад, дотоодын хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж ирсэн юм.
Энэхүү хүндрэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа учир эрчим хүч үйлдвэрлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэхээс илүүтэй зардлаа бууруулах тал дээр анхааран ажиллах болсон. Тэдний нэг болох “Анд-Энерги” компани олон жилийн туршилт судалгаанд суурилан цахилгааны зарцуулалт багатай лед гэрлийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж чаджээ. Энэхүү бүтээл нь та бид гаднын зах зээлээс худалдан авдаг “улайсдаг” чийдэнгээс гэхэд л 80 хувь, бага зарцуулалттай хэмээн хэрэглэх болсон сүүн чийдэнгээс 50 хувиар бага эрчим хүч зарцуулдаг зэрэг олон давуу талтай. Мөн уг лед гэрлийг ашигласнаар танай цахилгааны төлбөр буурч, хэмнэлт бий болохоос гадна дотоодын үйлдвэрлэлээ бодитоор дэмжсэн алхам болж чадна.
Харин дараагийн шалтгаан бол бүтээгдэхүүний чанар, насжилт. “Анд-Энерги” компанийн хувьд эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага төдийгүй Монгол Улсад цорын ганц байдаг гэрэлтүүлгийн лабораторитай нь бүтээгдэхүүний насжилтыг уртасгах нэгэн үндэслэл болж өгдөг. Дээр дурдсан “улайсдаг” чийдэн буюу бидний хэлж заншсанаар “зуугийн” чийдэн болон сүүн гэрэлтүүлэг нь эдний бүтээгдэхүүнээс үнэ өртгийн хувьд бага зэрэг хямд ч гэлээ бүтээгдэхүүний насжилт богино учир амархан “шатаж” хэрэглээнээс гардаг.
Аливаа байгууллагад гэрэлтүүлгээ ойр ойрхон солих нь зардал өсгөдөг. Ялангуяа, олон чийдэн ашигладаг уул уурхайн компаниудад энэ нь багагүй ачаалал үүсгэдэг билээ. Харин дотоодын бүтээгдэхүүн болох уг лед гэрлээр гэрэлтүүлгээ сольсон тохиолдолд 50 мянган цаг буюу 5-6 жилийн турш та чийдэнгээ солих тухай мартаж, илүүдэл зардлаа ч хэмнэх юм. “Анд энерги”-ийн лед гэрлийг хэдий энгийн хэрэглээнд зориулан бүтээсэн ч чанар, стандартыг нь мэдэрсэн уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа эрхлэгчид хэдийнэ ашиглаад эхэлжээ. Чанараас гадна загвар дизайны шинэчлэлийг тогтмол хийж ирсэн компанийнхан стандартын гэрэлтүүлэг, баталгаат хугацааны засвар зэрэг мэргэжлийн үйлчилгээг давхар үзүүлж ирсэн байна. Эх орныхоо цахилгааны гол эх үүсвэрийн нэг болсон “Дулааны цахилгаан станц-IV” болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой”, М-Си-Эс, АПУ зэрэг томоохон компани хэрэглээндээ тэдний лед гэрлийг нэвтрүүлж, үр ашгийг нь хүртэж байна.
Өнөөдрийн байдлаар 160 мянган гэрэлтүүлэг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлснээс гадна төв оффис нь орон нутагт байршилтай хувьцаат компани гэдгээрээ анхаарал татав.
Гэрэл цахилгаан хэмээх зүйл бидний, бүх нийтийн хэрэглээ болоод уджээ. Чөлөөт зах зээлийн энэ үед үйлдвэрлэгчийн онцлог, ашиглаж буй материал зэргээс хамаарч лед гэрэлтүүлэг болгон чанартай байж чаддаггүй. Олон жилийн туршид бидний гаднаас импортолж буй гэрэлтүүлгийн гарал үүсэл нь тодорхойгүй байж, араасаа өндөр эрсдэлийг дагуулсаар ирсэн. Үүнээс үүдэлтэй цахилгааны гэх шалтгаантай олон харамсалтай тохиолдол гарч, бид чимээгүй эвлэрэн өнгөрүүлж орхидог. Харин “Анд-Энерги”-ийн үйлдвэрлэж буй лед гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлт, ажлын байрны стандарт нормд бүрэн нийцэж, энэ бүхнээ гэрэлтүүлгийн лабораториор баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэж буй нь импортын бүтээгдэхүүнээс ялгарах бас нэгэн давуу тал болж байгаа юм. Хэрэв хэрэглэгч та шаардлагатай гэж үзвэл гэрэлтүүлгээ лабораторид туршсан албан бичгийн хамт бүтээгдэхүүнээ авах боломжийг мөн бүрдүүлж өгчээ. Гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнийг хэрэглэхэд цаанаа л итгэлтэй, найдвартай мэдрэмж төрдгийг бид бүхэн мэднэ.
Өмнө нь “Анд-Энерги” -ийг орон нутагт байршилтай хувьцаат компани гэдгийг бид онцолсон. Хувьцаат компаниудын хувьд ашигтай ажиллаж чадаж байгаа эсэх, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тогтмол тарааж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татдаг. Харин тус компанийн удирдлагын зүгээс ногдол ашиг тогтмол тараах бодлого баримтлахаас гадна, нэгж хувьцаанд ногдох ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, хувьцааны ханшийг өсгөхөд анхаарч ажилласны үр дүнд хувьцаа эзэмшигчдийнх нь тоо жилээс жилд тогтмол өссөөр иржээ. Хувьцаа эзэмшигчдийн тоо тогтмол өсөж, ашигтай ажиллаж чадаж байна гэдэг тухайн компанийн үйл ажиллагаа зөв замаараа явж буйн нэгэн тод үзүүлэлт болдог. Тиймээс та үе үе “Манай өрөөний гэрэл шатчихлаа. Дэлгүүр яваарай” гэж хэлэхийн оронд “Анд-Энерги”-ийн лед гэрлийг асаагаад үз.