BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
МЭЗЧ: Гадаадын банк гэх “гадуурхал”-д цэг тавьж байна

МЭЗЧ: Гадаадын банк гэх “гадуурхал”-д цэг тавьж байна

Т. Амаржаргал   Т. Амаржаргал
2023-07-10
  Онцлох, Санхүү, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Эдийн засгийн чуулганы анхаарал татах мэдэгдэл нь банк санхүүгийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, гадаадын банкны салбарыг Монголд нээх тухай байлаа. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх зүйн орчин бүрдсэн талаар онцлон мэдэгдэж, гадны банкууд үүд хаалгаа нээхийг чуулганы индрээс уриалсан юм. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжээд 30-аад жил болж байна. Энэ хугацаанд банкны салбар түүхэн гэж хэлж болох том алхам хийсэн нь томоохон банкуудын IPO байлаа. Монголчууд банкны салбарт үүдээ нээж нэг том алхсан бол одоо дахиад нэг том алхам хийхээр зэхэж байна. Монгол Улсын Их Хурлаас энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн гадаадын банк санхүүгийн байгууллага Монголд салбараа нээх, охин компаниа байгуулах боломж бүрдээд байна. Хилийн чанадаас зорин ирсэн банк санхүүгийн салбарын төлөөллүүдэд хандан хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулахыг урьж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Уул уурхайд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бусад салбарт чиглүүлэх тухай яриа энэ удаагийн форумын гол сэдэв болж байна. Монгол Улсын банк санхүүгийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан. Энэ хуульд өмнөх алдаагаа залруулсан хэд хэдэн чухал заалт орсон.

2010 оны үед уул уурхай үүцээ задалж, гадны хөрөнгө оруулагчид манай улс руу хошуурч байх үед банкны салбарын хөрөнгө оруулагчид ч Монгол Улсыг сонирхсон. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтад огцом дарагдсан манай улс хэт хатуу бодлого баримталсан. Дэлхийд эхний 150-д эрэмбэлэгдэх банк л Монголд салбараа нээж болно гэх зэргээр “тэнгэр”-ийн шаардлага тавьсан. Хариуд нь өнөөг хэр нь гадны банк Монголд орж ирээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд Монголд гадаадын банкны салбарыг байгуулах нь зөв, буруу гэж маргах зуурт дөрвөн банкны төлөөлөгчийн газар үүдээ хааж, нутаг буцсан. Одоо Bank of China, ICBC гэсэн Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар л үйл ажиллагаа явуулж байна. Тэдний хувьд мега төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хэлбэрээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад гадаадын зургаан банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байсан. Английн Standard Chartered, Недерландын ING болон Японы SMBC банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа зогсоож гараад байна. Европын банкуудын тухайд, манай улсад гурван жил ажиллачихаад банкаа нээхгүй байх шийдвэр гаргасан бол Японы SMBC банкны төлөөлөгчийн газар өнгөрсөн оны босгон дээр шийдвэр гаргаж, нутаг буцсан. 

Активын хэмжээ, зээлжих зэрэглэлээр дэлхийд дээгүүрт ордог гадны томоохон банкууд манай улсад үйл ажиллагаа явуулснаар банкны салбарын өрсөлдөөн нэмэгдэх, зээлийн хүү буурах, хувийн сектор хөгжих зэрэг давуу талтай.

Гэвч тэд манай улсын зах зээл, эргэлддэг мөнгөний хэмжээнд судалгаа хийж, хүн ам цөөтэй жижиг зах зээл учраас зардал ихтэй, ашиггүй гэсэн шийдвэр гаргаж, нутаг буцдаг. Харин Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль батлагдсанаар гадны банкууд мега төслүүдийн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын банкны хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Энэ нь аль аль талдаа ашигтай, үр өгөөжтэй гэдгийг Засгийн газар, Монголбанкны зүгээс онцолж байна. 

Т. Амаржаргал

Т. Амаржаргал

5 1 vote
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00