BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Улбар шар өнгийн комбинезон, ногоон дуулга өмссөн барилгын ажилчин бетонон гадаргуу дээр арматур болон бусад материалуудын дунд зогсож байна. Энтрепренерийн сүнсийг шингээсэн ажилчин талбайн эргэн тойронд тархсан ган арматурын торыг чиглүүлж, цэцэглэн хөгжиж буй бизнест хувь нэмэр оруулдаг. - Business.MN

Уур амьсгалын өөрчлөлт барилгын ажлыг удаашруулж, зардлыг өсгөж байна

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2023-08-04
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

3 гол санаа

  • Барилгын салбарын ашгийн маржин угаас бага, мөн цаг агаарын эрхшээлд байдаг билээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тус салбар улам бүр хүнд байдалд орж байна.
  • Цаг агаарын ноцтой, аюултай үзэгдэл улам бүр ойр давтамжтай болж байгаа нь барилгын компаниудын зардлыг өсгөж буйгаас гадна барилга барих хугацааг сунжруулах, барилгачдын ажиллах нөхцөлийг эрсдэл оруулах, даатгал болон материалын зардлыг өсгөх зэргээр оршин тогтнохуйд нь заналхийлж эхэллээ.
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан доргионт он жилүүдийг даван туулахад нь шинэ дижитал технологиуд тусална.

Оршил

Хэт халуун, ойн түймэр, хар салхи дэлхийн өнцөг булан бүрд нэмэгдэх болсноор цаг агаараас шалтгаалж ашиг нь нэмэгдэж, багасаж байдаг барилгын салбар хүндхэн цаг үетэй тулгараад байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр асар хүчтэй, хор хохиролтой цаг агаарын үзэгдэл ихсэх болсон учир тус салбар тэсэж үлдэхийн тулд дасан зохицох шаардлагатай боллоо.

Уур амьсгалын ноцтой үзэгдлүүд нь барилгын салбарт ямар сорилтыг тулгаж байна вэ? Тэдгээртэй нүүр тулахын тулд тус салбар ямар арга хэмжээ авч байна вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг барилгын салбар зөөллөж чадах уу? Шинжээчид эдгээр асуултад хэрхэн хариулж байгаатай танилцъя.

Агуулга

Дэлхийн ДНБ-ий 12 хувийг бүрдүүлдэг барилгын салбар нь хэзээ ч тогтвортой байдлын цайз хэрэм байсангүй. Тус салбар нь ажиллах хүчнээс ихээхэн хамааралтайгаас гадна цаг агаарын эрхшээлд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эл хоёр хүчин зүйл нь Ковид-19 цар тахал,  уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам бүр даамжрав.

Бусад голлох салбаруудтай харьцуулахад барилгын салбар нь угаас ашгийн маржин багатай учир цаг агаарын багахан хэмжээний аюултай үзэгдэл нь аливаа барилгын төслийг хүнд байдалд оруулж, ашиглалтад орох хугацааг хойшлуулж, улмаар ашиггүй болгох магадлалтай юм.

  • Дэлхий даяар жил тутам нийт барилгын төслүүдийн 45 хувь цаг агаараас шалтгаалж хойшилдог агаад үүний улмаас зардлыг олон тэрбумаар нэмэгдүүлж, орлогын хэмжээг бууруулдаг.
  • 30 болон үүнээс олон өдрийн сул зогсолт нь барилгын улирлыг хойшлуулж, компаниудыг тухайн төслөө дараа жил ашиглалтад оруулахаас өөр аргагүй байдалд оруулдаг.

Барилгын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө

Хэт халуун болон цаг агаарын эрс тэс үзэгдлийн хэмжээ, хугацаа нэмэгдэж байгаа нь барилгын салбарын үйл ажиллагааны хэв маягт өөрчлөлт оруулж, санхүүгийн төлөвлөгөөг нь адармаатай болгох хүлээлттэй байна. Тус салбарт дараах нөлөө мэдрэгдэх боломжтой:

  • Ажлын улирал өөрчлөгдөх. Хүчтэй хар салхи, үер нь барилгын улирлыг тасалдуулах, барилга байгууламжийг сүйтгэх, барилгын ажлыг хойшлуулахаас гадна нийлүүлэлтийн сүлжээнд саад болох, бараа материалын татан авалтыг удаашруулах эрсдэлтэй. Түүнчлэн, дэлхий даяар агаарын хэм нэмэгдэж байгаа нь барилгын улирлыг уртасгах мөн богиносгох аюулыг давхар агуулж байна:
  • Хэт халуун олон долоо хоног, сараар үргэлжилбэл ажилтнуудыг сэлгэх, эсвэл өөр ээлжээр ажиллуулах зэрэг өөрчлөлтийг хийх ёстой болно. Энэ нь бүтээмжийг бууруулж, ажиллах хүчний зардлыг нэмэгдүүлэх юм.
  • Шугам хоолой барих зэрэг хүрэхэд бэрх газарт явагдаж буй төслүүдийг хэрэгжүүлэх хугацаа улам богино болж байна. Учир нь засмал зам, сайжруулсан замгүй газар нутагт байрлаж буй ийм төслүүдэд тоног төхөөрөмж, материалыг хэт халууны үед хүргэх нь бараг боломжгүй юм.
  • Ажилтнуудын аюулгүй байдал. Хэт халуун, хүчтэй салхи, цаг агаарын ноцтой үзэгдэл нь барилгын ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж, энэ нь ажилтнуудад нөхөн төлбөр олгох, төслийг удаашруулах зэрэг дам сөрөг нөлөөтэй юм.
  • Даатгалын зардал нэмэгдэх. Цаг агаарын ноцтой үзэгдэл нь ажлын орчныг эрсдэлтэй болгох, тоног төхөөрөмжийг эвдэх, материал татан авалтыг хойшлуулах, барилга барьж буй нутагт хүрэх боломжгүй болгох эрсдэлийг агуулж байдаг. Үүний улмаас төсөл хойшлох, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох, шүүхийн маргаан үүсэх зэргээр барилгын компаниудын даатгалын зардлыг өсгөнө.
  • Бараа материалын үнийн өсөлт. Улам бүр аюултай болж буй цаг агаарыг тэсвэрлэх цоо шинэ, өндөр үнэтэй барилгын материал бүтээх, ашиглах шаардлагыг цаг агаарын ноцтой үзэгдлүүд бий болгож байна.

Дижитал технологи хэрхэн туслах вэ

Цаг агаарын ноцтой үзэгдлийн давтамж, хүч улам бүр нэмэгдэнэ гэж шинжээчид анхааруулж буй учир барилгын салбар цаашид улам өндөр бүтээмжтэй, аюул эрсдэл багатай ажиллах, үүний зэрэгцээ зардлаа хэмнэхийн тулд дижитал технологийг ашиглах ёстой боллоо. Эдгээр технологи нь цаг агаарын эрс тэс, өөрчлөгдөн буй нөхцөлд шуурхай хариу үзүүлэх, урьдаас хариу арга хэмжээ авах, урьдчилан таамаглах боломжийг олгоно. Дижитал технологийн ач тус:

  • Цаг агаарын өөрчлөлтийг таамаглах. Зарим дижитал технологи нь цаг агаарын мэдээг цуглуулж, барилгын ажлын хуваарь, барилга дээрх ажилтнуудын аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэхийг үнэлж, тухайн нөхцөлд нийцүүлж ажиллах сонголтуудыг санал болгодог. Энэ нь төслийг эрсдэлгүй, хуваарийн дагуу үргэлжлүүлэх боломжийг олгоно.
  • Барилгын талбайг алсаас хянах. Инженерийн малгайнд суурилуулсан 360 градусын камераас тогтмол ирж буй бичлэгийг ашигладаг 3D дижитал хос технологийн (биет обьектийн виртуал дүрсийг харуулдаг) тусламжтайгаар барилгын компаниуд төслийнхөө явцтай зайнаас танилцах боломжтой болсон. Эл технологийн ачаар барилгын талбайд ажилладаггүй шинжээчид нь төслийн талбай дээрх цаг агаарын нөхцөлийг (хэт хүчтэй салхи, бороо гэх мэт) үнэлж дүгнэн, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх эсэх шийдвэр гаргах юм.
  • Ажилтнуудын аюулгүй байдлыг хангах. Био мэдрэгчийн тусламжтайгаар барилгын компаниуд ажлын орчин дахь хэт их чийгшлийн талаарх мэдээллийг цуглуулж, хянаж болох бөгөөд ингэснээр талбайн ажилчдыг илүү удаан, тогтмол хугацаанд амраах шийдвэр гаргах юм. Ингэснээр халуунаас шалтгаалсан өвчин, гэмтлээс сэргийлнэ.
  • Стратегийн төлөвлөлт. 4D симуляц, Building Information Modeling зэрэг технологи нь үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон бусад оролцогч талуудад бараа материалын нөөц, ажиллах хүчний хомсдол, хүчтэй аянганы нөлөө зэргийг зураглах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийг өгдөг.
  • Үр дүнтэй харилцаа. Дрон, өндөр нягтаршилтай камер, зүүдэг мэдрэгч зэрэг нь барилгын талбай дээрх мэдээллийг клауд суурьтай үйлчилгээ рүү дамжуулснаар гүйцэтгэгч, барилгын эзэн, гэрээт гүйцэтгэгч нарт цаг агаар, бараа материалын хангамж, ажиллах хүчний удаашрал зэргийг гол баримт бичгүүдэд бодит цагийн горимоор тусгах, шинэчлэх, хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг олгодог. Энэ нь эцсийн дүндээ талуудыг нэг ойлголттой болох, бүтээмжийг дээшлүүлэхэд нөлөөлнө.

Ойрын ирээдүй

Цаг агаарын ноцтой үзэгдлийн давтамж, хэмжээ улам бүр нэмэгдэж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, хөдөлмөрийн зах зээл доголдсоор байгаа энэ цаг үед шинэ дижитал технологиуд нь урьдач, өгөгдөлд суурилсан шийдвэрийг гаргах, өөрчлөгдөн буй нөхцөл байдалд дасан зохицох боломжийг барилгын компаниудад олгоно. Энэ нь барилгын талбай дээрх ажлын тасалдал, хоцролтыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилчдыг бага эрсдэлд ажиллах, компаниудын зардлыг бууруулах, айсуй адармаатай цаг үеийг даван туулах боломжийг нь нэмэгдүүлэх юм.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: барилгаДижитал шилжилтуур амьсгалын өөрчлөлт

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
A man in a suit stands in a well-lit corridor with beige walls and closed doors. He has short hair and his arms are crossed. The hallway is empty aside from a white appliance on the floor.
Үнэ цэн бүтээгч Ньюком Проперти
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00