BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар малгай, нарны шил, хар цамц, шорт өмссөн хүн төмөр хашааны хажууд засмал замаар гүйж байна. 0406 дугаартай уралдааны цамцыг бардам зүүсэн нь тэдний компанийг байгуулсан эрчимтэй өдрийн дараа стресст ордог. Цаана нь цэлмэг хөх тэнгэрийн дор модтой талбай амарч байна. - Business.MN

Хаан банкны Хүний нөөцийн үйл ажиллагааны газрын захирал, Mongolian Elite Runners Club -ийн мастеруудын ангиллын тамирчин А.Мандах

А.Мандах: Дуртай зовлонтойгоо зууралдаж амьдрахыг хобби гэнэ

С.Лхамсүрэн   С.Лхамсүрэн
2023-08-25
  Онцлох, Хобби
0
Share on FacebookShare on Twitter

– Business.MN сэтгүүлийн 2023 оны 07 дугаар сарын дугаар (№56) -т нийтлэгдсэн ярилцлага –

Амьдралд амт, өнгө нэмэх хамгийн чухал хачир бол хобби. Ажил, амьдралын хажуугаар өөрийн онцлог, зан араншин, хүсэл сонирхлоос шалтгаалан дуртай зүйлээ хийнэ гэдэг хэнбугайд ч ядарснаа үл мэдрэн зүтгэх хамгийн том таашаал. Их хотын завгүй амьдралтай зэрэгцэн олон хоббитой байж, түүнийгээ тасралтгүй хөгжүүлэхийн төлөө хичээж буй хүн цөөнгүй. Тэгвэл бид “Хобби” буландаа ХААН Банкны Хүний нөөцийн үйл ажиллагааны газрын захирал, амьд хөгжмийн альтернатив, фанк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The 1010 хамтлагийн гитарчин, Моngolian Elite Runners Club -ийн мастеруудын ангиллын тамирчин А.Мандахыг урьж оролцууллаа. Тэрбээр хариуцлагатай албан тушаал хашихын зэрэгцээ сурагч байхаасаа хөгжүүлсэн хөгжмийн сонирхлоо гүнзгийрүүлж, хамтлаг байгуулахын хажуугаар гүйлтийн спортод эргэлт буцалтгүйгээр дурлан хичээллэж яваа нэгэн юм.

 -Юуны өмнө та өөрийгөө болон ажил мэргэжлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Юуны түрүүнд, эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг А.Мандах гэдэг. Уг нь эдийн засагч, математик загварчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн. Банканд ажиллаж эхлэхээсээ өмнө их сургуульд багшилж байлаа. Харин өдгөө банкны салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд дотоод аудитын чиглэлээр голчлон ажиллаж, дотоод аудитороос газрын захирал хүртэлх карьерыг бий болгосон. Байгууллагын дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын чиглэлээр хуримтлуулсан багахан туршлагатай гэж болно. Сүүлийн нэг жилийн хугацаанд ажил мэргэжлээ өөрчилж, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байна. Магадгүй намайг хувь хүнийхээ хувьд ажил, амьдралын тэнцвэрээ хангаж чаддаг болохоор удирдлагын хорооноос ажилтнуудынхаа сайн сайхны төлөө олон зүйл хийж бүтээж чадна гэж итгэж энэ ажлыг хариуцуулсан болов уу.

 -Ямар ч хобби ур чадвараа хөгжүүлэх, амьдралд баригдашгүй эрх чөлөөт байдлыг төлөвшүүлдэг шиг санагддаг. Ер нь таны хувьд хобби гэж юу вэ?

-Ямар ч хүнд хийх дуртай ямар нэг зүйл байж л байгаа. Тэр зүйлээ хийхээр цаг хугацаа зогссон мэт, эсвэл ядрах, өлсөж цангахыг ер мэдрэхгүй ч байж болох юм. Энэ мэдрэмж л хоббиг бий болгодог эх үүсвэр гэж би боддог. Нэг хүний хобби нөгөө хүнд тамын зовлон шиг санагдаж ч болно. Бүх зүйл харьцангуй. Гагцхүү дуртай зовлонтойгоо зууралдаж амьдарч байгаа хүнийг би хоббитой хүн гэж хэлж чадна.

Олон хоббитой байхад гадуур гарах, хамт олон, найз нөхөдтэйгөө уулзах, зугаа цэнгэлээс холуур байх шаардлагатай болно. Заримдаа шантармаар үе гарна. Энэ үед зорилгоо л боддог. Хамгийн чухал зүйл нь сахилга бат, өөртөө үнэнч байдал.

 -Та амьд хөгжмийн альтернатив, фанк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The 1010 хөгжмийн хамтлагийн гитарчин шүү дээ. Хэзээнээс гитар тоглож эхэлсэн, мөн яагаад заавал гитар хөгжмийг сонирхож тоглох болсон бэ?

-Дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч байхад урлагийн үзлэгээр ангийн хоёр найз маань хөгжмийн үзүүлбэр гаргах гэж бэлтгэж байгаад “Түр хадгалж бай” гээд надад акустик гитар хадгалуулсан юм. Тэгэхэд л өнөөх зургаан утастай гайхлыг сонирхож эхэлсэн хэрэг. Тухайн үед интернэт гэж байгаагүй тул бүгдийг сонсголоороо тоглоно. Яваандаа өөрөө ая зохиож эхэлсэн. Дуу хөгжимд маш их татагдсан ч ажил, амьдралын эрхээр энэ хоббигоо 10 -аад жил орхисон тал бий. Харин The 1010 нэртэй хамтлагийг байгуулснаар хоббитойгоо дахин зууралдах боломж бүрдсэн дээ.

 -The 1010 хамтлагийн гишүүд бүгд ХААН Банканд ажилладаг гэж ойлголоо. Ер нь нэг газар ажилладаг, сэтгэл санаа, зорилго, хоббигоороо нэгдэн хамтлаг болсон гэхээр өвөрмөц сонсогдож байна?

-Байгууллагынхаа шинэ жилийн үдэшлэгт тоглох зорилгоор анх байгуулагдсан хамтлаг л даа. Өргөн бүрэлдэхүүнтэй, олон дуучинтай байсан. Яваандаа үнэхээр дуртай, сонирхдог хүмүүс нь шигшигдээд үлдсэн. Бид 2016 оноос хойш өөрсдийн гэсэн урсгал, өнгө аяс бүхий уран бүтээлүүдээ туурвиж байна. 

The 1010 хамтлаг Active Running Club -ийн “Экиден” уралдааны нээлтэд тоглож, мөн гүйв.

 Хамтлаг тань 1010  гэж бүхэл тоогоор нэрлэгдсэн. Ямар утга учиртай вэ?

Олон утга учир бий (инээв). Нэгдүгээрт, банкны ажилтны хувьд хамгийн түрүүнд сурдаг гүйлгээний код байж болно. Хоёрдугаарт, хамгийн жижигхэн хөгжмийн өсгөгч байж болно. Гуравдугаарт, аз жаргал, цэвэр ариун, үнэн хайрыг бэлгэддэг сахиусан тэнгэрийн тоо байж болно. Азын тоо юм л даа.

 Анхны дуугаа гаргаад долоон жил өнгөрчээ. Энэ хугацаанд яг өөрсдийн гэсэн хэчнээн дуу гаргасан бэ?

”Модон чихэр” нэртэй дуу маань “Шилжилт” уран сайхны киноны дуу болж байлаа. Үүний дараа “90-ээд он”, “Үүлэн дээгүүр”, “Хамтдаа бүтээе”, Today зэрэг сингл гаргасан. Харин 2022 оны эцсээр бидний анхны цомог AraWarA бэлэн болсон юм. Ер нь өнгөрсөн хугацаанд бид нийт 20 -иод дуу зохиосон. Заримыг нь бичүүлээгүй байна.

Бусдад таалагдах, сайхан харагдахын тулд өөрийнхөө мөн чанарыг битгий алдаарай гэсэн дохиог хүмүүст дуугаараа ойлгуулахыг хүссэн. 

Танай хамтлаг 2023 оны гуравдугаар сарын 31-нд AraWarA нэртэй цомгийн нээлтээ хийсэн. Цомогт багтаагүй ч гэсэн Today нэртэй дууны үг, утга санаа таалагдсан шүү?

 Today бол бэлтгэлийн үеэр тун санамсаргүй байдлаар зохиогдсон дуу. Цомогт ороогүй сингл л дээ. Өнөөдрийн нийгэм хийгээд бидний хуурамч байдлыг шүүмжилсэн өнгө аястай. Бусдад таалагдах, сайхан харагдахын тулд өөрийнхөө мөн чанарыг битгий алдаарай гэсэн дохиог хүмүүст дуугаараа ойлгуулахыг хүссэн.

 “Хөгжмийн ертөнцөд орсноосоо хойш далд ухамсар хийгээд бодит ертөнцийн зааг ялгаа, хүний мөн чанар, түүнээсээ зөрөлдөх зүрх сэтгэлийн тухай, цаашлаад хүн хоорондын харилцааны тухай уран бүтээлүүдийг туурвиж, сонсогчдодоо хүргэсээр иржээ” гэж цахим хуудастаа нийтэлжээ. Ер нь The 1010 хамтлаг сонсогчдод ямар мэдрэмж өгөхийг чухалчилдаг вэ? 

Тэр мэдрэмжийг тодорхойлох бараг боломжгүй. Хүн бүр өөрийнхөөрөө хүлээж авч, өөрийнхөөрөө мэдэрч байгаа. Тухайлбал, цомогт маань багтсан “Тамхилаач” дууг сонсвол хүнд өөртэйгөө ярилцах боломжийг олгож магадгүй юм.

Гүйж байхад нэг л мэдэхэд элдэв бодлоос ангижирчихсан байдгаас үзэхэд гүйлт гэдэг нэг төрлийн бясалгал юм билээ.

Та Моngolian Elite Runners Club -ийн гүйлтийн тамирчин юм байна. Их хотын стресстэй нийгэмд гүйх, алхах нь стресс тайлах шинэлэг арга байх. Марафоноор хичээллээд хэр удаж байгаа вэ?

Тамирчин гэхээр ичмээр ч юм шиг. Мастеруудын ангиллын тамирчин гэж хэлж болох юм даа. Багадаа хөнгөн атлетикаар хичээллэж байсан ч тэр чигт нь хаячихсан. Харин 2020 оноос гүйлтээр хичээллэж эхэлсэн. Өнгөрсөн жилийн “Улаанбаатар марафон” -ы дараа Б.Доржпалам багшийн шавь болж марафоноор хичээллэж байна.

bookzone

”Улаанбаатар марафон” -оос өөр ямар олон улсын чанартай уралдаануудад оролцож байсан бэ?

Над шиг “шинэков”-т тэмцээн уралдааны туршлага гэж юу байх вэ. Өнгөрсөн хугацаанд хэт холын марафон гүйлтийн улсын аваргын тэмцээнүүдэд оролцож байсан. Ковид-19 -ийн нөхцөл байдлаас шалтгаалан саяхнаас л гадаадын тэмцээнүүд нээгдэж байх шиг байна. Санаж явбал бүтнэ гэгчээр Бостон, Берлин, Токио, Лондон, Чикаго, Нью-Йорк хотуудад болдог олон улсын их зургаа марафонд оролцох байх.

Achilles олон улсын байгууллагын нэрэмжит тэмцээнд 10 км -ийн төрөлд түрүүлэв. 2022 он.

-Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Долоо хоногт 4-6 удаа бэлтгэл хийдэг. Ихэвчлэн өглөө эрт ажлын цагтайгаа харшилдуулахгүй байхаар зохицуулахыг хичээж байна. Өглөө амжихгүй тохиолдолд өдөр цайны цаг, бүр амжихгүй бол орой бэлтгэлээ хийдэг. Мөн манай банк уян хатан цагийн тогтолцоотой байдаг нь ажилтандаа хобби болон бусад зүйлд цаг заваа зарцуулах боломжийг олгодог.

 –Аливаа хобби тухайн хүнд янз бүрийн сорилт бэрхшээлийг давах шаардлага үүсгэж байдаг шүү дээ. Хоббигоо хөгжүүлэх явцад сорилтууд тулгардаг байх?

-Наад зах нь гадуур гарах, хамт олон, найз нөхөдтэйгөө уулзах, зугаа цэнгэлээс холуур байх шаардлагатай болно. Шантармаар үе гарна. Энэ үед зорилгоо боддог. Хамгийн чухал зүйл нь сахилга бат, өөртөө үнэнч байдал. Хүн бусдыг хуурч чадах ч өөрийгөө хэзээ ч чадахгүй. Маш их хичээл зүтгэл, зовлон, зүдрэл, цус, хөлс, хүч, нулимсны цаана л хүнийг аз жаргал хүлээж байдаг байх.

Хамгийн чухал нь гэр бүлдээ цаг сайн зарцуулдаг байх хэрэгтэй. Гэр бүлээрээ ижил хоббитой бол бүр ч гоё.   

 -Марафон, дуу хөгжим сонирхохоос гадна ууланд авирдаг юм байна. Ер нь олон хоббитой байхын давуу болон сул талуудаас дурдахгүй юу?

-Гүйлт, уул хоёр хоорондоо шууд холбогдчихоод байдаг юм. Уулын гүйлтийн спорт (Skyrunning) ч гэж бий. Манай улсад хөгжиж буй спортын төрөл шүү дээ. 

Олон хоббитой байхын давуу тал гэвэл олон талын авьяасаа хөгжүүлж байгаа хэрэг. Мөн сайн төлөвлөгч, олон ажлыг зэрэг амжуулах чадвартай болдог байх талтай. Сул тал нь хоббиноосоо хамаарч эдийн засгийн хувьд зардал их байж магадгүй. Гэхдээ хамгийн чухал нь гэр бүлдээ цаг сайн зарцуулдаг байх хэрэгтэй. Гэр бүлээрээ ижил хоббитой бол бүр ч гоё.

-Хоббигоо хөгжүүлж хичээллэх нь эргээд ажлын бүтээмжид хэрхэн эерэгээр нөлөөлдөг бол?

-Өглөө эртлэн босож дасгал, сургуулилт хийгээд ажилдаа орох нь тухайн өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэх үндэс болдог. 

-Марафоноор гүйгээд гурван жил болж байгаа юм байна. Гүйдэг болсноос хойш танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бие махбодын хувьд хөнгөн, эрүүл чийрэг, оюун санааны хувьд илүү бие даасан байдалтай болсон. Гүйж байхад нэг л мэдэхэд элдэв бодлоос ангижирчихсан байдгаас харахад гүйлт бол нэг төрлийн бясалгал юм билээ. Ер нь гүйлт бараг бүх спортын үндэс болохоос гадна хүнд элдэв хорт зуршилтай нөхөрлөх ямар ч боломжийг олгохгүй. Гүйлтээр хичээллэснээр шинэ найз нөхөд, гүйлтийн баг, хамт олонтой болсон байна.

Нэмж хэлэхэд, гүйлт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ташаа мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн байсан. Гүйлтээр хичээллэх гэж буй хүмүүст зөвлөхөд мэргэжлийн багшид хандаж, анхан шатны сургалт, зөвлөгөөг авч, анхнаас нь зөв техник, дадлаар сурвал бэртэж гэмтэх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэдгийг хэлмээр байна.

– Business.MN сэтгүүлийн 2023 оны 07 дугаар сарын дугаар (№56) -т нийтлэгдсэн ярилцлага –

Тагууд: амьдралын хэв маягхобби

Санал болгох:

A person in a red racing suit and helmet stands next to a yellow car with graphics. Another person in a military-style jumpsuit and helmet stands beside them. A colorful wall with abstract designs is in the background.
Ш.Гантуяа: Шинэ машин шинэ мэдрэмж төрүүлдэг
Ялалтын зүг “жийгч”
Ялалтын зүг “жийгч” 
С.Лхамсүрэн

С.Лхамсүрэн

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00