BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар хөх өнгийн дэвсгэр дээр дугуй хэлбэртэй схем зураг нь PDCA (Төлөвлөх-Хийх-Шалгах-Үйлдэх) мөчлөгийг харуулж байна. Сумнууд нь дөрвөн үе шатыг холбодог: баруун дээд талд "ТӨЛӨВЛӨХ", баруун доод талд "ХИЙХ", зүүн доод талд "ШАЛГАХ", зүүн дээд талд "ACT" нь бизнес эрхэлдэг аливаа энтрепренерийн чухал хэрэгсэл юм. - Business.MN

Agile гүйцэтгэлийн менежментийг хэрхэн нэвтрүүлэх вэ?

Business.mn   Business.mn
2023-09-01
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Гүйцэтгэлийн менежмент нь ажилтнууд болон багуудыг илүү сайн ажиллах, ур чадвараа хөгжүүлэн, байгууллага зорилгодоо хүрэхэд нь тусалдаг. Тэгвэл хүний нөөцийн мэргэжилтнүүд Agile гүйцэтгэлийн менежментийг өөрийн байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Agile гүйцэтгэлийн менежмент гэж юу вэ?

Agile гүйцэтгэлийн менежмент нь ажилтнуудыг үнэлэх, тэдний өсөлтийг дэмжих тасралтгүй бөгөөд хамтын арга юм. Тус арга нь төслүүдийг жижиг хэсгүүдэд хуваах менежментийн agile аргачлалын зарчмууд дээр суурилдаг. Agile зарчмууд нь тасралтгүй хамтран ажиллах, тогтмол үнэ цэнийг хүргэх, үе шат бүрд тасралтгүй сайжруулалт хийх тухай юм. Эдгээр зарчим нь программ хангамжийн хөгжүүлэлтээс үүссэн боловч түүнээс хойш  agile HR, agile гүйцэтгэлийн менежмент зэрэг бусад олон салбарт ашиглаж байна.

Agile гүйцэтгэлийн менежмент нь  дөрвөн үндсэн тулгууртай:

  • Тасралтгүй суралцах;
  • Тогтмол уулзалт;
  • Итгэлцлийг бий болгох;
  • Ажлын хамт олонтойгоо холбоо хамааралтай мэт мэдрэмж

Agile гүйцэтгэлийн менежмент нь ажилтнуудын хөгжил, түүнчлэн байгууллагын хөгжилд чиглэдэг. Үүний ачаар ажилтнууд илүү идэвхтэй ажиллаж, байгууллагадаа удаан ажиллах хандлагатай болж, харин байгууллага илүү их ашиг олж, өрсөлдөгчдөөсөө илүү өсөх магадлал өндөр.

Уламжлалт гүйцэтгэлийн менежментээс agile гүйцэтгэлийн менежмент руу шилжих, мөн гарааны эсвэл өргөжин тэлж байгаа байгууллагад agile гүйцэтгэлийн менежментийг хэрэгжүүлэхэд хүний ​​нөөц чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг талаар дараа илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. Гэхдээ хүний ​​нөөц нь байгууллага доторх сэтгэлгээний өөрчлөлтийг бий болгох, шинэ тогтолцоог бий болгох, удирдлагууд болон ажилтнуудад энэ талаар сургах чухал үүргийг хүлээдэг.

Agile гүйцэтгэлийн менежментийн элементүүд

Agile гүйцэтгэлийн удирдлагын үйл явцыг дараах элементүүд тодорхойлдог.

  • Байнгын (тасралтгүй) уулзалт, санал хүсэлт

Гүйцэтгэх удирдлагын үйл явц дахь санал хүсэлт нь хүмүүсийн ажлын арга барил, тэдний ирээдүйн хөгжил, түүнийг нь хэрхэн идэвхжүүлэх тал дээр төвлөрсөн байдаг. Ажилтнууд гүйцэтгэлийнхээ талаар санал хүсэлтийг хүлээн авах нь чухал үйл явц боловч  бас хамгийн чухал хүчин зүйл нь биш юм. Багийн удирдлага болон түүний бие даасан багийн гишүүдийн хооронд тогтмол уулзалт хийх нь agile гүйцэтгэлийн удирдлагын үйл явцын тулгын чулуу юм.

Байгууллага бүрд “тогтмол” гэсэн үг өөр өөр утгатай ч ихэвчлэн дор хаяж хоёр долоо хоног эсвэл долоо хоног тутамд нэг удаа уулзалт хийж санал хүсэлтийг хүлээн авах хэрэгтэй. Уулзалт нь өөр өөр хэлбэртэй байж болно. Ганцаарчилсан уулзалт, төслийн шинэчлэлийн уулзалт, өдөр тутмын уулзалт зэрэг нь уулзалтын түгээмэл хэлбэрүүд юм. Ийм уулзалтууд нь нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэлтэй байж, түүнийг хянаж, үүсэж буй асуудлуудыг эрт илрүүлэн, зөвхөн одоо төдийгүй ирээдүйд анхаарлаа төвлөрүүлэх, багийнхаа хүмүүстэй итгэлцлийн харилцааг бий болгох боломжийг удирдлагуудад олгодог.

  • Санал хүсэлтийн олон эх сурвалж

Agile гүйцэтгэлийн менежментийн үйл явцад ажилтнууд зөвхөн удирдлагаас гадна өөр эх сурвалжуудаас санал хүсэлт авах шаардлагатай. Жишээлбэл, хамтран ажиллагчид, доод албан тушаалтнууд, удирдлагуудыг хамруулан 360 градусын санал хүсэлтийг ашиглах  талаар бодолцож үзээрэй.

  • Ажилтан төвтэй байдал

Agile гүйцэтгэлийн менежментийн арга нь нээлттэй харилцаа холбоо, бүтээлч санал хүсэлт, ажилтнуудын хөгжлийг чухалчилдаг. Гүйцэтгэлийн менежментийн ийм хэлбэрийг хэрэгжүүлэх нь байгууллагуудад ажилтнуудад төвлөрсөн соёлыг төлөвшүүлэхэд тусалдаг.

  • Ур чадварыг хөгжүүлэх тал дээр анхаардаг

Гүйцэтгэлийн менежмент нь ажилтны гүйцэтгэлийг үнэлэхээс хамаагүй илүү утга агуулгатай. Үйл явцын салшгүй хэсэг болох тогтмол уулзалт нь удирдлагуудад багийнхаа хүмүүсийн карьерыг хөгжүүлэхэд туслах болно. Agile гүйцэтгэлийн менежментийн явцад удирдлагууд ажилтнуудын өсөлт, хөгжилд онцгой анхаарал хандуулан, гүйцэтгэлийн көүч хийх үүргийг гүйцэтгэнэ.

  • Байгууллагын зорилгод тулгуурласан зорилго, тэргүүлэх чиглэл

Agile гүйцэтгэлийн менежмент нь жилийн зорилтуудыг жижиг хэсгүүдэд хуваах үйл явц юм. Энэ үйл явц нь ажилтнуудад ажлыг илүү удирдаж болохуйц, зорилгоо биелүүлэх боломжтой мэт харагдуулж, ажилтнуудыг идэвхжүүлдэг. Зорилго тодорхойлох үйл явц нь хамтын болон бие даасан ажиллагаа, ажилтнууд болон багуудын зорилго нь байгууллагын зорилготой үргэлж холбоотой байхад чиглэнэ. Ингэснээр ажилтнууд хийж байгаа ажил нь том дүр зурагт хэрхэн нөлөөлж байгааг хялбархан харж чадна.

Уламжлалт гүйцэтгэлийн менежмент болон agile гүйцэтгэлийн менежментийн ялгаа

  Уламжлалт гүйцэтгэлийн менежмент Agile гүйцэтгэлийн менежмент
Давтамж Гүйцэтгэлийн менежментийн уламжлалт аргын дагуу урт хугацаа буюу жилээр, хагас жилээр үнэлдэг. Компаниудын 63% нь  ажилтнуудын жилийн үнэлгээнд тулгуурласан гүйцэтгэлийг удирддаг.

 

Ажилтнууд болон удирдлагуудын аль аль нь энэ төрлийн гүйцэтгэлийн удирдлагын үйл явц үр дүнтэй эсэхэд удаан хугацааны турш эргэлзсээр ирсэн. Судалгаанаас харахад  10 менежер тутмын 9 нь байгууллагынхаа гүйцэтгэлийн үнэлгээнд сэтгэл хангалуун бус байдаг аж.

Agile гүйцэтгэлийн менежментийн хувьд санал хүсэлтийн процесс тасралтгүй явагддаг бөгөөд удирдлагууд багийнхантайгаа тогтмол уулзаж, гүйцэтгэлийн явцыг шалгадаг. Эдгээр шалгалтыг долоо хоног юм уу хоёр долоо хоног тутам, эсвэл сар бүр хийх боломжтой. Үүний ачаар багийн удирдлага ажилтны зан үйлийн талаар ажиглалтаа шаардлагатай цаг үед нь мэдээлэл солилцох боломжтой байдаг.

Жилийн гүйцэтгэлийн үнэлгээнээс салах нь ажилтнуудаа хадгалж үлдэхэд хамгийн их ашиг тустай. Жишээлбэл, Adobe энэ шилжилтийг хийснээр тэдний шүүмжийг дагаж ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтнуудын тоо 30% буурсан байна.

Анхаарал хандуулах цэг Уламжлалт гүйцэтгэлийн менежментийн дагуу үнэлгээний нийт цагийн 80%-д нь өнгөрсөн ажлын тухай ярьдаг. Хэдэн сарын өмнө тэр төслийн явцад юу болсон бэ, бид энэ эсвэл тэр зүйлд хэрхэн хандсан бэ, үйлчлүүлэгчидтэй хэрхэн хамтран ажиллаж байсан бэ гэх мэт.

Эдгээр элементийг хэчнээн сайн баримтжуулсан ч ийм нөхцөлд төслийг үнэлэхэд төвөгтэй. Таван сарын өмнө хийгдээд дууссан ажлаас хойш өөр бусад олон зүйл өрнөж байдаг тул тэдгээрийг эргэн санаж, дүгнэхэд хүндрэл гардаг.

Agile гүйцэтгэлийн менежментийн үйл явцад голчлон одоо болон ирээдүйд анхаарлаа хандуулдаг. Тасралтгүй санал бодлоо солилцож, тогтмол уулзаж байдаг. Энэ нь дууссан төслүүдийг хэлэлцэхэд илүү хялбар болгодог.

 

bookzone

Тасралтгүй санал бодлоо ярилцаж, байнга уулзалт хийх нь үүсэж буй асуудлуудыг эрт илрүүлж, цаашлаад даамжрахаас нь өмнө шийдвэрлэх боломжтой болгодог.

Менежерийн үүрэг Уламжлал ёсоор гүйцэтгэлийн менежмент нь ихэвчлэн нэг урсгалтай зам шиг байдаг. Жилийн үнэлгээний үеэр удирдлага ажилтанд ирэх жил юуг илүү сайн хийх ёстойг хэлж, хүний ​​нөөцөөс ирсэн хэд хэдэн стандарт асуулт тавьж, цалин нэмэх эсвэл урамшуулал авах эсэхийг зарлаж, энэ  нь хэр их болохыг мэдэгдэнэ.

Зарим удирдлага ажилтнуудад үнэлгээний маягтыг өөрсдөө урьдчилан бөглөхийг зөвшөөрч, бодит уулзалтыг аль болох бага хугацаанд хийдэг. Ийм тохиолдолд хөгжих боломж, санал бодлоо хэлэх бололцоо гардаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз.

Agile гүйцэтгэлийн менежмент нь хоёр урсгалт зам мэт давуу талуудтай. Энэ тохиолдолд удирдлага көүчийн үүргийг гүйцэтгэдэг. Удирдлагууд ажилтнуудаа сайжруулах цэгээ олоход нь чиглүүлж, тэднийг байгууллагын ирээдүйн боломжит үүрэг хариуцлагад бэлтгэдэг. Мөн багийн гишүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авдаг.

Шийдвэрийг ихэвчлэн хамтран гаргадаг бөгөөд үүний үр дүнд ажилтнууд өөриймсөг байж, хариуцлага хүлээх чадвартай болдог.

Харах өнцөг Гүйцэтгэлийн удирдлагын уламжлалт үйл явц нь ажилтны хэрхэн ажиллаж байгаа талаарх зөвхөн нэг хүний (удирдлагын)​ ​үзэл бодлыг багтаадаг: Энэ нь мэдээж зарим хязгаарлалт үүсгэдэг.

Жишээ нь, нийтлэг бэрхшээлүүдийн нэг нь өрөөсгөл ойлголт юм. Удирдлагууд зарим тохиолдолд ажилтны хийж байгаа ажил, түүнийг хэрхэн хийж байгаа талаар ямар ч ойлголтгүй байдаг. Үүний үр дүнд хангалтгүй санал хүсэлт өгдөг. Энэ нь магадгүй ажилтнуудын 55% нь жилийн үнэлгээ нь гүйцэтгэлийг сайжруулдаггүй гэж хэлдэг шалтгаануудын нэг юм.

Agile гүйцэтгэлийн удирдлага нь ажилтан хэрхэн ажиллаж байгаа талаар олон өнцгөөс харах боломжийг бүрдүүлдэг. Жишээлбэл, санал хүсэлт хамтран ажиллагчид, хамтран ажиллаж байсан бусад удирдлагууд, тэр байтугай үйлчлүүлэгчдээс ч ирж болно. Энэ нь хэн нэгэн хэрхэн ажиллаж байгаа, хаана өсөж хөгжих талаар илүү бүрэн дүүрэн, бодитой харах боломжийг олгодог.

www.hrconsulting.mn 

Тагууд: ажилангүйцэтгэлменежментур чадвар

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00