BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
2024 оны улсын төсөв өмнөх жилээсээ 5.4 их наяд төгрөгөөр тэлж байна

2024 оны улсын төсөв өмнөх жилээсээ 5.4 их наяд төгрөгөөр тэлж байна

Даваадорж Г.   Даваадорж Г.
2023-10-03
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн сэтгүүлчдэд ирэх оны төсвийн төслийг танилцууллаа.

Гол тоонууд

2024 оны төсөвт орлогыг 25.3 их наядаар, зарлагыг 27.4 их наядаар тооцоолжээ. Төсвийн алдагдал 2.1 их наядаар төлөвлөсөн нь ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэж байна.

Төсвийн орлогын бүтцийг задалбал нийт экспорт 15.3 их наяд болж, эдийн засаг 7 хувиар өсөж, ДНБ 74 их наяд төгрөгтэй тэнцэж, гадаад валютын нөөц 5 тэрбум орчим ам.доллар байхаар байна. Ингэхдээ 1.5 сая тонн нүүрс экспортолж, тонн тус бүрийг 9000 ам.доллароор, нийтдээ 60 сая тонн нүүрс экспортолж нэг тонн нүүрсийг 140 ам.доллароор борлуулна гэж тооцоолжээ.

Сангийн сайдын ярьснаар 2024 оны төсөв хот хөдөөгийн сэргэлт, байгалийн баялгийн өгөөжийг орон нутагт илүү хуваарилах, инфляцтай уялдуулан цалин тэтгэвэр нэмэх, боловсруулах, баяжуулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, иргэдийн оролцоог хангах, дэлхийн стандартад нийцсэн үндэсний эмнэлгүүд байгуулах, орон нутагт сорон сууцны хүртээмжийг нэмэх зэрэгт чиглэх аж. Мөн АМНАТ-аас төвлөрсөн орлогоос орон нутагт хуваарилдаг хэмжээг өсгөнө.

Цалингийн зардал нэмэгдэнэ

2024 оны төсвийн нэг онцлог нь цалингийн зардал нэлээд өсжээ. Тухайлбал, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувь нэмж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2024 оны дөрөвдүгээр сарын нэгнээс 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Мөн төрийн албан хаагчдыг орон нутагт тогтоон барихын тулд төрийн албан хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдэл олгох бөгөөд сумын төвд 40 хувь, аймгийн төвд 20 хувь байхаар тооцжээ.

Үүнээс гадна боловсролын салбарын тэтгэлэг, тэтгэмжид нийт 155 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Жишээ нь багш ажилчдад тэтгэмж олгоход 75.8 тэрбум, багш мэргэжлээр суралцагчдад тодорхой босго онооны нөхцөлөөр тэтгэлэг олгоход 13 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Төсвийн хөрөнгө оруулалт

2024 оны төсвийн хөрөнгө оруулалтад 3.2 их наядыг төлөвлөөд байгаа нь ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр байна. Харин санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тоо 1050 байгаагаас 552 нь шилжих, 498 нь шинэ юм. Үүнээс онцлох төсөл гэвэл Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв /140 тэрбум/, Зүрх судасны төв  болон Халдвартын үндэсний төв -2 /15.6 тэрбум/ зэрэг эрүүл мэндийн салбарын томоохон бүтээн байгуулалтууд орж иржээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв /40 тэрбум/ багтжээ.

Хамгийн хэрэгцээтэй ч хамгийн сул байгаа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт гэвэл  улсын төсвийн хүрээн хийгдэх 10 аймгийн эрчим хүч, дулааны станцуудын өргөтгөл барилга, хөгжлийн зээлээр хэрэгжих Дорнодын 50 мегаваттын ДЦС-ын төслийн ажил багтжээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй хэвээр байх нь.

Авто замын тухайд өнгөрсөн жил Монгол Улс 21 аймгаа нийслэлтэй авто замаар холбож дууссанаар Мянганы зам баригдаж дууссан. Харин 2024 оноос зарим аймгийг хооронд холбох байдлаар таван цагираг замыг барьж эхлэх аж. Үүнд нийт 96 төсөлд 601 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

 

Тагууд: днбтөсөвтөсөв 2024хөрөнгө оруулалтэкспорт
Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00