– Business.MN сэтгүүлийн 2023 оны 09 сарын дугаар (№58) -т хэвлэгдсэн нийтлэл –
Аливаа баримт бичгийг хувилах үйлдлийг монголчууд “канондах” гэж хэзээнээс ч юм ярьж хэвшжээ. Энэхүү үгийн гарал үүсэл дэлхийд алдартай Canon брэндтэй салшгүй холбогддог. Тэгвэл тус брэнд Монголын хэвлэх, хувилах төхөөрөмжийн зах зээлд жин дарахын зэрэгцээ шилдэг дижитал шийдлийг ч санал болгож буй.
Зардлаа бууруулах, хэмнэлт үүсгэх, бүтээмжээ өсгөх зэрэг ойлголт ямар ч компанийн хувьд тун чухал. Гэхдээ хэн хүний тэр бүр анзаардаггүй хэсэгт байгууллагын урсгал зардлыг нэмэгдүүлэх “цоорхой” нуугдаж байдаг. Тэгвэл тэдгээр “нуугдсан” асуудлын нэг хэвлэх, хувилах орчны менежментийг сүүлийн жилүүдэд амжилттай шийдэж буй “Могул Сервис” компанийн Canon Managed Printing үйлчилгээг энэ удаа онцолж байна.
Байгууллагууд хэвлэх, хувилах хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, принтер худалдан авч өөрсдөө хариуцан ажилладаг ч урт хугацааны үр дагаврыг харалгүй шийдвэр гаргаснаар алдаа гаргах нь олонтаа. Өөрөөр хэлбэл, зөв төхөөрөмж, үйлчилгээг зөв шийдэлтэй хослуулж чадаагүйгээс үүдэж, үргүй зардал гаргасаар байдаг. Ийм үед мэргэжлийн байгууллагын туслалцаа зайлшгүй шаардлагатай болдог. Харин “Могул Сервис” компани яг л энэ орон зайд 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж, үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг компаниудад олгосоор иржээ.
Үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг харилцагчдадаа олгох нь “Могул Сервис” компанийн гол зорилго.
Canon брэндийн албан ёсны түнш тус компани хэвлэх, хувилах төхөөрөмжийн цогц үйлчилгээ Total Guarantee (TG) болон хэвлэлийн үйл ажиллагааг хянах uniFLOW шийдлийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлээд удаж буй. TG үйлчилгээ нь заавал томоохон хөрөнгө оруулалт шаардахгүйгээр хэвлэх, хувилах, скан хийх хэрэгцээг аутсорсинг байдлаар хангах зорилготой бол uniFLOW шийдлийн тусламжтай байгууллагын хэмжээнд хэвлэлтийн тайлан гаргах, төхөөрөмжүүдийг удирдаж хянах замаар мэдээллийн аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгч болон хэлтэс нэгжүүдэд төсөв тохируулах, өнгөтөөр хэвлэх эрх тохируулах зэрэг шийдлийг нэвтрүүлж, хэвлэх, хувилах орчны зөв соёлыг бүтээх боломжийг бүрдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, хэвлэх, хувилах төхөөрөмжтэй холбоотой хор, бул худалдан авах, цэвэрлэх зэрэг бүх процессыг мэргэжлийн байгууллагад даатгаж, аутсорсинг хэлбэрээр үйлчилгээ авах нь олон шат дамжлага, механик ажиллагааг халж чадна. “Төхөөрөмж, хор, булаа өөрсдөө худалдан авч, сэлбэг, засвар үйлчилгээгээ зохицуулах нь тухайн байгууллагад хэмнэлттэй мэт санагдаж магадгүй. Харин манайхаас санал болгодог төхөөрөмж түрээслэх, нэгж хэвлэлтийн үнэ зэргийг тооцоолж үзвэл харьцангуй ялгаатай. Тухайлбал, хор дууссан тохиолдолд дахин худалдан авах процесс хэчнээн алхам, хэдэн хүний оролцоотой өрнөж байна гэдгийг тооцвол тун өөр үзүүлэлт гарна” хэмээн “Могул Сервис” компанийн Canon-ийн бизнес хариуцсан дэд захирал З.Ганцолмон тайлбарлаж байна.
Canon брэндийн албан ёсны түнш “Могул Сервис” компани хэвлэх, хувилах төхөөрөмжийн цогц үйлчилгээ Total Guarantee болон хэвлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх uniFLOW шийдлийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлэн ажиллаж байна.
Оффисын хэрэглээнд бизнес ангиллын, олон үйлдэлт, хүчин чадал сайтай том төхөөрөмжтэй байх нь хэвлэлийн зардлаа хянах, урсгал зардлаа хэмнэхээс эхлээд маш олон давуу талыг бий болгодог. Гэвч бизнес ангиллын ийм төрлийн төхөөрөмжийг худалдан авахад хөрөнгө оруулалт багагүй шаарддаг. Харин “Могул Сервис” компани Canon брэндийн төхөөрөмжийг илүү уян хатан төлбөрийн нөхцөлтэйгөөр худалдан авах боломжийг олгож буй. Тодруулбал, урьдчилгаа болон хүүгүйгээр тухайн төхөөрөмжийн үнийн дүнг 48 сард хуваан төлөх нөхцөлийг санал болгодог. Нэг үгээр, сар тутмын хэвлэлтийн төлбөр дээрээ хувааж тооцсон төхөөрөмжийн төлбөрөө нэмж төлөхөд л хангалттай юм. Гэрээний тодорхой хугацаа дуусмагц төхөөрөмж тухайн хэрэглэгчийн өмч болох бөгөөд нэг дор өндөр дүнтэй хөрөнгө оруулалт гаргах бус тогтмол, бага зардлаар хэрэгцээгээ шийдэх нь зарим байгууллагын хувьд санхүүгийн таатай сонголт болдог. Эсвэл төхөөрөмж худалдаж авалгүй суурь хураамж дээрээ хэрэглэснээрээ төлбөр төлж, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх ч боломж бий. Тухайн төхөөрөмж хуучрахад шинээр солих ажлыг үйлчилгээ үзүүлж буй газрууд хариуцдаг олон улсын жишгийг “Могул Сервис” компани ч нэвтрүүлсэн юм.
Хүн бүр хажуудаа нэг принтер тавихын оронд олон хүн дундаа нэг том төхөөрөмжтэй болох нь зардлыг бууруулах эхний шийдэл.
Оффисын хэрэглээнд олон төрлийн хэвлэх, хувилах үйлдлүүдийг нэгтгэсэн төхөөрөмжтэй байх нь хэвлэлийн зардлаа хянах, урсгал зардлаа хэмнэхээс эхлээд олон давуу талыг бий болгодог.
Нэгдүгээрт, томоохон байгууллагууд жижиг хувилах, хэвлэх төхөөрөмжөөр дэд бүтцээ бүрдүүлсэн байдаг нь зардлыг өсгөдөг. Учир нь жижиг төхөөрөмж нэгж хэвлэлтийг илүү өндөр үнээр хэвлэдэг. Тэгэхээр хүн бүр хажуудаа нэг принтер тавихын оронд олон хүн дундаа нэг том төхөөрөмжтэй болох нь зардлыг бууруулах эхний шийдэл.
Хоёрт, өөр өөр брэндийн хэвлэх, хувилах төхөөрөмж худалдан авч, хольж ажиллуулах нь дэд бүтцийг данхайлгаж, аливаа шийдэл нэвтрүүлэхэд хүндрэлтэй болгодог аж. “Могул Сервис” компанийн хувьд Canon брэндийн төхөөрөмж болон шийдлийг хослуулж, 100 хувь интеграц хийдэг учраас цогц үйлчилгээг нэвтрүүлж чаддаг.
Одоогоор тус компани “Монголбанк”, Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, ХасБанк, “Инвескор ББСБ” ХХК, АПУ ХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН“, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль” (ISU) зэрэг салбар салбарын байгууллагатай хамтран ажиллаж, харилцагчийнхаа хүрээг тэлсээр байна. Хэвлэх, хувилах хэрэгцээ шаардлага ихтэй, олон салбар бүхий томоохон байгууллагуудад үйлчилгээ нь үнэ цэнээ бүр ч сайн өгдгийг тэд хэлж байв.
Canon брэндийн албан ёсны түнш “Могул Сервис” компани хэвлэх, хувилах төхөөрөмжийн цогц үйлчилгээ Total Guarantee болон хэвлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх uniFLOW шийдлийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлэн ажиллаж байна.
Canon Managed Printing үйлчилгээний давуу талуудыг товчлон хүргэвэл,
Датад суурилсан оновчтой шийдвэр
Хэвлэх, хувилах орчны тайланг бүхэлд нь харснаар аливаа шийдвэрүүдийг гаргахад хялбар болно. Жишээлбэл, жилийн цаасны төсөв болон хэлтэс нэгж дэх зардлыг төлөвлөх.
Зардал бууруулах ухаалаг хэрэглээ
Системийн боломжуудыг бүрэн дүүрэн ашигласнаар хэвлэх, хувилах зардлыг бууруулах, хянах боломжтой болдог. Тухайлбал, хэлтэс нэгж, хэрэглэгч бүрд хэрэглээний хязгаар тогтоох, өнгөтөөр хэвлэх эрх тохируулах нь зардлыг бууруулах энгийн арга юм.
Бүтээмжийг өсгөх шинэлэг шийдэл
Байгууллага тань хаана ч байршилтай, хэчнээн ч салбартай байсан хэвлэх, хувилах төхөөрөмжийг та яг л дэргэдээ байгаа мэт ашиглах боломжтой. Хүсвэл хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч, орон зайнаас үл хамааран хаанаас ч, бүр гэрээсээ ч хэвлэх команд өгч, тухайн бичиг баримтыг шаардлагатай хүнд нь очих байдлаар тохиргоо хийж болно. Мөн байгууллагын онцлогоос шалтгаалан тогтмол давтамжтай ‘сканддаг’ гэрээ, нэхэмжлэх, үнийн санал зэрэг файлыг автомат тохиргоонд шилжүүлж, олон шат дамжлага, механик ажиллагааг алгасах сонголт бий. Товчоор, энэ бол шийдэл, бүтээмж юм.
‘Аюулгүй’ хэвлэл
Хэвлэх командаа тухайн бичиг баримт, материалыг авах шаардлагатай хүнд шууд очих байдлаар тохируулах, зөвхөн дурын код хийснээр л хэвлэж авах боломжтой байх, эсвэл ажлын үнэмлэхээ уншуулж байж хэвлэсэн материалаа авах зэргээр аюулгүй байдлыг хангасан шийдлүүд Canon Managed Printing үйлчилгээнд бий.
Өнгөний тохиргоо
Байгууллагын ажилтнууд шаардлагагүй байсан ч санаатай болон санамсаргүйгээр өнгөтөөр хэвлэх тохиргоог байнга ашиглах нь бий. Өнгөтөөр материал нэг удаа хэвлээд тохиргоогоо өөрчлөхөө мартахад л урсгал зардал нэмэгддэг. Тиймээс хэвлэх, хувилах төхөөрөмжид ямар алба хэлтэс, хэрэглэгч өнгөтөөр хэвлэх болон хэвлэхгүйг заасан шийдлийг нэвтрүүлж болно. Эсвэл хэвлэх төхөөрөмжид ирсэн командыг автоматаар хар цагаан өнгөтэй болгох, ар өвөргүй хэвлэх тохиргоог идэвхжүүлэх ч боломжтой.
***Хүнээс үүдэлтэй алдааг засаж, автоматжуулж буй эдгээр дижитал шийдэл нь Canon Managed Printing үйлчилгээний үндсэн системд шингэсэн сонголтууд учраас нэмэлт төлбөр тооцогдохгүй гэдгээрээ давуу талтай.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 09 сарын дугаар (№58) -т хэвлэгдсэн нийтлэл –