BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Харанхуй костюм, цагаан цамц өмссөн хүн тайзан дээр зогсож, микрофон бариад нөгөө гараараа зааж, үзэгчдэд хандаж байгаа мэт харагдана. Арын дэвсгэр нь гэрэлтүүлгийн төхөөрөмж, том чанга яригчтай бөгөөд энэ нь мэргэжлийн бизнес эрхлэгч эсвэл энтрепренерт сэтгэл татам уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN

Хүмүүс+процесс+технологи гуравтаа хөрөнгө оруулснаар ЧАНАР бий болно

Б.Шадавдолгор   Б.Шадавдолгор
2023-11-21
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Обзерв Консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч Д.Отгонбатын “Бизнес цэнэг” сургалт, хэлэлцүүлэг дээр тавьсан “Чанар байгууллагын стратеги болох нь” илтгэлээс гол санааг тоймлон хүргэж байна. 

Бизнес эрхлэгчид санаатай болон санамсаргүйгээр байдлаар бүтээгдэхүүн үйлчилгээндээ чанарыг анхдагч шинжээр бүтээдэг байна. Тэгвэл чанар гэж гэж юу вэ?

Аливаа ойлголт цаг хугацааг дагаж үзэл санаа нь өөрчлөгддөгтэй адил “Чанар” гэх ойлголт мөн үеэ дагаж хувьсаж байна. Түүнийг дэлгэрүүлж харвал: 

1-р үе шат: Бүтээгдэхүүний чанар 

2-р үе шат:  Бүтээгдэхүүн+процессын чанар 

3-р үе шат: Процесс+бүтээгдэхүүн+компанийн чанар 

4-р үе шат: Хүмүүс+процесс+технологийн чанар

Өдгөө ихэнх салбарын бүтээгдэхүүний чанарт стандарт тогтож, санаа зовох асуудал биш болж хувирчээ. Харин түүний оронд хүн+технологийн чанар нэмэгдсэн юм. Байгууллагууд аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай зэрэгцэн шинэ технологи болох хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэгтэй хэр хөл нийлүүлж, процессын сайжруулалтдаа хэрхэн ашиглаж байна вэ гэдгээ бодох ёстой болов. Өөрөөр хэлбэл технологийг мэддэг, ашигладаг эсвэл бий болгодог хүн тухайн байгууллагын чанарт чухлаар тооцогдож байна. Иймд бизнесээ удирдаж буй хүмүүс технологи+процесс+хүний чанартаа хөрөнгө оруулж, стратегиа боловсруулж, ирээдүйгээ зураглах хэрэгтэй . 

Чанарыг хэрхэн бүтээх вэ?

Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлийн наад захын шаардлагыг хангаж чадсанаар бусадтай өрсөлдөнө. Гэхдээ үүгээр чанарыг бүтээсэн гэж хэлэхгүй. Хүмүүс дийлэнхдээ чанар гэдгийг бүтээгдэхүүний эдэлгээ даах чанар гэж боддог байна.  Гэвч зах зээлийн өрсөлдөөнд давуу тал болох танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэгчийн өчүүхэн хэрэгцээг хангаж чадсан зүйл нь стратегийн давуу талыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч өөрийн бүтээгдэхүүндээ бусдаас ялгарах онцлог, үнэ цэнийг шингээж чадсанаар чанарыг бүтээнэ. Чанарыг бүтээхэд нэмүү өртөг шингэсэн үйлдэл хийх шаардлагагүй. Харин бүтээлчээр сэтгэж, ажлаа чин сэтгэлээсээ хийх тухай юм. Чанарыг бүтээхэд  дараах агуулгыг шингээж болно. Үүнд:  

  • Хэрэглэгчдэд ямар үнэ цэн бүтээх вэ
  • Ямар асуудлыг шийдэж өгөх вэ
  • Зах зээлд буй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс  илүү ямар зүйлийг шингээж болох уу гэдгийг бодож болох юм байна. 

Чанар стратегитай уялдах нь 

Ковид-19 цар тахал технологийн хөгжлийг улам хурдасгалаа. Ирээдүйд технологиуд процессын чанарыг ч өөрчлөх нь байна. Хүний оролцоотой үйлдэл багасаж, ажлыг робот хийдэг болсон. Үүнийг дагаад процесс аяндаа өөрчлөгдөнө. Тэгэхээр ирээдүйд хүний юу чухал болох вэ гэвэл хүний мөн чанар, суралцах чадвар, технологиудыг ашиглах чадвар, технологийг бүтээх чадвар байх болно. Тэгэхээр ирээдүйд тэнцвэртэй компанийг бий болгож, чанар стратегийг холбож явах дүр зураг харагдаж байна. Стратеги байгууллагын онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Гэхдээ нийтлэг зорилго нь ашгаа нэмэгдүүлэхэд чиглэдэг. Ашигтай чанар уялдана. Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхгүй бол үүссэн асуудлыг шийдвэрлэхэд шууд болон шууд бус зардал гардаг. Чанар нь байгууллагын амжилтад нөлөөлөх нэн тэргүүний асуудал мөн тул ямарваа нэг компани асуудалтай бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлсээр амжилтад хүрсэн эсвэл тэргүүлэх магадлал бага байдаг байна. 

 

bookzone.mn
Тагууд: процессстратегитехнологичанар

Санал болгох:

A group of various robots, including humanoid, wheeled, and quadruped designs, posed together on tiered white platforms against a light blue background.
Робот туслахаар бизнестээ хүч нэм
A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
Б.Шадавдолгор

Б.Шадавдолгор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00