Б.Гантүлхүүр MMS Green Building төслөө ногоон хөгжлийн уриалга төсөл байлгахыг зорьсон. Тэрээр эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал, тарифын асуудал, эрчим хүчний хараат байдлаасаа салж чадахгүй байгаа манай улсын нөхцөлд эрчим хүчний үр ашигтай шийдлийг хэрхэн амьдралд нэвтрүүлж, эрчим хүчийг ингэж хэмнэж болдог юм гэдгийг харуулахыг чухалчилсан байна.
- MMS Green Building нь өөрийн цахилгаан хэрэгцээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангадаг.
- Дулааны үр ашигтай шийдлүүд нэвтрүүлсний ачаар жирийн барилгатай харьцуулахад хэрэглэх байсан дулааны ердөө 30 орчим хувийг хэрэглээд 2022-2023 оны өвлийг давжээ.
- MMS Green building барилга угсралтын явцад гарсан 12.3 тонн дахин боловсруулагдах хог хаягдлыг хүлээлгэн өгсөн.
- MMS Green Building төсөл 160 гаруй асуултаас бүрдсэн шаардлагуудын 80 гаруй хувийг биелүүлж 2022 онд LEED ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн дээд ангилал “BD+C PLATINUM” болзлыг хангасан байна.
Зочин: Б.Гантүлхүүр.“MMS” группын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, MMS Green Building төслийг санаалагч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars