BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зургийн дээрх тод бичвэрээр "Цэнхэр далайн стратеги" гэсэн бичигтэй зураг. Энэхүү зураг нь цайвар цэнхэрээс шаргал өнгөтэй болж шилжиж буй градиент дэвсгэр дээр улаан дугуй дэвсгэр дээр байрлуулсан цагаан сүлд бүхий цэнхэр өнгийн долгионыг дүрсэлсэн нь бизнесийн шинэчлэл, амжилтын төгс зүйрлэл юм. - Business.MN

Цэнхэр тэнгис бүтээх, хэрэгжүүлэх үйл явц

П.Одмаа   П.Одмаа
2023-12-19
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Аливаа шинэ стратегийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд хүнд хэсэг нь байдаг. Цэнхэр тэнгис стратеги нь зах зээл, боломжийг огт өөрөөр харж маш шинэлэг шийдлүүд олдог тул байгууллагын соёл, сэтгэлгээнд хамгийн их өөрчлөлт шаарддаг. Success Bridge-ийн зөвлөх үйлчилгээ нь хэрхэн Цэнхэр тэнгис бүтээх вэ гэдгээс гадна хэрхэн бодитой, амжилттай зах зээлд хэрэгжүүлэх вэ гэдэг дээр харилцагчтайгаа хамтран ажилладаг.

Бид дараах 4 үе шатны дагуу танай хамт олонтой хамтран ажиллаж Цэнхэр тэнгисийн боломжийг олж, төлөвлөж мөн боломжийн хязгаарыг тэлэх болно:
1. Байгууллагын дээд болон дунд удирдлагатай хамтран семинар зохион байгуулж анхаарлыг хамгийн чухал асуудлууд дээр төвлөрүүлэн стратегийг 4 үе шатаар дүрслэн бүтээх. Зөвхөн тоо баримт дээр л төвлөрөх юм бол алба, хэлтэс бүр өөр өөрийн асуудал дэвшүүлж нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Компанийн хэлтэс алба бүрт юу хэрэгтэй гэдэгт биш Хэрэглэгчид юу хэрэгтэй байна гэдгийг зураг, дүрслэлээр харуулахад оролцогч хүн бүрд хүртээлтэй бөгөөд ойлгомжтой байдаг.
2. Худалдан авагчдын хэрэгцээ, үнэ, зардал, хэрэглээ гэсэн стратегийн асуудлуудыг зөв дарааллаар авч үзэж бизнесийн загвар боловсруулах. Үүнд 4 үе шат байна:
1-р үе шат: Хэрэглэгчийн хэрэгцээг онцгой байдлаар хангах боломжыг олоход “Худалдан авагчдын хэрэглээний матриц” ашиглана.
2-р үе шат: Хамгийн зохистой үнийг “Масс-д хүрэх үнийн коридорын дагуу” тогтооно.

3-р үе шат: Зорилтот зардалдаа хүрэх нь Цэнхэр тэнгис стратегийн бизнес загвар тодорхойлох дараагийн үе шат юм. Зардал дээр ашиг нэмж үнэ тогтоох нь түгээмэл байдаг. Цэнхэр тэнгис стратеги нь тодорхойлсон үнээс зорилтот ашгаа хасаж зардлаа онилдгоороо ялгаатай.

Ашигт ажиллагааны Цэнхэр тэнгис загвар:

4-р үе шат: Хэрэглээнд хүргэх буюу зах зээлд нэвтрүүлэх. Хэчнээн хүнд хэрэгтэй, үнэ болон өртгийн шинэчлэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан ч зах зээлд зөвөөр нэврүүлэхгүй бол амжилтад хүрэхгүй байх эрсдэлтэй. Цэнхэр тэнгис стратеги нь ялангуяа урд өмнө байгаагүй шинэ санаануудыг хэрэгжүүлэх шаардлагатай болдог тул хэрэгжүүлэлт, хэрэглээн дээр онцгой анхаарах шаардлагатай. Шинэ санаа маш их айдас, болгоомжлолтой тулгардаг бөгөөд ажилчид, хамтрагчид, олон нийт гэсэн бүлгийн хүмүүст тус бүрд нь шинэ саналаа ойлгомжтой тайлбарлан, тэдний эсэргүүцлийг давах үйл ажиллагаа хийнэ.

3. Байгууллага дотооддоо шинэ бодлогоо хэрэгжүүлэхэд бэлтгэх. Аливаа стратеги бодлогыг хэрэглүүлэхэд байгууллагын дотоод хүмүүсийн сэтгэхүйн, нөөц бололцооны, урамшууллын, эрх ашгийн гэсэн 4 саад бэрхшээл байдаг. Энэ бүхнийг даван туулах аргачлал нь Типпинг Пойнт Лэадэршип буюу хамгийн нөлөө бүхий хүмүүс,хэсэг, үйл ажиллагаанд төвлөрч манлайлах явдал юм. Ингэснээр хамгийн чухал цэгтээ төвлөрч нөөц бололцоо цаг хэмнэж стратегийн хэрэгжилт бодитой, амжилттай болно. Гол тактикууд:

  • Сэтгэхүйн хүндрэл: Хэрэглэгчдэд хүндрэл үзүүлдэг нөхцөл байдалтай биеэр очиж танилцах, сэтгэл дундуур харилцагчидтай уулзах

  • Нөөц бололцооны хүндрэл: нөөц бололцоогоо хамгийн эгзэгтэй цэгт зарцуулах, нөөцийг ашиггүй газраас холдуулах, дотоод хэсгүүдийн дотор ашигтай солилцоо хийх

  • Урамшууллын хүндрэл: Хамгийн нөлөө бүхий хүмүүс дээр төвлөрөх, тэдний ажлын хяналтыг шударга, нээлттэй болгох, ажлыг жижиг хэсгүүдэд хувааж хэсэг хэсгээр нь хэрэгжүүлэх

  • Эрх ашгийн зөрчилд тулгуурласан дээр: Байгууллагадаа хүндлэл хүлээсэн, хүн болгонд хүрэх чадвартай хүнд харилцааны асуудлыг даатгах, дэмжигчдээр дамжуулж эсэргүүцэгчийг хувиргах

4. Цэнхэр тэнгис стратегийн хэрэгжүүлэлтэд учрах саад тотгоруудыг зайлуулсны дараа байгууллагын бүх ажилчид зүрх сэтгэлээрээ шинэ стратегийг дэмжих 3 аргачлал хэрэгжүүлэх:

  1. Оролцуулах – шинэ санааг боловсруулахдаа аль болох олон түвшний ажилчдыг жигд оролцуулах

  2. Тайлбарлах – шинэ санааны хэрэгцээ юу байсан, ямар шийдэлд хүрсэн, хүлээж буй үр дүнг тодорхой тайлбарлах

  3. Хүлээлт – шинэ санааг хэрэгжүүлэхэд ажлын байр тус бүрийн оролцоо, нэмэр нөлөөг, үнэлгээг тодорхой болгох

Эдгээр зүйлүүдийг хийж буй явц, хандлага, үйл ажиллагаа нь шударга байна гэсэн мэдрэмж ажилчдад төрөх тусам тэд ажлын байрны тодорхойлолтоос ч гадуур сэтгэлээсээ ажлаа хийх ул суурь болдог.
Стратеги боловсруулалт, хэрэгжүүлэлтийн явц шударга, шударга бус байгаагаас хүрэх үр дүн:
Бид энэ 4 үе шатын турш танай удирдлага, ажилчидтай хамт байж өөрсдийн арвин туршлага, ноү-хоу-аасаа хуваалцаж, үр дүнд нь танай компани Цэнхэр Тэнгисийн санаа олоод зогсохгүй зах зээлд амжилттай хэрэгжүүлэн компанийн дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах болно. Манай компанийн үүсгэн байгуулагч П. Одмаа нь Цэнхэр Тэнгисийн Стратегийг зохиогч Ким доктороос INSEAD-д сурсан бөгөөд гадаад, дотоодын олон арван компаниудад шинээр зах зээл нээх, хөрөнгө оруулалт татах, өндөр ашигтай ажиллах зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай. Та odmaa@successbridge.mn хандан Цэнхэр Тэнгис стратеги хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө аваарай.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: бизнес хөгжилбодлогоудирдлагацэнхэр тэнгис

Санал болгох:

A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
A blurred library background displays four orange-themed book covers with Mongolian text. Each cover features bold typography and graphics, highlighting themes of business and strategy, giving insights эрч номын тухай.
Бизнестээ эрч оруулах нь
П.Одмаа

П.Одмаа

Зөвлөх, Энтрепренер

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00