BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр пиджак, алаг цамц өмссөн хүн ширээний ард гараа атгасан сууж байна. Түүний ард цэнхэр дэвсгэр дээр "БИЗНЕС" гэсэн үг харагдана. Түүний урд ширээн дээр цагаан аяга, сонин байгаа нь бизнест нь гүнзгий оролцож буй энтрепренерийн дүр төрхийг илэрхийлдэг. - Business.MN

Ч.Үүрийнцолмон. “Эрхэм түнш консалтинг”ХХК-ийн үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх

НДШ суутгаагүй олгосон бүтэн цалин компани, ажилтанд ямар эрсдэл дагуулдаг вэ?

Business.mn   Business.mn
2024-01-15
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Цалингаа НДШ суутгаагүй олгосон бол ААНОАТ-т нэмж 10%-г төлөх болно. Магадгүй түүнээс илүүг ч төлнө…

Ихэнх жижиг дунд бизнесийн удирдлагын хувьд яаж бага зардал гаргаж хөл дээрээ тогтох вэ гэсэн асуултыг үргэлж асуудаг. “Үйл ажиллагааны зардлуудаас гадна НДШ-ийн зардал, НӨАТ, ААНОАТ гээд л маш олон давхар, давхар татварууд  өндийлгөхгүй байна” хэмээн санаа алдаж суух захирлуудтай их таарч байлаа. Бизнес эхлэх тийм ч амар биш. Тэр тусмаа татваруудын уялдааг ойлгоогүй байгаа бол бүр ч их стрессдэх болно.

Энэ нийтлэлээр захирлуудын хамгийн их асуудаг “НДШ-г суутгахгүй олгож болох уу?  Ажилчид мөн адил НДШ-ийг хасуулахгүй цалингаа бүтнээр авах хүсэлтэй байна” гэсэн асуултад хариулъя.

Байгууллага НДШ-д ажил олгогчийн зүгээс 12.5%-14.5% төлж байгаа. Үйлдвэрийн газруудаас бусад нь буюу ихэнх байгууллага 12.5%-р төлнө. Хэрвээ та тухайн зардлыг гаргахгүй гээд нийгмийн даатгалын тайланд цалингаа тайлагнахгүйгээр цалингийн зардал гаргасан бол ААНОАТ татварт гарсан цалингийн зардлаа нотолж чадахгүй учраас нэмж 10%-г төлж байгаагаа мэддэг үү? Магадгүй ААНОАТ-г сар бүр төлөхгүй байгаа учраас анзаарч байгаагүй байх.

Ойлгомжтой байлгах үүднээс нэгэн жишээ авъя.

Танай байгууллага сарын цалингийн зардалд 10 сая төгрөг ажилчдадаа НДШ-г суутгахгүйгээр олгосон гэж үзье. Танай байгууллага НДШ суутгаагүй учраас нийгмийн даатгалын тайланд тусгахгүй. Нийгмийн даатгалын тайланд тусгаагүй 10 сая төгрөг нь ААНОАТ-т цалингийн зардлаар нотлогдох боломжгүй болно. Ингэснээр цалингийн зардлын 10% болох нэг сая төгрөг ашгийн татварт төлнө.

Хэрвээ танай байгууллага тухайн 10 сая төгрөгийг хуулийн дагуу НДШ суутган тайлагнасан бол 12.5% буюу 1 250 000 төгрөгийн нийгмийн даатгалын зардал гарах бөгөөд 10 сая төгрөгийн цалингийн зардал, дээр нь нэмээд 1,250,000 төгрөгийн НДШ-н зардлыг ААНОАТ-т тайлагнах боломжтой болно. Ингэснээр олсон орлогоосоо цалин, нийгмийн даатгалд төлсөн 11 250 000 төгрөгийн зардлыг хасуулан ашгийн татвараас 1 125 000 багасгах боломж үүсэж байгаа юм. Дээрх олгоогүй бол хэмнэж болох байсан гэж үзээд байгаа 1 250 000 төгрөгөөс олгож ашгийн татвараас багасгасан 1 125 000 төгрөгийг хассанаар 125,000₮-н зөрүү үүснэ. Багахан мөнгө байна гэж битгий хараарай. Та 1 250 000 төгрөг хэмнэсэн гэж бодож байсан ч яг үнэндээ хэмнэж чадаагүй байгаа. Мөн дээрээс нь илүү их мөнгө төлж магадгүй эрсдэл үүссэн байгааг хараарай.

Маргааш ямар эрсдэл үүсэх вэ?

  • Олгосон цалингаа тайлагнаагүй буюу НДШ суутгаагүй олгосон бол торгуулна.
  • Хуулийн дагуу суутгаагүй бүх НДШ-г өнгөрсөн хугацааны дүнгээр нөхөж тайлагнана. Ажилтнаас суутгаагүй олгосон НДШ, ХХОАТ-н зэргийг өөрийн зардлаар төлнө.

Ажилчид мөн адил НДШ-ээ хасуулахгүй цалингаа бүтнээр нь авах хүсэлтэй байх нь олонтаа. Гэхдээ “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр” гэдэг үг энэ тохиолдолд тун тохирно. Өнөөдөр магадгүй амьдралд нь нэмэр болж байгаа гэж үзье. Гэвч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх шаардлага үүсэхэд эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй гэдэг шалтгаанаар хэрэгтэй үйлчилгээгээ авч чадахгүй. Ажлаас гарвал ажилгүйдлийн даатгалгүй учраас орлогогүй болно, хөдөлмөрийн чадвараа түр алдвал тэтгэмжийн даатгалгүйгээс болоод тэтгэмж тогтоолгож чадахгүй, машин, байр авахыг хүсэж банк, ББСБ-д хандахад цалингүй, орлогогүй гэж үзнэ гэх зэргээр ирээдүйд олон эрсдэл бий болно. Энэ мэтээр өнөөдөр бүтэн өгсөн цалин маргааш ажилтнуудыг хохироодог.

НДШ-ийг ёс журмаар нь төлнө гэдэг бол компани, ажилтан хоёул маргаашдаа бэлтгэлтэй байх, санхүүгийн хувьд эрсдэлээ хааж буй хэлбэр.

 

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: ААНОАТажилтанбүтэн цалинНДШсуутгах

Санал болгох:

A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00