BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр малгай, нүүрээ бамбай, лабораторийн цагаан халаад өмссөн хүн үйлдвэрийн нөхцөлд угсрах шугам дээр даршилсан ногоотой савыг шалгаж байна. Туузан туузан дамжуулагч нь олон лонхтой даршилсан ногоотой бөгөөд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хангамжууд нь ар талд нь харагдаж байгаа нь цэцэглэн хөгжиж буй компанийн үр ашиг, чанарын хяналтыг харуулж байна. - Business.MN

Багро: Эх орны хөрсөнд “даршилсан” инновац

Өдгөө 30 гаруй нэр төрлийн 40 орчим брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Багро” жил тутам хоёр тэрбум гаруй төгрөгөөр ногоочдоос түүхий эдээ худалдан авч байна. Газар тариалан эрхлэгчдийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлж буй тус үйлдвэр цаашид үйлдвэрлэлээ гурав дахин өргөжүүлэх боломжтой гэлээ.

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2024-02-01
  Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хүнсний ногоо нь их хэмжээний эслэг агуулдаг учраас хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хүнд, махан хоол идэхдээ ногооны салат, эсвэл даршилсан ногоог хамт хэрэглэх нь хоолны шингэцэд ихээхэн нөлөөтэй байдгийг ч хоол зүйчид зөвлөдөг. Ялангуяа монголчуудын түгээмэл хэрэглэдэг даршилсан өргөст хэмх байгалийн антиоксидантаар баялаг учраас бие махбодыг чөлөөт радикалуудаас чөлөөлж, хорт хавдрын тархалтыг саармагжуулдаг ач тустай. Үүгээр зогсохгүй магни, төмөр, кальцийн агууламж бүхий зарим төрлийн даршилсан ногоо  нь цус багадалтаас сэргийлж, дархлааг тэтгэх ид шидтэй гэдэг. Гэвч хүмүүсийн дунд нэгэн төөрөгдөл байдаг нь нууц биш. Энэ бол даршилсан ногоо тийм ч сайнгүй гэх өрөөсгөл ойлголт юм. 

Тэгвэл хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нөөшилж даршлах нь хүн төрөлхтний бодож олсон хамгийн шилдэг санаа болохыг хүнсний салбарынхан онцолж байна. Учир нь ногоо, жимсгэнийг зооринд удаан хугацаанд хадгалах боломжгүй. Ялангуяа нарийн ногоог удаан хадгална гэдэг бүр ч төсөөлөмгүй зүйл. Харин шилэн саванд жимс, ногоог битүүмжлэн даршилбал тухайн бүтээгдэхүүний амт, чанар алдагдахгүйгээр үл барам хоёр жил хадгалсан ч тэжээллэг чанар нь хэвээрээ байдаг аж. Гол нь технологийн дагуу зөв нөөшлөх нь хамгаас чухал.

Европ стандартын дагуу байгуулсан орчин үеийн анхны үйлдвэр болох “Багро” ‘шимт бодис алдагдуулахгүй технологи’-ийг үйлдвэрлэлдээ ашигладаг.

Энэ технологийг Монголд анхлан нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэрийн хувиар тэд бүтээгдэхүүний шимт байдалд онцгойлон анхаардаг. Тухайлбал, ариутгасан шилэн саванд жимс, ногоог даршлахдаа түүхий эдээ битүүмжилсний хойно шилэн савны гаднаас 96 хэмийн халуун уураар дахин ариутгадаг байна. Ингэснээр шилэн саван дахь хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 80 хүртэлх хэмийн халууныг хүлээн авдаг аж. Хэрэв үүнээс илүү халуун уураар ариутгавал тухайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар алдагдах эрсдэлтэй. Тийм ч учраас “Багро” үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийг стандартын дагуу явуулж буй эсэхдээ үргэлж хяналт тавьдаг байна. 

Эх орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоо бүхий үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг “Багро” үйлдвэрийнхэн онцолж байсан юм. Аюулгүй, найдвартай басхүү амт, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх нь зөвхөн үйлдвэрт өрнөж буй үйл явцаас хамаарах зүйл биш аж.

Үр сонгохоос эхлээд тариалалт, ургац хураалт, тээвэрлэлт гээд бүхий л шат дамжлагад санаа тавьж байж, хэрэглэгчдэд нүүр бардам санал болгох даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээ үйлдвэрийнхэн хэлж байлаа. 

Тийм ч учраас компанийн зүгээс чанартай сайн чанарын үрийг ногоочдод нийлүүлэхэд анхаардаг аж. Мөн үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүндээ химийн болон тогтворжуулах бодис ашиглахгүй байхыг зорьж, органик байдлыг онцгойлон үздэгээ ч үйлдвэрийн хамт олон тодотгож байсан юм. 

“Багро”-ийн түүх ингэж эхэлсэн

Компот, даршилсан ногооны зах зээлд импортын бараа ноёлж байх үед “Багро” брэндийн үүсгэн байгуулагчид “Монголд түүхий эдүүд нь байхад бид яагаад үүнийг өөрсдөө хийж болохгүй гэж…” хэмээн бодсоноос түүх эхэлжээ. Ингээд 2009 онд Улаанбаатар хотоос 35 км-ийн зайд байрлах социализмын үеийн “Дэвшил” сангийн аж ахуйн газрыг худалдан авч, үйлдвэр байгуулснаар “Монголын” гэх цоо шинэ брэнд мэндэлсэн байна. 

Анх “Багро” хүнсний үйлдвэр дунайский салат буюу алаг салат, мөн даршилсан өргөст хэмх гэх мэт дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд хөл тавьсан гэдэг. Харин одоо тус үйлдвэр 30 гаруй нэр төрлийн 40 орчим брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Цаашид тэд даршилсан жимс, хүнсний ногооноос гадна хөлдөөсөн, хатаасан ногоогоор бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, ногооны бэлдэцийн үйлдвэрлэл рүү орох төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн лечо болон нухаш төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд ихээхэн анхаарч буйгаа үйлдвэрийн хамт олон онцолж байлаа. 

“Багро” үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй энэ 15 жилийн хугацаанд зах зээлд хэд хэдэн үйлдвэрлэгч хөл тавьсан ч өнөөдөр томоохон үйлдвэрлэгчдээс тун цөөн нь л оршин тогтносон хэвээр байна. Зах зээлийн хамгийн сорилттой үеэ тэд хэдийнэ даван туулж чадсан учраас одоо ирээдүйгээ илүү гэрэлтэйгээр төсөөлж, зах зээлээ тэлэхээр төлөвлөж буй.  

Үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэн

Ногоочдоос авч буй түүхий эддээ жил тутам хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулж буйгаа “Багро” ХХК-ийн захирал Д.Энхболд онцолж байв. “Багро” брэндийн түүхий эдийг анх зөвхөн Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочид бэлтгэн нийлүүлдэг байсан бол одоо Сэлэнгийн Зүүнбүрэн, Шаамар сумдын ногоочид нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэгджээ. Үндэсний үйлдвэрлэлийн үр шимээр амьжиргаагаа тэтгэж буй эдгээр айл өрхийн тоо “Хүнсний хувьсгал”-ын нөлөөгөөр цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. 

Төр засгаас хэрэгжүүлж буй энэ арга хэмжээнээс гадна иргэн бүрийн эх оронч сонголт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, газар тариалангаар амьжиргаагаа тэтгэж буй олон зуун айл өрхөд бодит үр нөлөөгөө үзүүлж чадахыг “Багро” компанийн захирал Д.Энхболд онцолсон. Мөн тэрбээр гадаад л бол сайн гэсэн өрөөсгөл ойлголт сүүлийн жилүүдэд харьцангуй эерч байгааг ярилцлагын үеэр тодотгож байв. 

2021 онд л гэхэд даршилсан ногоо, жимсний чанамал зэрэг чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завдсаныг гаалийн мэргэжилтнүүд таслан зогсоосон байдаг. Харин албан ёсоор импортолж байгаа бүтээгдэхүүний тухайд, лабораторийн түвшинд хар тугалга, пестицид, бактери зэргийг шалгаж байгаа ч, мөн л дотоодын үйлдвэрүүдийг шалгадаг шиг хяналт шалгалт хийх боломжгүй учраас хэрэглэгчид дотоодын брэндээ сонгох нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. 

Өдгөө “Багро” хүнсний үйлдвэр үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP /Good manufacturing practice/ олон улсын стандартыг нэвтрүүлээд байна.

ДЭМБ-аас гаргасан энэхүү стандартад хүнсний үйлдвэрлэл явуулах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн, технологийн урсгал, хүнсний үйлдвэрлэлд тавигдах зохих шаардлагуудыг бүрэн хангасан үйлдвэрүүд л тэнцдэг байна. 

Үндэсний үйлдвэрлэл хөгжсөнөөр иргэдийн амьжиргаа дээшлэхийн зэрэгцээ хүн амын хэрэглээ илүү эрүүл, баталгаатай болдгийг олон улсын туршлага ч батлан харуулдаг. Солонгосчууд л гэхэд хүүхдэдээ багаас нь үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг сонгохыг зааж сурган үлгэрлэдэг. Тэд Монголд аялахаар ирэхдээ ч солонгос эзэнтэй зочид буудал, зоогийн газраараа үйлчлүүлдэг. Солонгост солонгос машины татвар ч бага байдаг. Дан ганц Солонгос гэлтгүй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй бүхий л улс орон үндэсний үйлдвэрлэлдээ түшиглэн хүчирхэг бөгөөд уян хатан эдийн засгийг бүтээж чадсан байдаг нь нууц биш. 

Яг үүн шиг монголчууд бид үндэсний үйлдвэрлэлдээ ээлтэй хандах хэрэгтэйг “Багро” компанийнхан уриалж байна. Мөн “Эх оронч байх нь том зүйлээс эхлэхгүй, харин эх оронч сонголт хийх энгийн алхмаас эхэлнэ” хэмээн тэд тодотгож байсан юм. 

“Хүнсний хувьсгал”-д хүч нэмнэ

Одоогоор монголчууд бид мах, гурилынхаа хэрэглээг дотоодоосоо бүрэн хангаж байна. Мөн өнгөрсөн намар ургац арвин байсны ачаар 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэглээг 100 хувиар, хүнсний ногооны хэрэглээг 85 хувиар дотоодоосоо хангасан. Хэдий бид хүнсний ногооныхоо дийлэнхийг дотооддоо тариалж байгаа ч даршилсан ногооны зах зээлд дийлэнх хувь нь импортын бүтээгдэхүүнээс хараат хэвээр байна.   

Тиймээс “Хүнсний хувьсгал”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхны хүч, оролцоо хамгаас чухал.

ХХААХҮЯ “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд ногоочдыг урамшуулдаг болж байгаа нь ногоочдыг дэмжих, түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж буйг “Багро” үйлдвэрийн хамт олон хэлж байв. 

bookzone.mn

Салбартаа анхлан Италийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглосон “Багро” үйлдвэр цагт 2-3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэв төр засгаас хэрэгжүүлж буй урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн бодлогууд үр дүнгээ өгч, түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдвэл тус үйлдвэрийн өнөөгийн үйлдвэрлэл 3-4 дахин өсөх бүрэн боломжтой аж. Энэ хэрээр дотоодын даршилсан ногооны зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид “гол тоглогчид” болох ирээдүй ойрхон байна. 

 

1 of 7
- +
Цэнхэр таглаатай даршилсан лонхтой дүүргэсэн үйлдвэрлэлийн шугамын ойрын зураг. Компанийн зүгээс эмх цэгцтэй байрлуулж, шошготой савнууд нь үйлдвэрлэлийн орчинд туузан дамжуулагч дээрх зургийн баруун тал руу хөдөлж байгаа бололтой. - Business.MN
Үйлдвэрийн даршилсан ногоо үйлдвэрлэх шугамын ойрын зураг. Даршилсан ногоогоор дүүргэж, цэнхэр таглаатай битүүмжилсэн шилэн лонхтой туузан дамжуулагчийн дагуу хөдөлдөг. Ажилчин болон бэлэн бүтээгдэхүүний овоолгын ард энэ бизнесийг хөдөлгөж буй энтрепренер сэтгэлийг онцолж байна. Орчин нь гэрэл гэгээтэй, цэвэрхэн. - Business.MN
Даршилсан өргөст хэмхээр дүүргэсэн шилэн лонхнууд хоорондоо нягт уялдаатай байх бөгөөд тус бүр дээр нь "Багро" гэсэн бичээстэй цэнхэр таглаатай байна. Савыг металл тавиур дээр байрлуулсан бөгөөд магадгүй хөгжиж буй бизнесийн үйлдвэрлэлийн шугамын нэг хэсэг юм. - Business.MN
"Верес" брэндийн таван лонхтой лаазалсан ногоог өндөр таазтай, тод гэрэлтүүлэгтэй, уужим саруул аж үйлдвэрийн байгууламжийн дотор цагаан гадаргуу дээр байрлуулжээ. Ямар ч бизнес эрхлэгч болон бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст тохиромжтой эдгээр саванд өргөст хэмх, чинжүү, холимог салат зэрэг төрөл бүрийн даршилсан ногоо агуулагддаг. - Business.MN
Туузан туузан дамжуулагч нь сайн гэрэлтүүлэгтэй, үйлдвэрлэлийн орчинд даршилсан ногоотой лонхтой зөөвөрлөнө. Туузан дамжуулагчийн ард зэвэрдэггүй ган машин, цэнхэр хоолойнууд харагдах бөгөөд бизнес цэцэглэн хөгжиж буй хүнсний үйлдвэрийн нарийн нямбай үйл ажиллагааг харуулж байна. - Business.MN
Аж үйлдвэрийн байгууламж бололтой өндөр таазны доор эгнүүлэн тавьсан даршилсан ногоотой лонхтой. Лаазнууд нь цэнхэр таглаатай, даршилсан ногоо нь дотроо нягт савлагдсан байдаг. Дээврийн туяа нь харагдахуйц гэрэлтүүлэг сайтай энэхүү талбай нь тууштай компанийн цэцэглэн хөгжиж буй бизнесийг харуулж байна. - Business.MN
Хөдөлгөөн ихтэй үйлдвэрт туузан дамжуулагч нь олон тооны ногоон өргөст хэмхийг дээшээ зөөдөг. Арын дэвсгэр дээр аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, том цонхтой гэрэлтүүлэг сайтай ажлын байрыг харуулсан нь энэ цэцэглэн хөгжиж буй компанийн үр ашигтай үйл ажиллагааг харуулж байна. - Business.MN
Тагууд: Багробрэндгазар тариаланүндэсний үйлдвэрлэлХААхөдөө аж ахуйэрүүл амьдрал

Санал болгох:

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Халуун йог
Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00