Бизнесээ эхлүүлж буй хүний ажилд олон саад бэрхшээл учрах ч бизнесийн хөгжилд нь хамгийн их хор учруулдаг, нэн түгээмэл тааралддаг зүйл бол бизнесээ өөрийн өмнөх ажил, мэргэжлийн томруулсан үргэлжлэл гэж бодох эндүүрэл юм. Ийм эндүүрэл олон жил, тэр бүү хэл насаараа бизнес эрхэлж буй хүмүүст ч тун элбэг тааралдана.
Тэр хүмүүс ажлаа сайн хийсээр, манлайлан хийсээр, зогсолтгүй зүтгэсээр байвал бизнес нь гарцаагүй хөгжих болно гэдэгт итгэдэг. Гэтэл бизнес бол зөвхөн том ажлын байр биш билээ. Бизнес бол СИСТЕМ юм.
Тиймд системийг нарийн бодож, төлөвлөж, байгуулдаг. Хэрэв бизнес эрхлэгч хүн БИЗНЕСИЙН СИСТЕМЭЭ БАЙГУУЛАХ энэ шинэ үүргээ олж харахгүй бол бизнесээ амжилтай бүтээж, томруулан хөгжүүлэх арга замыг олж мэдэхгүй.
Захирал хүний хийх ёстой хамгийн гол ажил бол ажилтнуудынхаа өмнүүр нь орж юм хийгээд гүйгээд байх бус бизнесээ гаднаас нь харж удирдах юм. Үүний тулд тодорхой элементүүдээс бүрдсэн үйлдлийн системийг хөгжүүлэх ёстой.
Зочин: Д.Энхбат. Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Номуудыг худалдаж авах: https://shop.bookzone.mn/
Утас: 85851850
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars