BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цайвар өнгийн цамц, зангиа зүүсэн цагаан үстэй эр янз бүрийн гутлаар дүүрэн дэлгүүрт Nike пүүзийг нямбай шалгаж байна. Арын дэвсгэр нь энэхүү жижиглэн борлуулагч’s offerings-ийн баялаг түүхийг харуулсан гутлын дэлгэц, зурагт хуудастай. - Business.MN

Жижиглэн борлуулагчаас хүн бүхний мэдэх Nike -ийг бүтээсэн түүх

Х.Цолмон   Х.Цолмон
2024-04-23
  Bookzone, Business Plus, Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Энэ бол зөвхөн пүүзний тухай бус харин хэн бүхний мэдэх дэлхийд алдартай брэндийг хэрхэн бий болгосон талаар өгүүлэх бизнесийн ном юм. Тиймээс бизнес эрхэлж буй, бизнес эхлүүлэхээр зэхэж буй хүн бүрийн хувьд зайлшгүй танилцах учиртай бүтээлүүдийн тоонд багтана. 

***

Нийгмийн хурдтай хөгжил, ажил, амьдралын завгүй хэмнэл биднийг ном унших дадлаас бага багаар хөндийрүүлсээр байгаа ч хөгжье, дэвшье, урагшилъя, сэтгэе, бодъё гэсэн хэн боловч номтой ойртон нөхөрлөхөөс аргагүй юм. Тэр дундаа, бизнес эрхэлж, компани удирдаж буй захирал, удирдах албан тушаалтнуудын хувьд энэ бол бүр ч зайлшгүй шаардлага. Баг хамт олноо манлайлах, компанийнхаа цаашдын замналыг том зургаар харах, өдөр тутамд тулгарч буй асуудлаа цэгцлэх, шинэ санаа сэдэл олж авах, мөн аливаа бизнесийг шинээр эхлүүлэх урам зоригоо бадраах, сэтгэлгээгээ тэлэх гэх зэргээр номын ач холбогдлыг тоочвол дуусахгүй.  

Тиймээс Business.MN сэтгүүл ном унших цаг, боломж багатай хүмүүст ‘ном ярьж өгөх’, тухайн номын талаарх санал сэтгэгдлээ хуваалцах тодорхой орон зайг үүсгэх үүднээс Book Zone булангаа нээж байна. Энэ хүрээнд МҮХАҮТ -ын дэргэдэх Бизнес академиас хэрэгжүүлж буй CEO Radar хөтөлбөрийн оролцогч бизнес эрхлэгч залуучуудтай хамтран CEO Book Club -ийг эхлүүлж, анхны уулзалтаа зохион байгуулсан юм.

Уг уулзалтаар United Business Review паблишингаас 2018 онд анх орчуулан хэвлүүлсэн Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog) намтар номыг сонгон авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Бизнес академийн гүйцэтгэх захирал, United Business Review паблишингийн үүсгэн байгуулагч, уг номын орчуулагч Д.Асралт “Нэгт, Nike брэндийг хүн бүр мэддэг учраас уншигчдад ойр. Хоёрт, спортоор хичээллэж ялж, ялагдаж үзсэн болон бизнес эрхлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн хувийн туршлага маань “Пүүзэнд дурлагч” -ийг сонгон орчуулах шалтгаан болсон. Хүмүүс энэ номыг уншаад “Унасан ч эргээд босоод ирэх сэн”, “Өөр, шинэ, гоё ажил санаачилж хийх сэн”, “Надад боломж байгаа юм байна” гэх итгэл, урам зоригийг аваасай гэж хүссэн. Тэдний дундаас дараагийн Фил Найт, галзуу санаа сэдэгч гарахыг үгүйсгэхгүй шүү дээ” хэмээсэн юм. Ном хэвлэгдсэнээс хойш United Business Review паблишингд хаягласан цөөнгүй и-мэйл уншигчдаас ирсэн бөгөөд нийт дөрвөн ч удаа хэвлэгджээ.

Бизнес академийн гүйцэтгэх захирал, United Business Review паблишингийн үүсгэн байгуулагч, уг номын орчуулагч Д.Асралт

Стэнфордын Бизнесийн сургуулийн төгсөгч, гүйлтэд дурлагч Фил Найт аливааг үргэлж эргэцүүлдэг, эрэл хайгуулч чанартаа хөтлөгдөн ааваасаа 50 ам.доллар зээлж, Японоос чанартай, хямд үнэтэй пүүз импортлох зорилгоор гарааны компаниа анх байгуулж байв. Энэ даруухан эхлэл өдгөө 140 гаруй тэрбум ам.долларын үнэлгээтэй үндэстэн дамнасан корпорацын хэмжээнд очно гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз ээ. Өнөөдөр Nike брэндийн свүүш логог мэдэхгүй хүн үгүй бөгөөд “Зүгээр л хий” (Just do it) хэмээх уриа үг нь дэлхийн олон энтрепренер, шинийг эрэлхийлэгч залуучуудыг хөдөлгөх хүч болсоор байна.

Ингээд олныг үл нуршин Nike корпорацын хамтран үүсгэн байгуулагч, пүүзэнд дурлагч эрхмийн намтар номдоо бичсэн гол санаанаас тоймлон хүргэе.

Галзуу санааг эрэлхийл!

Бизнес эхлүүлэхийн тулд юуны түрүүнд, ямар нэг санаа гаргах ёстой. Гэхдээ тухайн санаа сул, явцгүй, зүйрлэбээс хий нь гарсан дугуй шиг байж болохгүй. Харин ч эсрэгээрээ сэтгэл хөдөлгөм, галзуу, хөндлөнгийн хүн сонсоход толгойд нь хэзээ ч буухгүй шахам тийм л санаа байх хэрэгтэй. Нэг ёсондоо, таны галзуу санаа бусдыг хөдөлгөх, араасаа дагуулах, шууд барьж аваад хиймээр санагдахуйц хэмжээний эрчим агуулж байх нь чухал.

“Сониуч зангаа хөдөлгөхийн тулд уйтгарла” гэж Харвардын бизнесийн сургуулийн сурах бичигт зөвлөсөн байдаг. Тэр үед л толгойд тань жинхэнэ сонин хачин санаанууд эргэлдэж эхэлнэ дээ. Бидний толгой хэрэгтэй, хэрэггүй бодол, мэдээллээр дүүрч, үргэлж “ачааллаж” байдаг. Тэгвэл тэр бүхнээ түр орхиж, тархиа “суллаад” ирэхийн цагт шинэ санаа төрөх орон зай бий болж эхэлдэг” хэмээн номын орчуулагч Д.Асралт хэлж байна.  

Харин Бизнес академийн зөвлөх Д.Ерөө “Өөрийгөө сонсох үед л бидний далд ухамсар идэвхтэй ажиллаж, сайхан санаа төрдөг. Өөрийгөө ол, өөрийгөө сонс гэж их ярих болсон нь ч ийм учиртай болов уу. Ер нь аливаад сониуч байдлаар хандаж чадвал шинэ санаа аяндаа төрдөг. Тэгвэл сониуч байдлыг хэрхэн өдөөх вэ? Хүн гэдэг өөрийнх нь санаанд багтаж буй, дуртай зүйлдээ л сониучирхдаг. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн эргээд л өөрийгөө олох, өөрийгөө сонсох тухай яриа руу хөтөлнө” хэмээв.

Галзуу санааны тухай ярилцах үеэр “Монголдоо 100 давхар барилга  барих зорилготой. Хүмүүс янз бүрээр хүлээж авдаг ч энэ галзуу санаагаа ажил хэрэг болгохоор хэд хэдэн орноор явж судалгаа хийсэн. Цаашид ч судлахаар төлөвлөөд байна” гэх бизнес эрхлэгч байсан бол “Галзуу санаа төрсөн бол түүнийгээ бусдад халдварлуулах хэрэгтэй санагддаг. Монголчуудын дутагдал бол бие биеэ дэмждэггүй, бас баг болж чаддаггүй. Өөрийн санаагаа бусдад илэрхийлж, ярьж байж л түүнийг дэмжих, цааш цэцэглүүлэх хамтрагчид олддог. Тиймээс санаагаа хав дарах бол шийдэл биш” хэмээн онцлох нэгэн ч байв.

Тууштай бай

Шинээр бизнес эрхлэхэд бүх зүйл баталгаатай биш. Галзуу санаа тань хэрэгжиж, бодит бизнес болно гэх ямар ч баталгаа байхгүй. Энэ үед ихэнх хүн анхны санаагаа орхидог. Гэвч цөөн хүн өөр замыг сонгодог. Тэд тууштай байж, орлого нь зарлагаа нөхдөг болтол, зах зээлд танигдах хүртлээ зүтгэж чаддаг. Ийм үе шатыг бизнес эрхлэгч ихэнх хүн туулдаг. Тиймээс үүнд бэлтгэлтэй, тууштай  байх нь чухал. Нэг үгээр, харанхуй өдрүүдэд бэлэн байх хэрэгтэй. Энэ бол энтрепренер хүнийг амжилтад хүргэх шилдэг чанар юм.

 Хамтрагчаа зөв сонго

Фил Найтын хувьд эхнээсээ л багаа сайн бүрдүүлж, улмаар байгууллагын соёлоо зөв төлөвшүүлж чадсан байдаг. Учир нь бизнес бол өрсөлдөөн, өөрчлөлт, тулаан. Ийм орчинд бүх зүйлийг ганцаараа хийнэ гэдэг боломжгүй. Тиймээс хол замд хүнд хэцүүг хамт даван туулах хүнийг олж багтаа нэгтгэх нь чухал. Хамтрагчийн тухайд хүсэл эрмэлзэл, авьяас, сонирхол, хандлага, мөн өсөн дэвших, өөрийгөө нээх чадамж чухал гэдэг нь номоос харагдана. Мөн Найт аливааг том зургаар харж, ажилтнууддаа хангалттай хэмжээнд үүрэг даалгавар хариуцуулж, итгэл хүлээлгэж, бүрэн дүүрэн эрх мэдэл өгч ажиллуулж чаддаг байв.  Өөрөөр хэлбэл, тэрбээр микро менежментээс зайлсхийдэг нэгэн юм. 

Алд, алд, бас дахин алд!

Ямар ч томоохон бизнесийг амжилтад хүргэсэн гол хүчин зүйлсийн тоонд сургамж үлдээсэн томоохон алдаанууд мэдээж зонхилох байр эзэлнэ. Nike -ийн хувьд ч ялгаагүй. Өнөөдрийн алдаа маргаашийн ахиц дэвшил, амжилтын үндэс ч байж болно. Энэ талаар номын клубийнхэн “Монголчуудын хувьд алдахаас айдаг, алдсан хүнийг өршөөдөггүй, алдаа олшрох тусам үнэлэмжгүй болох гээд байдаг талтай. Тиймээс алдахгүйг хичээдэг, алдсан ч түүнийгээ нуух гэж оролддог, алдааныхаа талаар ярих бус чимээгүйхэн өнгөрөхийг боддог. Эсрэгээрээ амжилт гэхээр бүгд л оролцож, хамааралтай болохыг эрмэлздэг нь нэг талаар өрөөсгөл хандлага” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

CEO Radar гэж юу вэ?

bookzone.mn

C – түвшний захирлуудын сэтгэлгээ, ур чадварыг глобал CEO -ийн түвшинд хүргэх, мөн тэдний хувь хүний болон мэргэжлийн карьерын амжилтыг таниулах, ижил түвшний захирлуудтай мэдлэг туршлагаа солилцож, хамтын манлайллаар нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг тинк танк нетворкийг Бизнес академиас санаачлан хэрэгжүүлж байна.  CEO Radar хөтөлбөр нь McKinsey компаниас танилцуулсан дэлхийн түвшний захирлуудад байх зургаан сэтгэлгээ, 18 дадлын хүрээнд сургалт, нетворкинг болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэгч юм. 

Тагууд: nikeбрэндномномын товчлолномын хураангуй

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two copies of the book "Atlas of the Heart" by Brené Brown are displayed. The book has a red cover. There is text in Mongolian beside the books, along with the author's name at the bottom.
“Зүрхний газрын зураг” номын хураангуй
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00