BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал

Технологи бол дэлхийд гарах бизнесийн чинь ТҮЦ

Н.Ганчимэг   Н.Ганчимэг
2024-05-03
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Монголд хамгийн өндөр буюу 300 сая төгрөгийн шагналын сантай, IT салбарын шилдэг шийдлийг шалгаруулах STARTUP CHALLENGE MONGOLIA тэмцээн эхэллээ. Тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Мэдээллийн технологийн үндэсний парк, Стартап Маркетинг Спэйс ХХК, стратегийн түншээр Techpack ажиллаж байна.  

Энэхүү тэмцээнд оролцсон гарааны бизнес эрхлэгчид шилдэг таван багт шалгарч үлдсэнээр “Google for Startups Astana HUB-д орох эрх, IT Park инкубаторын хөтөлбөрт оролцох эрх, хуулийн зөвлөгөө авах болон мөнгөн урамшууллын эзэн болох боломжтой. Мөн шилдэг багууд Bootcamp-д байрлан Lead Mentor-уудаас зөвлөгөө чиглүүлэг авч ажиллах юм. 

STARTUP CHALLENGE MONGOLIA тэмцээнд нийт 97 баг бүртгүүлсэн бөгөөд тэмцээн хасагдах журмаар явагдаж гранпри шагналыг цорын ганц баг хүртэх юм. Тэмцээн тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

LEAD MENTOR:

  • Их Бит ХХК, X-Meta Crypto ХХК, IHC Esport corporation ХХК, MOT Wealth group-ийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин
  • Erxes Inc- ийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал А.Мэнд-Орших
  • Mezorn Technology-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр 
  •  Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж. Золзаяа
  • СЭЗИС-ийн ахисан түвшний судалгаа эрхэлсэн проректор Доктор Г. Батхуяг нар леад ментороор ажиллана.

Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа:

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахыг 2023 оны ICT экспогийн үеэр хувийн хэвшлийнхэн анх санаачилсан.  Бид бүтэн жилийн турш судалж, бэлтгэн ажил хэрэг болгож, өнөөдөр нээлтээ хийж байгаадаа баяртай байна. Гадаадын улс, орнууд мэдээллийн технологийн үндэсний шилдэг багаа дотооддоо шалгаруулаад, олон улсын тэмцээнд оролцуулдаг жишиг тогтсон байна. Манай улс  ч мөн жил бүр шилдгүүдээ шалгаруулж олон улсын мэдээллийн технологийн томоохон тэмцээн уралдаанд оролцуулахыг зорьж байна. Ингэснээр салбараа олон нийтэд таниулах, олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой. Бидний том зорилго бол щюникорн компанийг төрүүлэх.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

Манай оронд мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байна. Уул уурхайгаас хамааралтай манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, олон улсаас хөрөнгө оруулалт татах дараагийн салбарын гол төлөөлөгчид бол энэ тэмцээнд бүртгүүлсэн 97 технологийн компани юм. Тиймдээ ч ийм чухал тэмцээн зохион байгуулж буйд баяртай байна. Энэ салбарын бахархал болсон старт аппыг үүсгэн байгуулагчдадаа баяр хүргэе.  Бүгдээрээ оюун санаагаараа Монгол улсаа дэлхийд дархлахын төлөө хичээж ажиллацгаая амжилт хүсье гэсэн юм.

STARTUP CHALLENGE MONGOLIA төслийн удирдагч Т.Мөнхбаяр:

Өнгөрсөн зургаадугаар сараас хойш энэ төслийг судалсан туршлага дээрээ үндэслээд маш шинэлэг, өвөрмөц дэвшилтэд аргаар тэмцээнээ зохион байгуулна. Одоогийн байдлаар Монгол улсад хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байна. Энэ санг бүрдүүлэхэд хамтарч ажиллаж байгаа бүх спонсор, дэмжигч байгууллагууддаа баярлалаа. Тэмцээний үеэр багууд таван цуврал контент хийнэ. Тэмцээний үеэр хөрөнгө оруулалт татах боломж олгоно, даалгавар сорилтууд өгөөд сорилтыг давж чадсан нь дараагийн шат руу орно гэх мэт зохион байгуулалттай байгаа. Тухайлбал, эхний удаад 45 баг тунаж үлдээд, дараа нь  25, 20, 10 гэх мэт.  Шилдэг 10 баг энэ сарын 8-15 ны хооронд чалленжид оролцоно. Харин шалгарсан сүүлийн таван багаас үндэсний аварга тодорно. Үе шат болгонд леад менторуудын зөвлөгөө, мөнгөн урамшуулал бий.  

Lead mentor О.Мөнхжин

Дэлхий даяар тулгарсан проблемыг шийдсэн шийдэл, технологийг бүтээж чадаж байгаа нь олон улсын зах зээлд гарна. Монголоос гараад бүтээгдэхүүнээ зарж, борлуулж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд зөв газраа очиж, зөв хүнтэйгээ уулзах нь маш чухал байдаг.  Монголын давуу талыг харуулаад, гадаадын зах зээлд санал тавиад, бүтээгдэхүүнээ хөгжүүлээд явахад олон улс, дэлхийд гарна гэдэг тийм ч биелэгдэшгүй даваа биш шүү гэдгийг оролцогч багууддаа хэлмээр байна.

Mezorn Technology-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр:

Багууд өдөр болгон л шилдэг байна гэж бодох хэрэгтэй. Шилдэг байхын тулд байж болох бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. Бүх арга замаа ашиглах, хамгийн шилдэг шийдлээ гаргах шаардлагатай байна. Буцах зам та бүхэнд байхгүй. Өдөр болгон байж болох хамгийн сайн хувилбараараа, бүх хүч арга зам, эрдэм чадлаа энэ цаг үедээ ашиглаарай.

 СЭЗИС-ийн ахисан түвшний судалгаа эрхэлсэн проректор Доктор Г. Батхуяг:

Дэлхийд гарахдаа технологи зарах биш, бизнес зарна гэж ойлгоно. Технологи чинь тэр бизнесийн ТҮЦ байгаа юм. Ямар асуудал, ямар проблем, ямар гоё бизнес байж болохоор байна. Тэрний технологийг яаж шийдэж болох вэ гэдэг талаас нь гаргах ёстой шүү гэж хэлмээр байна.

 

bookzone
Тагууд: гарааны бизнестехнологи

Санал болгох:

A person in a suit stands with arms crossed in front of a yellow and black wall with the Socratus Startup Studio logo. The background features a modern office space with desks and chairs.
Зөвхөн супер санаа, бүтээгдэхүүнээр амжилттай бизнесийг бүтээдэггүй
A group of four people standing in an office setting with a TV screen in the background displaying a presentation. The Mongol iD logo is visible on the wall. The individuals are smiling and casually dressed.
Технологийн шийдэл, төлбөрийн системтэй холбоотой бүх асуудлаа даатга
Н.Ганчимэг

Н.Ганчимэг

Эдийн засаг, бизнес, философи, сэтгэлзүйн чиглэлээр дагнан бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00