BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Төрөл бүрийн өнгөт эм, капсулыг давхарласан, монгол бичгээр бичсэн том тариурын зураг. Эмийн компаниудын бэлгэдэл болсон тариур нь улаан, ногоон зүслэгтэй. - Business.MN

Шинэчилсэн хуулиар төр данхайж, эмийн компаниуд том цохилт авлаа

Отгонбат Д   Д.Отгонбат
2024-06-03
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын 2024 оны 5 сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн батлагдлаа. Хууль шинээр гарч л байдаг, шинэчлэгдэж л байдаг гэж зарим хүн бодох байх. Гэвч хуулийн энэхүү шинэчлэл нь эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, худалдааны зах зээлийн эрхзүйн орчинд эрс шинэчлэл хийж буй төдийгүй ерөөс Монгол төрийн бодлого, шийдвэрийн үзэл баримтлал, чиглэлд орж буй эрс өөрчлөлтийн нэгэн илэрхийлэл болж буйгаараа онцлог юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн энэ удаагийн шинэчлэлтээс хоёр асуудлыг хөндье. 

  • Салбарын ААНБ-ууд стратегиа эргэн харах хэрэгтэй.
  • Төр улам данхайж байна.

Монгол Улсын эм,эмнэлгийн хэрэгслийн зах зээлийн гуравны нэгийг төрийн худалдан авалт эзэлдэг ( эмийн худалдааны зах зээл 400 орчим тэрбум, эрүүл мэндийн хэрэгслийн зах зээл 120 тэрбум төгрөг). Шинэчлэгдсэн хуулиар бол төрийн мэдлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагааг төр өөрөө хариуцан зохион байгуулна. Түүгээр зогсохгүй, төрийн мэдлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын доторх эмийн сангуудыг төр өөрөө буюу тухай эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага өөрөө ажиллуулна.

Өөрөөр хэлбэл эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог, нийлүүлдэг, худалдан борлуулдаг ААНБ-уудад маш том цохилт ирсэн гэсэн үг. Энэ цохилт энэ салбарынхныг бизнесийн модель, үйл ажиллагаа, стратегиа эргэн харахад гарцаагүй хүргэх болно.

Харин үүнд ААНБ-ууд ү хэр бэлэн байгаа бол? Цохилтын дараа зарим бизнес улам хүчирхэг болж нок-аутаас босож ирэх байх, харин зарим нь тэр чигтээ рингнээс буух болов уу? Энэ салбарын ААНБ-ууд эрхзүйн орчны энэхүү өөрчлөлтөд ямар хариу үйлдэл үзүүлэхийг харах л үлдлээ.

Хуулийн энэхүү өөрчлөлтөд үндэслэн ярих өөр нэг өнцөг бол төрийн томролын тухай асуудал юм.  Төр, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тухай байнга ярьдаг боловч, гаргаж буй шийдвэр нь яг үүнийхээ эсрэг байлаа (уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, банк санхүү, одоо эмийн салбар гэх мэтээр төрийн оролцоо нэмэгдсээр л).

Мэдээж энэ шинэ зохицуулалт энэ салбарт үүсээд байсан зарим асуудлыг арилгаж, сайжруулж магадгүй л юм. Гэвч Ванга лугаа таамаглахад, энэ шийдвэрийн авч ирэх сайн сайхан нь үүний бий болгох саар талаасаа давахгүй л болов уу? Төрийн мэдлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэх эмийн чанар, тасалдал, хүртээмж зэрэг нь энэ салбарын шинэ асуудал болж босож ирэх болно.

Салбар дахь авлига, хээл хахуулийн асуудал өөр хэлбэрээр, өөр газар (хаана гэдэг нь бараг тодорхой) цэцэглэн хөгжих болов уу. Гэвч дэлхийн хаана ч, аль ч цаг үед төр хамгийн муу менежер байсан, байгаа, цаашид ч ийм л байна. Үүнд итгэлтэй байж болно. Хэрэв бид ухаалаг , бас азтай байж чадвал, магадгүй 10 жил эсвэл түүнээс богино хугацаанд эргээд өрсөлдөөнийг дэмжсэн өмнөх зохицуулалт руугаа орох тухай дахин ярьж эхлэх байх даа.

Аливаа зөв биш үйлдлийг зоригтой ил гаргаж засаж залруулалгүй, түүнийхээ нэг хэсэг болж явах нь урт хугацаандаа бурууддагийг бид дахин харж байна. Хөгжлийн банк ч үүний нэг жишээ. Асуудал байгааг, зөв биш байгааг бид мэддэг. Гэвч тэр буруу, засан залруулах эр зориг, (ад үзэгдэх зориг) гаргаж, манлайлал үзүүлэхийн оронд бид өөрсдөө буруу зүйлдээ татагдаж нэг хэсэг нь болох шийдвэрийг гаргацгаадаг. Тэмцэхээс аялдан дагаж, нэгдэх нь хялбар байдгаас тэр биз ээ.

Эмийн нийлүүлэлт, чанар, хяналт, зөвшөөрлийн тал дээр асуудал байсан уу гэвэл тийм. Салбарынхан ч үүнийгээ мэддэг л байсан. Гэвч тэд энэ асуудлыг босгож ирсэнгүй, шүгэл үлээж олон нийтийн анхааралд авчирсангүй явсаар, төрөөс нок аут хэмжээний цохилт авч байх шиг байна.

Асуудлыг тухай бүр нь засан залруулаад явахгүй бол тэр нь даамжирсаар эцэстээ хамгийн үл хүсүүштэй, эрс, хатуу шийдвэр гаргахад хүргэдэг нь хүний нийгмийн зүй тогтол юм. Асуудлыг шийдэх гэж гаргасан энэ мэт эрс хатуу шийдвэр нь өөр шинэ асуудлуудын шалтгаан болдог. Ингээд чөтгөрийн тойрог эхэлдэг. Асуудлыг эрс хатуу шийдвэрээр амжилттай шийдэх боломж нь өөрөө бага юм.  Аливаа асуудлыг шийдэхдээ, зарчмаа тогтоож, түүнийгээ баримтлан (ингэхэд бид чөлөөт эдийн засагтай ардчилсан нийгэм байгуулах гээд байгаа юм уу эсвэл төр бүгдийг шийддэг тоталитар, авторитар нийгэм бүтээх гээд байгаа юм уу) илүү олон талаас нь авч үзэж, амжилттай, ололттой зүйлээ бататгаж, алдааныхаа жинхэнэ шалтгааныг зөв оношилж, түүнийгээ арилгаж урагшлах сэтгэлгээ бидэнд илүү хэрэгтэй байна.  Асуудал гарсан үед төрийнхөө амыг харж дээшээ хардаг бидний сэтгэлгээнд хамаг асуудлын учиг байна.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: Засгийн газархудалдан авалтэм

Санал болгох:

A digital rendering of a modern, gray pharmaceutical factory building with cars parked outside. Mongolian and English text announces the opening of the first ampoule pharma factory in May 2025. MDM Ampoule Pharma logo is visible.
Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан тарилгын эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
A woman speaks into a microphone while sitting in a discussion group. Two men sit beside her, and other participants and a photographer are in the background. Bottles of water are visible on a table in the foreground.
Хөгжлийн банк “хөдөлж” эхлэх нь ээ!
Отгонбат Д

Д.Отгонбат

Business.mn эксперт. Бизнесийн процесс, ISO стандартаар мэргэшсэн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00