BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Буйдан дээр сууж буй хүн Монголд цор ганц улаан бүтээгдэхүүний хайрцаг барьж нөгөө гараараа дохиж байна. Модон ширээ, компьютер, гоёл чимэглэлийн ургамал бүхий орчин үеийн оффисдоо тэрээр цэнхэр пиджак, хар цамц өмсдөг. - Business.MN

“Хорхон плас” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Н.Отгонбаатар.

Монголд цор ганц: Эсийн хуваагдлыг дэмжиж, элэгний өөхийг хайлуулна

Н.Ганчимэг   Н.Ганчимэг
2024-06-13
  Business Plus, Онцлох, Эрүүл амьдрал
0
Share on FacebookShare on Twitter

Холестерин бууруулагч IG- GUARD CHOL-FREE бүтээгдэхүүн нь хүний цусан дахь муу холестерины хэмжээг бууруулдаг бөгөөд элэгний өөхлөлт, дотор өөхлөлт, цөсний өтгөрөл, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, жингийн илүүдэл зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг.

Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Монгол Улс дэлхийд “хол тасархай” тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд энэ өвчний 50 орчим хувь нь элэгний өөхлөлтөөс үүсдэг гэсэн судалгаа байдаг. Мөн манай улсын хүн амын нас баралтын томоохон шалтгаан нь зүрх судасны өвчлөл юм. Цусан дахь холестерин хэвийн хэмжээнээс ихсэж, судасны дотор хананд өөхөн товруу үүссэнээр зүрх судасны өвчнөөр өвчлөх шалтгаан болдог байна. Тэгвэл эрүүл, чанартай, урт наслахын тулд элэг болон дотор эрхтний өөхлөлт, цусан дахь холестерины хэмжээгээ бууруулах зайлшгүй шаардлага монголчууд бидний өмнө тулгарч байна.

Элэгний өөхлөлт, цусан дахь муу холестерины хэмжээг бууруулна.

Монгол Улс эрс тэс уур амьсгалтай, өндөрлөг эх газарт оршдог учраас манай улсын нийт хүн ам хүчилтөрөгчийн хоёрдогч дутмагшилд байдаг. Мөн малын гаралтай хоол хүнсний хэрэглээ өндөр, хүнсний аюулгүй байдал ихээр алдагдсан, гарал үүсэл тодорхойгүй хүнс хөрш орнуудаас хяналтгүйгээр орж ирдэг. Ундны ус нь хатуулаг ихтэй, буруу хооллолттой, амьдрах орчин, агаарын бохирдол, стресс ихтэй, цагаан гурил, сахар, давсны хэрэглээ өндөр зэрэг шалтгааны улмаас цусанд холестерин ихэсдэг бөгөөд нийт хүн амын дунд судасны хана болон дотор өөхлөлт хэвийн хэмжээнээс их. Муу холестерин нь нийт халдваргүй өвчлөлийн 60 гаруй хувийг дангаар бий болгодог гэсэн ДЭМБ-ын судалгаа бий. Тэгэхээр дотор өөх үүсэхээс сэргийлэх бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх хэрэгцээ шаардлага зайлшгүй юм. Тэгвэл ямар бүтээгдэхүүн хаанаас авч хэрэглэх вэ?

Монголд эсийн хуваагдлыг дэмжиж, муу өөх тосыг устгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн зах хэрэглээнд нэвтэрлээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсын ADBIOTECH компани 2012 онд дэлхийд анх удаа эсрэг биет (antibody) буюу хүний дархлааны эсийг агуулсан бүтээгдэхүүнийг дэвшилтэд био технологийн аргаар гарган авснаа зарласан нь монголчуудад хүрч эхэллээ.

Өрсөлдөгчгүй өөх устгагч

Монголд хүний унаган дархлааны эсийг (IG-Y буюу иммуноглобулин-Y) өөртөө агуулсан, дотор эрхтэний өөх тосыг устгах үйлчилгээтэй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн Монголд орж ирээд байна. Тодруулбал, Өмнөд Солонгос улсын ADBIO- TECH компани 2012 онд дэлхийд анх удаа эсрэг биет (antibody) буюу хүний дархлааны эсийг агуулсан бүтээгдэхүүнийг дэвшилтэд био технологийн аргаар гарган авснаа зарласан юм. Харин энэхүү бүтээгдэхүүнийг “Хорхон плас” ХХК 2019 онд Монгол Улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр импортолж, эмийн сангуудаар худалдаалж эхэлсэн түүхтэй. Сүүлийн үед энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцэж, үр дүн, борлуулалт өндөртэй байгаа аж. Хүний биед ямарч сөрөг нөлөөгүй, бүх насныхан хэрэглэх боломжтой, гаж нөлөөгүй учраас хүн насан туршдаа ч уух боломжтой гэдгийг тус компанийнхан онцолж байв. Тэд Монгол Улсын гаалийн хяналт шалгалт, хорио цээрийн хэлцлийн бүрдүүлэлтийг хийж, лабораторид шинжлүүлэн зах зээлд нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гарал үүсэл нь тодорхой, чанар болон эрхийн доголдолгүй 100 хувь байгалийн гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн ажээ.

Эрүүл мэндийг тэтгэх тун

Холестерин бууруулагч IG-GUARD CHOL-FREE бүтээгдэхүүн нь хүний цусан дахь муу холестерины хэмжээг бууруулна. Мөн элэгний өөхлөлт, дотор өөхлөлт, цөсний өтгөрөл, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, жингийн илүүдэл зэрэгт эергээр нөлөөлдөг. Энэ бүтээгдэхүүний гол найрлагыг гарган авахдаа эсрэг биетийг тахианд вакцин байдлаар хийгээд, тахианы өндөгний шарыг уг эсрэг биетийн агууламжтай болгож хатаан нунтаглаад бүтээгдэхүүний 40 хувьд хийдэг бөгөөд цайрын исэл, гардин шар цэцэг гэх мэт байгалийн гаралтай бодис ашигладаг.

Дээр дурсандчлан, уг бүтээгдэхүүн хүний дархлааны эсийг (IG-Y) нэмэгдүүлж, цусан дахь муу холестерины тоог багасгах үйлчилгээтэй. Хүний биед сайн, муу хоёр төрлийн холестерин бий. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүн нь МУУ холестериныг бууруулж ашигтай сайн холестерины тоог нэмэгдүүлж өгдөг. Цөсний өтгөрөл, чулуужилтын шалтгааны 90 орчим хувь нь цусан дахь муу холестерины хэмжээ нэмэгдсэнээс үүсдэг байна. Элэгний өөхлөлтийн хувьд бусад эрхтэний өөхлөлтөөс ялгаатай нь элэгний эс нь өөхний эсээр солигдож, үрэвслийн шинжтэй болсноор элэг цайж эхэлдэг бөгөөд эрүүлжиж арилах хүртлээ урт хугацаа, тууштай байдлыг шаарддаг хамгийн төвөгтэй өвчлөл юм. Цаашлаад элэгний өөхлөлт  хүндэрвэл элэгний хатуурал болж маш богино хугацаанд хорт хавдар болох эрсдэлтэй. Тиймээс нарийн мэргэжлийн лабораторид цаг алдалгүй элэг болон дотор эрхтнийхээ өөхлөлтийн хэмжээг оношлуулах шаардлагатай байдаг аж.

Таны элэг болон эрхтэн өөхлөлттэй байгаа тохиолдолд IG-GUARD CHOL-FREE бүтээгдэхүүнийг багадаа зургаан сар тасралтгүй хэрэглэхийг зөвлөдөг. Мөн өөхлөлт үүсэхээс өмнө урдчилан сэргийлэх байдлаар хэрэглэх боломжтой. Ингэснээр элэг, зүрх судасны өвчлөлөөс хол, залуу, эрч хүчтэй, илүүдэл жингүй, цөс өтгөрөлгүй, царай тунгалаг байх боломжтой юм байна.

Олон улсад IG-GUARD CHOL-FREE бүтээгдэхүүнийг хүмүүс өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэж заншжээ. Тухайлбал, элэгний өөхлөлттэй хүмүүс хамгийн багадаа зургаан сарын турш тасралтгүй уусан тохиолдолд өөх хайлах үйл явц явагдаж эхэлдэг байна. Эм болон химийн гаралтай зүйл нь  гаж нөлөөтэй байдаг учраас тодорхой хугацаанд уугаад хэрэглэхээ зогсоох заалттай байдаг бол IG-GUARD CHOL-FREE эрүүл мэндийн бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай тул насны хязгааргүй хэрэглэх боломжтой. Мөн хориглох заалтгүй учраас насан туршдаа ч уух боломжтой гэдгийг “Хорхос плас” компанийнхан онцолж байв. Харин хэрэглэх хугацаандаа цагаан гурил, сахар, давсны хэрэглээгээ багасгаж, навчит, ногоон голдуу хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Биеийн илүүдэл жин хүний цусан дахь холестеринтой шууд холбоотой байдаг учраас энэхүү бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж заншвал эсийн хуваагдалыг дэмжиж, бодисын солилцоо сайжирч, жингээ хасах боломжтой.

“Хорхон плас” ХХК 2019 онд Монгол Улсын зах зээлд IG-GUARD CHOL-FREE бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж, эмийн сангуудаар худалдаалж байна.

Өвөрмонгол, Казахстаны зах зээлд нэвтрүүлнэ

 “Хорхон плас” компани Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд нийцсэн үйл ажиллагаа явуулж буй тул уг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ Хүрмэн, Монгол фарм эмийн сангуудаар нэг үнийн бодлого баримтлан худалдаалж байна. Өөрөөр хэлбэл, хот, хөдөө орон нутгийн хаанаас ч худалдан авсан ижил үнэтэйгээс гадна хот дотор үнэгүй хүргэлттэй. Мөн энэ бүтээгдэхүүнийг борлуулах хүсэлтэй хот, хөдөөгийн эмийн сангуудад нээлттэй гэдгийг тэд дуулгасан юм.

“Хорхон плас” компанийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаатар Эдийн засагч, Цахилгаан Холбооны инженер болон бизнесийн удирдлага гэсэн гурван ч мэргэжил эзэмшсэн нэгэн. Эдний шижигнэсэн залуу хамт олон IG- GUARD CHOL-FREE бүтээгдэхүүнийг Монгол, Өвөрмонгол, Казахстан улсад борлуулах албан ёсны эрхийг авч чадсан байна. Тиймээс тун удахгүй Өвөрмонгол, Казахстаны зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа аж.

Анагаах ухааны онцгой бүтээл

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулахад нийгмийн сэтгэл зүй том нөлөөтэй байдгийг “Хорхон плас” –ын хамт олон хэлж байна. Өмнө нь ямар ч хяналтгүй сүлжээний бизнес ихээр орж ирснээс болоод хүмүүс эрүүл мэндийн бүтээгдэхүүнд итгэхээ больсон. Гарал үүслийн баталгаагүй, зөвшөөрөлгүй, Монгол Улсад татвар төлдөггүй, бүртгэлгүй, орц, найрлага тодорхойгүй бүтээгдэхүүнүүд хяналтгүй их хэмжээгээр орж ирдэг. Хугацаа дууссан, дуусах дөхсөн, ямар нэгэн шалтгааны улмаас хямдарсан бүтээгдэхүүн мөн зах зээлд элбэг. Үнэхээр эрэлттэй, чанартай сайн бүтээгдэхүүн бол өөрийн гэсэн тогтсон ханштай, тогтмол эрэлттэй, үнэ хэлбэлздэггүй, барагтаа хямдардаггүй гэдгийг хүмүүс ялгаж салгаж ойлгохгүй, хуурамч бүтээгдэхүүнд их итгэдэг нь хүндрэлтэй байдгийг тэд учирлаж байв. Тухайлбал, элэгний өөхлөлт, холестерин бууруулах заалттай бүтээгдэхүүн их байдаг ч яг ийм био аргаар бүтээгдсэн байгалийн гаралтай, агуулгын хувьд онцгой бүтээгдэхүүн Монголд цор ганц IG-GUARD CHOL- FREE гэдгийг “Хорхос плас” компанийнхан итгэлтэй хэлж байна. Үйлдвэрлэгч компани нь бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийхдээ дэлхийд анхдагч био технологийг ашиглан анагаах ухаанд түшиглэн гаргаж авсан цор ганц онцгой бүтээл хэмээн олон улсад батлан, танилцуулж байсныг ч онцолсон юм.

bookzone.mn
Тагууд: business plusхорхон пласэрүүл амьдрал

Санал болгох:

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Халуун йог
Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga
Н.Ганчимэг

Н.Ганчимэг

Эдийн засаг, бизнес, философи, сэтгэлзүйн чиглэлээр дагнан бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00