Монголын бизнес эрхлэгчид, энтрепренеүүдэд хүрсэн мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний бизнесээ дараагийн шатанд гаргахад шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Business.mn платформ болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ) хамтран ажиллахаар боллоо.
Business.mn нь 2018 онд байгуулагдсан цагаасаа бизнесийн зөвлөхүүдтэй контент, сургалтын чиглэлээр байнга хамтран ажиллаж ирсэн.
Харин ММЗИ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд зөвлөх үйлчилгээний зах зээлд олон жил ажилласан туршлагатай, санаа зорилго нэгтэй зөвлөхүүдийг эгнээндээ нэгтгэсэн ТББ юм. Уг байгууллага нь үндэсний зөвлөхүүдийг мэргэшүүлэх, зөвлөх үйлчилгээний салбарыг мэргэжлийн түвшинд хүргэх, олон улсын стандартад нийцсэн үндэсний зөвлөхүүдийг бэлтгэдэг дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой.
Одоогоор 25 гишүүн байгууллага, 170 гаруй гишүүн зөвлөхүүдтэй. Үүн дотроос “Монголын Менежентийн Мэргэшсэн Зөвлөх” цолтой 30 гаруй зөвлөх, Олон Улсын Мэргэшсэн цолтой дөрвөн зөвлөх ажиллаж байна.
ММЗИ-ийн менежментийн цуврал зөвлөгөө-нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу