Манай улс нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг гадаадаас импортолдог бөгөөд тээвэр ложистикийн 80 гаруй компани энэ салбарт ажилладаг. Харин бид салбартаа анхдагчдын нэг “MN Line” Co.LTD буюу “Марин Нью Райл Лайн” ХХК-ийг онцолж байна. Эднийх 2007 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан үндэсний баялаг бүтээгч томоохон компани юм. Одоогоор MN Line компани 90 орчим оронд байрлах 500 гаруй агентын сүлжээ ашиглан төмөр замын, агаарын, далайн, авто замын зэрэг бүх төрлөөр улс хоорондын ложистикийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, хурдан шуурхай гүйцэтгэж байна.
Дөрөв хоногт ирдэг нисдэг чингэлэг
2015 онд БНСУ-д MN Line Korea төлөөлөгчийн газраа нээж, Монгол Улсын тээвэр зуучлалын салбарт анх удаа тус улсаас хамгийн хурдан тээвэр буюу дөрөв хоногийн дотор ачаа барааг тээвэрлэх нисдэг чингэлэг брэндийг үүсгэн байгуулжээ. Нисдэг чингэлэг долоо хоног бүрийн пүрэв гарагт тогтмол тээвэр хийж байна. Үйлчлүүлэгчид ачааны хэмжээндээ тохируулан FCL буюу бүтэн чингэлэг, LCL буюу хагас болон түүвэр чингэлгийн үйлчилгээг авах боломжтой.
ТЕМПЕРАТУР БАРИГЧТАЙ тээвэр
Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ачаа хөлдөх, хайлах, чанараа алдахаас сэргийлэн температур баригчтай чингэлгийн тээвэр үйлчилж байна. Жимс, эм, эмийн бүтээгдэхүүн, гоо сайхан, хөлдөх болон гэсэх эрсдэлтэй ачааг уг тээвэрлэлтээр авахад тохиромжтой. Энэ нь Солонгосоос Улаанбаатар дахь гаалийн талбай хүртэл ердөө дөрөв хоногт ирдэг долоо хоног бүр гардаг, тогтмол хуваарьтай нислэг юм. FCL буюу бүтэн чингэлгээр тээвэрлэх тохиолдолд чинглэгийн температурыг хүссэнээрээ тохируулж болно. LCL буюу цуглуулбар ачаагаар тээвэрлүүлэхэд +3C +8C градусын температуртай. Бараа бүтээгдэхүүнээ халуунд муутгахгүй, хүйтэнд хөлдөөхгүйгээр чанарын өөрчлөлтгүй тээвэрлүүлэх боломжийг MN Line -ийн хамт олон бүрдүүлжээ.
ЗҮҮН ӨМНӨД АЗИ болон АНУ-аас хамгийн хурдан ирдэг тээвэр
Зүүн Өмнөд Ази болон АНУ-аас Монголд ирэх цуглуулбар ачааг БНСУ-ын Инчеон боомт дахь агуулахдаа төвлөрүүлэн, байж болох хамгийн богино хугацаанд ирэхээр тооцоолон газраар тээвэрлэж байна.
HYBRID буюу холимог тээврийн үйлчилгээ (AIR-LCL)
Дэлхийн бүх хотоос БНСУ руу агаараар хүргэсэн ачаагаа Монгол руу дөрөв хоногийн газрын цуглуулбар чингэлгээр тээвэрлэж байна. Тодруулбал, Солонгос дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Америк, Австрали, Европын холбооны улсууд, Азийн орнуудаас овор ихтэй, хүнд жинтэй ачааг агаар болон газрын холимог тээвэрлэлтийг ашиглан тээвэрлэдэг юм. Тухайн бүс нутгаас гарсан ачаа холимог тээврээр 7-12 хоногт Монголд ирдэг. Энэхүү тээвэрлэлтийг сонгосноор тээврийн зардлаа 30-40 хувь хэмнэх боломжтой аж.
БНХАУ-ын хотуудаас бүх төрлийн тээврийн үйлчилгээ
2018 онд БНХАУ-д төлөөлөгчийн газраа нээж, Хятадын хотуудаас тээвэрлэлт хийж эхэлсэн. Одоо Эрээн хот дахь агуулахдаа бүх төрлийн хэмжээтэй ачааг хүлээн авч долоо хоног бүр тогтмол хуваариар тээвэрлэж байна.