Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд БНХАУ-ын Лиаонин мужийн Ардын Засгийн ордон, Лиаонин мужийн Худалдааны танхим болон, Монгол улсын Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо хамтран БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийн эдийн засаг, дэвшилтэт технологийн салбарт тэргүүлэгч Лиаонин мужийн аж ахуй нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “ЛИАОНИН МУЖИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН 2024” үзэсгэлэнг 2024 оны 9 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээнд БНХАУ-ын талаас хөдөө аж ахуй, эрчим хүч, барилгын материал, техник технологи, зэрэг салбарын 70 гаруй аж ахуй нэгж оролцоно.