BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Санхүүгийн удирдлагын дүрслэл: бичиг баримт бүхий зөөврийн компьютер, тооны машин, мөнгөн тэмдэгт, зоос, долларын дэвсгэрт. Цэнхэр үстэй хүний аватар арга ухаалгаар удирдахыг бэлэгддэг. Арын дэвсгэр нь нил ягаан өнгөтэй. - Business.MN

Хувийн санхүүгээ ухаалгаар удирдах 5 арга

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2024-10-23
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Өдөр тутамдаа үргүй зардал гаргаж, цалингаас цалингийн хооронд таны амьдрал өрнөж буй бол яг өнөөдрөөс ухамсартайгаар санхүүгийн мэдлэг, дадлаа хянахад анхаараарай. Учир нь бид бага насандаа мөнгө санхүүгийн суурь боловсролыг сургуульд зөв системтэй хөтөлбөрөөр дамжуулан авч чадаагүйн улмаас мөнгө зарцуулах, хуримтлуулах, олсноо баялаг болгох зэрэг ойлголтын талаар ихэнхдээ буруу ойлголттой байх нь олонтаа. Тиймээс энэ цаг мөчөөс эхлэн таны хэтэвчийг хамгаалах таван зөвлөгөөг хүргэж байна.  

Зээл хэмээх урхи

Нийгмийн хөгжлийг дагаад шинэ шинэ санхүүгийн хэрэгцээ бий болсоор байдаг. Тэгвэл эдгээр хэрэгцээг хангахын тулд банк болон ББСБ -ууд төрөл бүрийн зээл гаргаж, хүүгийн орлогоор хөрөнгөжсөөр байдаг нь ч жам. Ялангуяа манай улсад Ковид-19 цар тахлын дараагаас зээлтэй иргэдийн тоо огцом нэмэгдэж, 2023 оны байдлаар зээлдэгчийн тоо 1.3 саяд хүрсэн нь бий. Зээлийн зарцуулалтын дийлэнхийг хэрэглээний зээл эзэлдэг бөгөөд энэ салбарынхан ч “Одоо аваад дараа төл”, “Асаа, асуудлаа шийд” гэх мэт маркетингийг хүний далд ухамсарт суутал явуулсаар байна. Мөнгө хэрэгтэй үедээ зээл авч асуудлаа шийдэж буй түр зуурын гал унтраадаг нөхцөл байдал хүмүүсийн дунд ихээр дэлгэрсэн. Гэвч энэ нь  хүмүүсийг урт хугацаанд төлөвлөх, хуримтлуулах гэх мэт санхүүгийн сахилга баттай байхаас улам холдуулж буй юм. Хамгийн харамсалтай нь, хэрэглээний зээл авч буй иргэдийн ихэнх нь үрэлгэн зангаасаа болдог бөгөөд энэ занг засахад тун хэцүү. Тиймээс хэрэглээний зээл хэзээ ч бүү ав.

Танд л тохирох санхүүгийн систем

Хувийн санхүүгийн хэд хэдэн ном уншсаны дараагаар орлого бүрийнхээ 10 хувийг хадгал, зардлаа хяна, хөрөнгө оруул, зургаан дансны аргаар зарцуул гэх мэт нийтлэг хэд хэдэн санхүүгийн онол, зөвлөгөөтэй таарах нь олонтаа. Харин энэ бүх аргыг цалингийн үнэлэмж багатай Монголын хөрсөнд шууд хэрэгжүүлэхэд тун хэцүү. Тиймээс зөвхөн өөрт тохирсон санхүүгийн системийг гаргах нь зүйтэй. Жишээлбэл, хувийн санхүүгээ хадгаламж болон бусад гэж хоёр ангилах байдлаар шийдэх боломжтой. Хадгаламжийн хувийг хэд байхыг та өөрөө шийдэх эрхтэй бөгөөд энэ нь таны хуримтлалыг хурдтай өсгөхөд түлхэц  болно.  

Идэвхгүй орлого гэж юу вэ?  

Цагийн цалин бол таны идэвхтэй орлого. Өөрөөр хэлбэл, та ажиллаж байж орж ирдэг мөнгийг хэлнэ. Харин санхүүгийн хувьд бие даасан болох үндэс нь идэвхгүй орлого буюу таныг унтаж байхад ч мөнгө урсан орж ирэхийг хэлнэ. Идэвхгүй орлогын нийтлэг эх үүсвэрт үл хөдлөх хөрөнгийн түрээс, хувьцааны ногдол ашиг, бондын хүү, зохиогчийн эрхийн орлого, контент бүтээгч гэх мэт орно. Идэвхгүй орлоготой болохын тулд өөрийн бүтээлч байдал, авхаалж самбаа, энтрепренёр сэтгэлгээг ашиглаж болох юм. 

Зардлаа хяна

Америкийн саятнууд өөрийн олж буйгаасаа хэд дахин бага зардал гаргадгийг судалгаанд дурдсан байдаг. Энэ нь урт хугацааны санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэх хамгийн зөв арга зам юм. Мөнгө хаашаа урсаж буйг ажиглахын тулд урьдчилан тооцоолж, зардлуудаа жагсаан бичиж, юунд илүү их мөнгө зарцуулж буйгаа олж тогтоох нь зүйтэй.

Боловсролд хөрөнгө оруул

Боловсролдоо хөрөнгө оруулах нь  хувь хүний хөгжлийн гол хөдөлгөгч хүч болдог. Мөн бүх санхүүгийн зарцуулалт дотроос  боловсролд зориулах нь  хэзээ ч үргүй зардлыг бий болгодоггүй. Ийм төрлийн хөрөнгө оруулалт нь өндөр орлого олох ур чадвар, сэтгэлгээний өөрчлөлтийг бий болгодог бөгөөд түүнийгээ урт хугацаанд ухаалгаар ашиглаж чадвал жинхэнэ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үүд хаалга нээгддэг.  

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: боловсролорлогосанхүүгийн боловсрол

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
A man in a suit and red tie sits at a wooden table in a dimly lit room. He is holding a white cup and facing forward, with a thoughtful expression. The background is softly blurred, highlighting warm lighting and subtle decor.
Бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн цагт бүтээж эхэлдэг
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00