Ангилал тус бүрээс өөрт тохирох тайлбаруудыг сонгож, тохирч байгаа тайлбар бүрд НЭГ ОНОО өгнө үү.
Бие махбод
- Би байнга 7-8 цаг унтаж амардаггүй, өглөө ихэвчлэн ядарсан байдалтай сэрдэг.
- Би өглөөний цайгаа тэр бүр ууж чаддаггүй, эсвэл шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэдэг.
- Би хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй (долоо хоногт багадаа гурван удаа зүрхэнд тодорхой хэмжээний ачаалал өгөх кардио дасгал, долоо хоногт багадаа нэг удаа хүчний бэлтгэл).
- Би өөрийгөө сэргээх, эсвэл дахин цэнэглэх зорилгоор өдөртөө тогтмол завсарлага авдаггүй, өдрийн хоолоо голдуу ажлын ширээн дээрээ иддэг.
Сэтгэл хөдлөл
- Ялангуяа ачаалал ихтэй үед би ажил дээрээ уур уцаартай, тэвчээргүй, эсвэл түгшүүртэй байдаг.
- Гэр бүл, хайртай хүмүүстээ зориулах хангалттай цаг надад байдаггүй, хамт байх үедээ жинхэнээсээ цуг байж чаддаггүй.
- Дуртай зүйлсдээ зориулах цаг зав надад тун бага.
- Би тэр бүр бусдад баярлаж талархсанаа илэрхийлдэггүй, өөрийнхөө амжилт, баяр хөөрийг тэмдэглэж, мэдэрч чаддаггүй.
Оюун ухаан
- Тухайн мөчид нэг зүйлд төвлөрөх нь надад хэцүү байдгаас гадна өдрийн туршид анхаарал их амархан сарнидаг.
- Урт хугацаандаа үнэ цэн, дээд зэргийн хөшүүргийг бий болгох үйл ажиллагаанд бус нэн тулгамдсан асуудал, эрэлтэд хариу үйлдэл үзүүлсээр өдрийг дуусгадаг.
- Тунгаан бодох, стратеги гаргах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд би хангалттай цаг зориулдаггүй.
- Би оройжин, эсвэл амралтын өдрүүдээр ажилладаг, мэйлээс ангид амарч байсан тохиолдол бараг үгүй.
Сэтгэл санаа
- Хамгийн сайн хийж чаддаг, эсвэл хийх дуртай зүйлсдээ ажлын цагаа зориулах боломж надад байдаггүй.
- Амьдралд минь хамгийн чухал гэж миний хэлдэг болон цаг хугацаа, эрч хүчээ зориулж байгаа зүйлсийн хооронд илт зөрүү байдаг.
- Миний өөрийн хүчтэй, тодорхой зорилгууд бус харин гаднын эрэлт, шаардлагаас шалтгаалж ажил дээрх шийдвэрүүдээ гаргахаас өөр аргагүй болдог.
- Бусдад, эсвэл дэлхийд эерэг өөрчлөлт авчрахын тулд би өөрийнхөө зүгээс хангалттай цаг хугацаа, эрч хүчийг зарцуулдаггүй.
Онооны тайлбар
- 0–3: Таны эрч хүчээ удирдах чадвар маш сайн
- 4–6: Эрч хүчээ удирдах чадвар боломжийн
- 7–10: Эрч хүчээ удирдах чадвар илт дутмаг
- 11–16: Эрч хүчээ удирдах чадварын хямралд орсон
Та юугаа сайжруулах шаардлагатай байна вэ? (Ангилал тус бүрээс хийсэн сонголтын тоо)
- Бие махбодь
- Оюун ухаан
- Сэтгэл хөдлөл
- Сэтгэл санаа
Ангилал тус бүрийн онооны тайлбар
0: Эрч хүчээ удирдах чадвар маш сайн 1: Эрч хүчээ удирдах чадвар тун хүчирхэг
2: Мэдэгдэхүйц дутагдалтай
3: Эрч хүчээ удирдах чадвар сул
4: Эрч хүчээ удирдах чадварын хямралд орсон
Эх сурвалж: The energy project.com