Black Friday-г тохиолдуулан Албан ёсны дистрьбюторууд болон Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүд мөн Оросын Холбооны Улс, БНХАУ болон Өмнөд Солонгос улсаас оролцож буй байгууллагуудын
- Техник технологи
- Хүнс, Хүнсний бүтээгдэхүүн
- Гоо сайхан, гоёл чимэглэл
- Өвлийн бэлэн хувцаснууд
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 гаруй компаниуд оролцох хамгийн том үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимд 11 сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэхүү үзэсгэлэнгээр импортын үйл ажиллагаа эрхлэгч албан ёсны дистрьбютор байгууллагуудын онцлох бараа бүтээгдэхүүнүүд 10-50% хүртэлх хямдралтай, урамшуулалтайгаар хэрэглэгчдэд худалдан борлуулагдана. Олон улсаас оролцож буй байгууллагуудын хувьд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна цаашид хамтрах ажиллах түнш байгууллагуудыг олох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг үзэсгэлэнгээр олгох тул бизнес эрхлэгч та бүхнийг хүрэлцэн ирж бизнес уулзалт хийхийг урьж байна.