Өнөө үед байгууллагууд нэгдмэл байдал, танигдах чадвараа нэмэгдүүлэхийн тулд лого хэвлэлттэй хувцсыг өргөн ашиглаж байна. Энэ нь зөвхөн гадаад дүр төрхийг сайжруулах бус, компанийн дотоод соёл, багийн сэтгэл зүйг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Мөн сурталчилгааны зардлыг бууруулж, брэндийн нэр хүндийг олон нийтэд түгээх үр дүнтэй хэрэгсэл болдог.
Хувцсан дээр лого хэвлүүлэх нь брэнд танигдахад чухал үүрэгтэй. Сайтар боловсруулсан, өнгөний нарийвчлалтай, эдэлгээ сайтай хэвлэл нь тухайн хэвлэлийн байгууллагын мэргэжлийн байдлыг илтгэхээс гадна таны брэндийг ч тод томруун өнгөлөг харагдуулах зэрэг ач холбогдолтой. Иймд байгууллагын тань үнэт зүйлсийг “гэрэлтүүлэх” 2016 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголдоо анхдагч зөвхөн хувцасны хэвлэлээр төрөлжсөн, масс захиалгыг бэлтгэн гаргах хүчин чадалтай St design-ийн онцлох таван бүтээгдэхүүнийг уншигч та бүхэнд танилцуулъя. Нийтлэлд танилцуулж буй эдгээр үйлчилгээний хүрээнд St design -ийн хамт олон 1-3 өнгөтэй энгийн хуулгаар өдөрт 1000-1500, дижитал хэвлэлийн төрлөөр 2000 гаруй бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай аж.
Тамга мэт тод
Эко цаас, усны хамгаалалттай, өндөр өнгөний RGB өнгөтэй хэвлэл стикер нь хэрэглэгчдэд өргөн боломжийг олгож, брэндийн нэр хүндийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол нь усны хамгаалалт, үрэлт тэсвэрлэх чадвартай бөгөөд зөвхөн сурталчилгааны бус, урт хугацааны хэрэглээнд тохиромжтой. Тодруулбал,
- Бүх төрлийн гадаргуунд наалдах боломжтой. Стикерүүд нь шил, металл, хуванцар, мод, даавуу зэрэг төрөл бүрийн гадаргуунд найдвартай наалддаг. Энэхүү онцлог нь стикерийг брэндийн сурталчилгаа, бүтээгдэхүүний сав баглаа боодол, эсвэл өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой болгодог.
- Хуулахад цавуу үлдэхгүй. Стикерийг хуулах үед гадаргууг гэмтээхгүй буюу цавуу үлдээхгүй байх нь хэрэглэгчдэд тав тухтай байдлыг бий болгодог. Энэ нь түр зуурын сурталчилгааны стикерүүд болон дахин ашиглах шаардлагатай стикерүүдийн хувьд том давуу тал болдог.
- Усны хамгаалалттай материал. Усны хамгаалалттай тусгай цаас ашигласнаар стикер нь чийгтэй орчинд, гадаа, угаах нөхцөлд өнгөө алдалгүй, эдэлгээ сайтай байдаг. Энэ шинж чанар нь стикерийг автомашин, усны сав, гадуур хэрэглээ зэрэгт тохиромжтой болгодог.
- Үрэлтээс хамгаалсан бүрэлт. Тухайн бүтээгдэхүүний гадаргуу нь тусгай хамгаалалтын бүрэлттэй тул өнгө гандахгүй, зурагдахгүй. Энэ нь өдөр тутмын хэрэглээнд стикерийг удаан хугацаанд цэвэр, шинэ мэт байлгаж чаддаг.
Амьд мэт загварын нууц
3D буюу силикон хэвлэл нь хувцас хэвлэл дэх дэвшилтэт технологиудын нэг юм. Энэ төрлийн хэвлэл нь хувцасны загвар, чанар, бат бөх байдлыг сайжруулж, өвөрмөц, өндөр чанартай харагдах боломжийг олгодог. Силикон материалыг тусгай хэвлэх төхөөрөмжөөр дулааны аргаар хувцсан дээр нааж, бат бөх суулгадаг. Энэ нь даавуунд гэмтэл учруулахгүй бөгөөд хувцасны анхны чанарыг хадгалдаг.
Онцлог талууд:
- Силикон хэвлэл нь 3D харагдац үүсгэдэг тул хувцасны загварыг илүү амьд, өвөрмөц болгодог.
- Маш уян хатан тул хувцасны суналт, хөдөлгөөнд саад болохгүй, анхны хэлбэрээ хадгалдаг.
- Силикон хэвлэлийн өнгө тод бөгөөд ганддаггүй.
- Угаах, үрэлтэд тэсвэртэй тул удаан хугацааны туршид чанараа алдахгүй. Мөн хэт халуун, хүйтэнд тэсвэртэй.
- Силикон хэвлэлийн өнгө тод, гялалзсан бөгөөд гандахгүй.
- Тус материал нь хоргүй, химийн бодис агуулаагүй тул эрүүл мэндэд аюулгүй.
Уг хэвлэл нь орчин үеийн хувцас загвар, брэндийн сурталчилгаанд хүчтэй хэрэгсэл болж байгаа тул гоёмсог, чанартай, өвөрмөц шийдэл хайж байгаа хэн бүхэнд тохиромжтой.
Металл хуулган хэвлэл
Энэхүү хэвлэл нь байгууллагууд болон хувь хүн, клуб, баг хамт олонд өөрсдийн логог дараагийн буюу шинэ түвшинд гаргах боломж олгодог. Тухайлбал, яг л бодит металл биет мэт гялтганах бөгөөд хувцсанд товгор биш нимгэн сууж өгдөг зөөлөн хэвлэл юм. Жишээ нь, алтны уурхайн компани гялтганасан шар хуулгаар хувцас жигдрэлт дээрээ лого уриа үгээ хэвлүүлэх боломжтой.
Хэвлэлийн чанарын тухайд ус, наранд тэсвэртэй бөгөөд хувцасны гадаргуу дээр хэвлэх үед хамгийн сайн чанартай, удаан эдэлгээтэй байдаг. Нэг үгээр, хүндэтгэлийн гоёмсог, тансаг баярт зориулсан хэвлэлийг металл хэвлэлээр хийхэд тохиромжтой.
Деталийг тодруулагч
Уншигч та өнгийг зөвхөн “солонгын долоо”-оор төсөөлдөг юм биш биз? Хэрэв тийм бол таны хязгаараас давсан өнгөний сонголтыг торгон хэвлэл Silk screen printing-ээр гаргах боломжтой. Ийн тодорхойлж буйн учир нь кодоор өнгө будгаа гаргадаг тул хүссэн өнгөөрөө өөрийн байгууллагын лого, уриа үг, зургийг төрөл бүрийн хувцсан дээр хэвлүүлэх давуу талтай. Мөн торгон хэвлэл нь манай гарагийн хамгийн удаан эдэлгээтэй хэвлэлийн төрөл бөгөөд үүнийгээ дагаад дэлхийд өргөн хүрээнд хэрэглэгддэг. Уг хэвлэл 50-аас дээш буюу масс захиалгад тун тохиромжтой. Уг хэвлэл нь масс захиалгад тун тохиромжтой бөгөөд брэндийн сурталчилгаа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өртөг хямд тусдаг.
Онцлоход тухайн хэвлэлд ашиглаж буй будаг хувцасны материал руу гүн нэвчиж ордог тул жижиг детальтай, нарийн хээ, эсвэл цэгэн дүрсийг алдалгүй гаргах чадвартай. Ингэснээр хэвлэж буй материал дээрээ будаг жигд тархдаг, бусад хэвлэлийн технологитой харьцуулахад зураг, хээний илэрхийлэмжийг илүү нарийн хэвлэдэг. Сонирхуулахад, дэлхийн алдартай брэндүүд ихэвчлэн торгон хэвлэлээр үнэ цэнээ илэрхийлдэг байна.
Брэндийн “сүнсийг” амьдруулна
Лого бол байгууллагын нүүр царай. Энэ нь зөвхөн таних тэмдэг төдийгүй тухайн компанийн үнэ цэн, алсын хараа, зорилгыг нэг дор шингээсэн өвөрмөц илэрхийлэл юм. Товчоор, хэрэглэгчдийн оюунд тухайн брэндийг сануулах гол “түлхүүр” болдог. Энгийн дүрслэлээс эхлээд нарийн уран хийцтэй лого хүртэл, бүгд танигдах чадвар, утга санааг хослуулан бүтээдэг. Гэтэл манай улсын ихэнх байгууллага тэрхүү үнэ цэнээ үнэгүйдүүлэх тохиолдол цөөнгүй. Тухайлбал, хувцас жигдрэлийг ихэвчлэн хямд өртөгтэй, Монголд өргөнөөр хэрэглэгдэж буй DTF технологийг сонгодог. Энэхүү хэвлэл эдэлгээний насжилт богино, өнгө үзэмж муу зэрэг сул талтай. Хэрэв тухайн логоны өнгө буруу гарвал брэндийн нүүр царайд сөргөөр нөлөөлдөг.
Харин өнгөний зохицол, нарийвчлалыг чанарын өндөр түвшинд тогтоох St design-ийнхан өнгө, хэлбэр, шрифт зэрэг элементийг нэг бүрчлэн тодруулж, хүссэн хувцсан дээрээ хэвлүүлэх боломжийг танд санал болгож буй. Гол нь таны өвөрмөц, сэтгэлд хоногшсон лого бүхий брэнд өрсөлдөөний талбарт ялгарах давуу талтай. Мөн тус хамт олон компанийн лого, уриа үг, үнэ цэнийг зөвхөн хувцасны гадаргуу дээр хэвлээд зогсохгүй шошго, цахилгаан /zipper/ зэрэг бүх хэсэгт шингээх болно. Уг үйлчилгээг шинэхэн брэндийн үүсгэн байгуулагч, үйлдвэрлэгчид ашиглахад нэн тохиромжтой бөгөөд чанартай хэвлэлийн үйлчилгээ нь бүтээгдэхүүний тань чанарыг улам өсгөх болно.