BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a suit speaks at a podium against a blue background. The backdrop displays text reading "Mongolia Growth For" and additional text in another language.

Т.Доржханд: Түүхэн хариуцлагатай цаг үед хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого хэрэгжүүлнэ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2024-12-18
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын “Mongolia Growth Forum” арга хэмжээг нээж хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. Уг арга хэмжээнд Засгийн газрын агентлагууд, төрийн байгууллага, ЭСЯ, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эвсэл, холбоод, худалдааны танхимууд, бие даасан судлаач, эдийн засагчдын төлөөлөл оролцсон юм.

Өнөөдөр “Mongolia Growth Forum” арга хэмжээг “Хамтдаа хөгжье, өсөж хөгжихийн тулд ойлголтоо нэгтгэе” гэсэн агуулгаар зохион байгуулж байна. Бидний хэлэлцэх дөрвөн асуудлын хамгийн чухал нь гаднын хөрөнгө оруулалт. Манай улс нээлттэй жижиг эдийн засагтай бөгөөд том зах зээлүүдийн дунд байрладаг давуу талтай. Дэлхийн хоёр дахь том зах зээл урд, арав дахь том зах зээл ард талд байна. Монгол бол ардчилсан, байгалийн нөөц арвинтай улс. Дэлхийн 200 улсаас богино хугацаанд хөгжих боломжтой улсуудын жагсаалтын эхний тавд Монгол Улс багтаж байна.

Тиймээс бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, парламентын гишүүдийн тоог өсгөж, бодлого ярьдаг тогтвортой парламентын системийг бий болгосон. Монгол Улсын түүхэнд анх удаа гурван том намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан.

A group of people in formal attire sit attentively on chairs in a conference room. Attendees include men and women, some taking notes, with a camera setup in the background capturing the event.

Эдийн засгийн өсөлтөд хамгийн чухал нь тогтвортой бодлого. Тэгэхээр бид хуваагдаж, талцаж, улс төржих биш, нэгдэж, том асуудал дээр төвлөрч, том бүтээн байгуулалтуудыг явуулж, мега төслүүдээ санхүүжүүлж, Монгол Улсын нийт хүн амын бодит орлогыг өсгөх зорилт тавьж байгаа. Өнөөдөр 6 мянган ам доллар байгаа нэг хүнд ногдох ДНБ-ийг ирэх 4 жилийн хугацаанд 10 мянган ам.доллар болгох тодорхой зорилтыг тавьсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд 14 мега төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлнэ гэж УИХ-аар батлуулаад явж байна.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох хэрэгтэй байна. Аливаа улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтарч ажиллах, үр өгөөжөө олон нийт болон хөрөнгө оруулагч талдаа харилцан ашигтай өгөхөд нөлөөлдөг хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрт, улс төрийн тогтвортой орчин, тогтвортой бодлого. Хоёрдугаарт, дэд бүтцийн хөгжил. Өмнө нь том төслүүдээ урагшлуулж чаддаггүй, бие биедээ дэгээ тавьдаг, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хангаж чадаагүй, улс төрийн орчныг бүрдүүлж чадаагүй байсан.

Тиймээс бид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хуулийн төсөл юугаараа онцлог вэ? Дэлхийн 180 улс гаднын хөрөнгө оруулалтад зориулсан тусгай хуультай. 2013 онд бид Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилж, дотоодын хөрөнгө оруулалтыг ч хамааруулах болсон. Одоо бид энэ хуулиа олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн бол тэр хөрөнгө оруулалт хуулиар хамгаалагдана. Монгол Улсын оролцоотой хэлцлүүд, гэрээнүүд эргэж хөндөх боломжгүй, урт хугацаанд тогтвoртой байдаг эрх зүйн орчныг бий болгох зорилготой. Монгол хүн “за” гэсэн бол тэр нь “андгай” байдаг зарчмыг хуулийн төсөлд тусгах болно. Ингэснээр гаднын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын эрх зүйг хамгаалах орчныг бий болгоно.

Дотоодын хөрөнгө оруулагчдын асуудлыг бид бусад хуулиараа, тухайлбал Өрсөлдөөний тухай, Төрийн худалдан авалтын тухай, Худалдааны тухай хуультай уялдуулан шийдвэрлэнэ. Дараагийн асуудал бол гадаад худалдаа. Монгол Улс өнөөдөр их хэмжээний импорт хийдэг. Экспорт нь түүхий эдээр хязгаарлагдсан байдалтай дэлхийн худалдаанд оролцож байна. Цаашид бид бодлогоо орчин үеийн шаардлагад нийцүүлэн, дэлхийн худалдааны системд идэвхтэй оролцох, экспортын зах зээлүүдээ тэлэх, солонгоруулах чиглэлд анхаарна.

Гурав дахь асуудал нь төрийн худалдан авах ажиллагаа. Одоогийн байдлаар жилд зарлагдаж буй тендерүүдийн 50-аас дээш хувь нь амжилтгүй болж байна. Төрийн албан хаагчид худалдан авах ажиллагаанд их цаг зарцуулж, бүтээмж буурч байна. Хиймэл оюун ухаан хөгжиж байгаа эрин үед бид хүмүүсийн оролцоогүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах технологийн шийдэл рүү шилжих ёстой.

Түүнчлэн, томоохон бүтээн байгуулалтын худалдан авалтуудыг богино хугацаанд зохион байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнд нийцүүлж бид бодлогоо зангидаж, хэрэгжүүлэх болно. Эцэст нь өрсөлдөөний асуудлыг хөндье. Монгол Улс зах зээлийн эдийн засагтай бөгөөд эдийн засгийн тогтолцоо хувийн секторт үндэслэдэг. Тиймээс өрсөлдөөн бий болгох, түүнийг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлогоо шинэчлэхийг зорьж байна.

Эрчим хүчний салбараар жишээ авахад, өнөөгийн байдлаар 100% төрөөс хамааралтай эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Төр эрчим хүчээ үйлдвэрлэж, түгээж, дамжуулж, борлуулж байгаа нь салбарыг бүхэлд нь алдагдалд оруулж, хөрөнгө оруулалтын хувьд сонирхолгүй болгож, үр дагаварт нь цахилгааны хязгаарлалттай байгаа нь Монгол Улсын бодит байдал юм.

Ойрын 10-15 жилдээ гар хүрэхээргүй гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлахыг зорьж байна.

Тэгэхээр, энэ байдлыг өөрчлөхийн тулд өрсөлдөөн бий болгох, бизнесийн сонирхлыг татах шаардлагатай. Төрийн монопол байдлыг задлахгүйгээр үүнийг хийх боломжгүй. Төрийн монополчлолыг задалсны дараа бизнесүүд орж ирэх замыг нээснээр ирээдүйд эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ.

A man with glasses and headphones takes notes on a notepad while seated in a conference room. He wears a dark suit, striped tie, and a blue lanyard. The room is filled with other seated attendees.

Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн, олон улсын байгууллагуудын гаргасан ирэх жилүүдийн эдийн засгийн төсөөлөл ч өөдрөг байгаа. ОУВС хэзээ ч 7%-ийн өсөлт өгдөггүй байсан бол ирэх жилд хамгийн багадаа 7%-ийн өсөлттэй байна гэж таамаглаж байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Саудын Араб, АНЭУ-д айлчлал хийхдээ, мөн БНХАУ-д Шанхайн экспо-д оролцохдоо тус улсуудын Засгийн газрын төлөөлөлтэй, Сингапурт хөрөнгө оруулагчидтай уулзсан. Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, тухайлбал, Арабын хөрөнгө оруулагчид эрчим хүчний хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ хэлж байна. Уул уурхайн салбарт ч гэсэн хамтран ажиллах боломжийг хайж байна. Гэвч, энэ бүхэнд тогтвортой бодлого хэрэгтэй.

Ийм байдлаар өнөөдөр дэлхий ертөнц Монгол руу, ялангуяа хөрөнгө оруулагчид, хувийн салбарынхан анхаарал хандуулж байгаа бөгөөд хүлээлт маш өндөр байна. Ийм түүхэн хариуцлагатай цаг үед бид тогтвортой бодлого явуулж, улс төрийн эр зориг гаргах хэрэгтэй. Үүний тулд эрдэмтэн судлаачдын болон Монголд үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал.

Бид хуваагдаж, талцаж, улс төржих биш, нэгдэж, том асуудал дээр төвлөрч, том бүтээн байгуулалтуудыг явуулж, мега төслүүдээ санхүүжүүлж, Монгол Улсын нийт хүн амын бодит орлогыг өсгөх зорилт тавьж байгаа.

A group of people seated in a conference room, wearing formal attire. Some are listening attentively, and others are taking notes or using devices. Everyone is wearing name tags and conference lanyards.

Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулагчид хэзээ ч хөрөнгө оруулалтдаа харамсдаггүй, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийдэг олон жишээ, түүхийг бид бүтээх ёстой. Энэний төлөө Монгол Улсын Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж, хатуу зарчим баримталж байгаа бөгөөд парламентад суудалтай намууд, Засгийн газар, парламент үүн дээрээ хатуу нэгдсэн.

Ийм учраас ирэх 4 жил, түүний дараагийн 4 жилд Монгол Улс тогтвортой бодлоготой байх болно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын тогтолцоо өөрчлөгдсөн. Тиймээс хөрөнгө оруулагчдыг дэмжих зарчмуудыг хуулийн төсөлдөө тусгаж, парламентаараа батлуулсны дараа ойрын 10-15 жилд гар хүрэхгүй тогтвортой бодлого явагдах итгэл үнэмшил төрж байна.

bookzone.mn
Тагууд: гадаадын хөрөнгө оруулалт

Санал болгох:

A hand arranges wooden blocks in a staircase pattern on a gray background. Each block supports a progressively larger light bulb illustration above it, symbolizing innovation, much like discovering Компанийн санхүүг тэтгэх таван “код” to boost financial success.
Компанийн санхүүг тэтгэх таван “код” 
A blue calculator and a pen resting on a sheet filled with large printed numbers. The calculator display is visible, and the pen is positioned alongside, suggesting an active use of both tools for calculations or analysis.
2024 онд зээлийн хэмжээ жилийн дээд түвшинд хүрлээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00