BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?

Х.Цолмон   Х.Цолмон
2025-01-06
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын эдийн засгийн тогтолцоо чөлөөт зах зээлийн зарчим, хувийн өмчийн эрхийг дээдэлсэн бодлогоос хазайж, төрийн оролцоо давамгайлсан, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд голлох үүрэгтэй систем рүү шилжиж буй талаар хэлэлцсэн чуулган саяхан боллоо. 

УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулсан “Чөлөөт зах зээлийн Экосфер” энэ удаагийн чуулганы хүрээнд чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцооны суурь зарчмууд болох хувийн өмчийн эрх, өрсөлдөөнт орчин, нээлттэй зах зээл, зохистой зохицуулалтын асуудлуудыг хэлэлцэж, төрийн бодлогын алдаанаас үүдэн хумигдаж буй чөлөөт зах зээлийн экосферийг сэргээх арга замыг тодорхойлсон юм. Уг чуулганд УИХ дахь Ардчилсан намын гишүүд, салбарын сайдууд, бизнес эрхлэгчид, судлаач, шинжээчид оролцож, гурван гол сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тухайлбал, “Социализмаас төрийн капитализм руу” хэлэлцүүлгээр улсын төсөв сүүлийн жилүүдэд хэт тэлж, төрийн өмчит компаниуд эдийн засаг, бизнесийн ашигтай салбаруудад давамгайлах болсноор хувийн хэвшил шахагдаж, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн хумигдах эрсдэл үүсэж байгааг онцолсон бол “Монголд бизнес эрхлэхүй: Чөлөөт зах зээл оршин байна уу?” хэлэлцүүлэгт хэт олон бичиг баримт, зөвшөөрөл шаарддаг тогтолцоо, хувийн өмчийг хязгаарласан бодлогын сөрөг үр нөлөө, чөлөөт өрсөлдөөнийг боомилж буй зохицуулалт, төрийн захиргааны хүнд суртлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналуудыг гаргасан юм. Харин уул уурхай, тэр дундаа, нүүрс, зэсийн экспортоос хэт хамааралтай эдийн засаг бүхий орчинд тогтвортой өсөлтийг хангаж, өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх шаардлагын талаар гурав дахь буюу “Өрөөсөн хөл дээрээс өрсөлдөх чадвар руу” хэлэлцүүлгээр ярилцлаа. 

Тус чуулган нь хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнд суурилсан бодлогыг хамгаалах, төрийн оролцоог оновчтой болгох, бизнесийн орчны саад бэрхшээлийг арилгах, хувийн хэвшлийн байр суурийг төрийн бодлогод тусгах зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд Конрад Аденауэр сангийн суурин төлөөлөгчийн газар дэмжигчээр ажиллажээ. Чуулганаар чөлөөт зах зээлийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай бодлого, хууль тогтоомжийн шинэчлэлийг тодорхойлж, төрийн оролцоог хязгаарлах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих гарцуудыг хэлэлцсэн юм.

Mongolia is finally open for business

Экосфер бол дэлхий дээрх бүх амьд биет болон шим мандал, агаар мандал, усан мандал, чулуун мандал буюу хөрс шороог багтаасан, тогтвортойгоор оршин тогтнож буй бүхэл бүтэн систем юм. Харин шилжсэн утгаар нь авч үзвэл бизнес эрхлэх тогтвортой, таатай орчин манай улсад байна уу? Үүний тулд бид түүх сөхөх ёстой болно. 

A person is speaking at a podium in front of a blue backdrop with the text "ЭКОСФЕР" and other Cyrillic characters. The event seems to focus on market freedom and human rights. The podium and backdrop have the same logo.
“Чөлөөт зах зээлийн Экосфер” эдийн засгийн чуулганы үеэр УИХ -ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан Open for Business илтгэлийг танилцуулсан юм.

Нэн шинэ түүх 

Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт, нэг намын тогтолцоотой хаалттай эдийн засгаас хувийн өмчид суурилсан, нээлттэй эдийн засагтай ардчилсан улс болж хөгжсөн. Энэ өөрчлөлт нь зөвхөн нийгмийн хувьд ч бус эдийн засгийн хувьд ч чухал амжилтуудыг дагуулсан юм. Тэрхүү онцлох өөрчлөлтийн эхлэл нь өдгөө ч манай улсын эдийн засгийг тэтгэсээр буй уул уурхайн салбар байв. Тухайлбал, 2004 оноос эхэлсэн дэлхийн уул уурхайн суперцикл Монгол Улсад эерэгээр нөлөөлж, үүний оргил нь Оюу толгой хэмээх дэлхийн хэмжээний томоохон ордын нээлт байв. 

2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, тус төслийн бүтээн байгуулалт хийгдэж эхэлснээр манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, эдийн засаг сайжирч эхлэв. Үүнтэй зэрэгцээд 2000-аад оны дунд үеэс манай улс нүүрсээ экспортолж эхэлсэн. Анх жилдээ 1-2 сая тонн нүүрс гаргаж байсан бол экспортын биет хэмжээ болон орлого жил ирэх тусам нэмэгдсэн билээ. Тухайн үед Монгол руу олон улсын хөрөнгө оруулагчид хошуурч, дэлхийн томоохон үндэстэн дамнасан корпорац, брэндүүд хөл тавьж байлаа. Луи Виттоны дэлгүүр нээлтээ хийж байсан нь тэр цаг үеийг сануулах нэг жишээ юм. Оюу толгойн орд нээгдсэн тухай мэдээ дэлхий дахинд хүрч, дэлхий даяар Монгол Улс Minegolia гэдэг “хочтой” болж, тухайн үед байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар Mongolia is open for business хэмээн дэлхий нийтэд зарлаж байв.

A line graph titled "Монгол Улсын ДНБ-ий өсөлт" shows Mongolia's GDP growth from 1981 to 2021. The graph indicates a gradual increase, with significant rises after 2005 and a sharp spike around 2021. Orange dots highlight data points on the curve.

Эх сурвалж: Дэлхийн банк

Энэ бүх өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал, Оюу толгой төслийн нээлтийн төгс илэрхийлэл нь эдийн засгийн өсөлт байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн түүхэн дэх томоохон үе, бизнест ээлтэй экосфер анх удаа бий болсон нь 2011 он юм. Тухайн жил манай улсын эдийн засаг 17.1 хувиар өсөж, дэлхийд тэргүүлэх амжилт үзүүлж байв. 

Нэн шинэ түүхийн сорилтууд

Эдийн засаг, бизнесийн алаг цоог, сайнтай муутай орчныг бүрдүүлсэн Монгол Улсын хөгжил, дэвшил тэр хэрээр харьцангуй бартаа нугачаатай байна. Үүнийг илтгэх хэдэн статистик баримт сөхье. Сүүлийн 34 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 5.5 дахин өсжээ. Тодруулбал, 1989 онд ДНБ 3.6 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр энэ тоо 20 тэрбум ам.долларт хүрээд байна. Хэдий эдийн засаг 5.5 дахин тэлсэн нь амжилт мэт сонсогдовч энэ хугацаанд манай урд хөрш БНХАУ-ын эдийн засаг 50 дахин өссөн байна. 1989 онд 350 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан тус улсын эдийн засаг өдгөө 18 их наяд ам.доллароор хэмжигдэж, дэлхийн №2 эдийн засаг болжээ.

Өдгөө Монгол Улсад бүртгэлтэй 250,776 аж ахуйн нэгж бий. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн есөн хүн тутамд нэг аж ахуйн нэгж ноогдож буй. Компани байгуулж, бизнес хийх тал дээр монголчууд маш идэвх санаачилгатай, бизнес сэтгэлгээтэй байгааг үүнээс харж болно. Харин дэлхий дахинд 360 сая аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд насанд хүрсэн 16 хүн тутамд нэг аж ахуйн нэгж ногдож байна. Энэ нь манай улс тус үзүүлэлтээр дэлхийн дунджаас өндөр байгааг харуулж байгаа юм. Гэвч бүртгэлтэй компаниудын ердөө 42 хувь буюу 104,591 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, бизнес санаа гаргаж компани байгуулдаг боловч удалгүй тухайн компаниа авч явах боломжгүй болдог гэсэн үг.

34 жилийн туршид хөгжүүлсэн цөөн тооны томоохон корпорациуд маань өдийд уул уурхайн бус экспортын зах зээлд манлайлж, эх орондоо шинэ технологи, нөү-хау нэвтрүүлэхэд хүчин зүтгэх ёстой байлаа. Гэтэл компанийн засаглалын хувьд улам суларч, илүү өрсөлдөх чадвар муутай болж ирж байна.

Тэгвэл эл асуудлын учиг юунд, мөн хаана оршиж байна вэ? Учир нь жижиг аж ахуйн нэгжүүд томорч чадахгүй, удаан оршин тогтнохгүй байна. МҮХАҮТ-аас 2024 оны Топ 250 аж ахуйн нэгжийг саяхан танилцуулсан бөгөөд эдгээр компанийн борлуулалтын орлого нь ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа юм. Гэтэл дэлхийд үнэлэгдэх аварга том компаниудтай АНУ-ын Fortune 500 жагсаалтад багтдаг аж ахуйн нэгжүүдийн борлуулалт тухайн улсын ДНБ-ий 68 орчим хувьтай тэнцэж байна. Түүнчлэн манай топ компаниудын үйл ажиллагааны төрөл, чанар төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Топ 100 компанийн тоонд 10, 20 жилийн өмнө ордог байсан компаниуд одоо уг жагсаалтад хэвээрээ. Өөрөөр  хэлбэл, манай бизнесийн орчинд тэсрэлт болохгүй, тэлэлт явагдахгүй байна. Энэ бол эдийн засаг эрүүлжихгүй байгаагийн шинж, бизнесийн экосфер маань өсөлтийг дэмжихгүй, зогсонги, явцуу болсны илрэл. 

Хатуухан хэлбэл, хувийн хэвшил нь асуудлын шийдэл, гарц бус бөглөрөл болж байна. Уул уурхайн огцом өсөлтийн улмаас цөөн тооны хүн огцом баяжиж, улс төрийн эрх мэдлээр дамжуулан эдийн засгийн эрх мэдэл, өмч хөрөнгө олж авсан. Энэ нь зөвхөн улс төрчдөөс хамаарсан үйл явц биш бөгөөд тухайн үеийн томоохон бизнес эрхлэгчдийн нийтлэг чиг хандлага ч маш их нөлөөтэй байсан. “Төрөөс хамааралтай бизнестэй, түүнийгээ хамгаалахын тулд улс төрчдөд нөлөөлдөг, ингэснээр улс төрийг бохирдуулаад зогсохгүй бизнесийн орчныг бүхэлд нь сэвтүүлж, өрсөлдөөнт бус зах зээлийг бий болгосон. Энэ хугацаанд зарим томоохон компанийн байгууллагын соёл нь хүртэл төрийн бүтэц шиг хүнд сурталтай болжээ. 34 жилийн туршид хөгжүүлсэн цөөн тооны томоохон корпорациуд маань өдийд уул уурхайн бус экспортын зах зээлд манлайлж, эх орондоо шинэ технологи, нөү-хау нэвтрүүлэхэд хүчин зүтгэх ёстой байлаа. Гэтэл компанийн засаглалын хувьд улам суларч, илүү өрсөлдөх чадвар муутай болж ирж байна” гэж УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан “Чөлөөт зах зээлийн Экосфер” чуулганы үеэр өгүүлж байв. 

БНСУ, Япон зэрэг Азийн хөгжингүй улсын эдийн засгийн хөгжлийн нууц нь үндэсний корпорацууд бөгөөд том компаниудын хаялга, дэмжлэгээр бичил, жижиг, дунд үйлдвэрлэл хөгждөг гэж төсөөлдөг байлаа. Гэтэл өнөөдөр ихэнх том компани дорвитой экспорт хийхгүй байгаа төдийгүй жижигхэн зах зээл дээрээ жижиг аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлдөж, хэрэглэгчдийг нь булаалдсан хэвээр байна.

Б.Жаргалан: Асуудлаа мэдэж, оношоо зөв тогтоосон цагт шийдэл нь мөн мэргэн байх ёстой. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа улаан пасспортоо өвөртлөөд гахай үүрэн бараанд явж байсан бол одоо шинэ зах зээл,  шинэ боломжийн эрэлд гарах цаг иржээ.

A woman in a black blazer speaks in front of microphones held by two reporters. She stands against a purple backdrop with a circular, radiating pattern. One reporter is holding a yellow microphone.

“Манай бизнесийнхэн энэ мэт алдаа дутагдлыг өөрсдөөсөө хайж эхлэх хэрэгтэй. Бид 1990 онд эдийн засгаа хувийн хэвшил суурьтайгаар хөгжүүлэх зорилго тавьсан боловч хувийн хэвшлийнхэн өөрсдийн хамтын эрх ашгийг хамгаалахгүй, эрх баригчдын ая талыг засах замаар зөвхөн амин хувийн эрх ашгаа бодсоор ирсэн учраас дахиад данхар төр, данхайсан төсвийг бий болголоо” хэмээн Б.Жаргалан нэмж хэлсэн юм.

A line graph shows the increase in the number of registered businesses in Mongolia from 2014 to 2023. The x-axis represents years, and the y-axis represents the number of businesses, growing steadily from 99,628 to 250,776.

bookzone.mn

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Эрсдэлүүд болон шийдлүүд 

Мэдээж аж ахуйн нэгжийн том, жижгээс үл хамаарч дэлхийд өрсөлдөх чадвартай монгол компаниудыг босгох, бойжуулах хэрэгтэй байна. Газар нутаг, хүн ам, улс төр болон эдийн засгийн тогтолцоо, нөөц боломжийн  хувьд манай улстай ойролцоо боловч бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд нэрээ гаргасан брэнд, компаниудтай улс орон олон бий. Гагцхүү уг зорилгод (хэдий одоогоор мөрөөдөл төдий байгаа ч) хүрэхийн тулд эхний ээлжинд дотоодын зах зээлд эрүүлээр өрсөлдөж сурах ёстой байна. 

Тухайлбал, нийгмийн хариуцлага гэх нэр томьёо моодонд орж, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэг тарих, цэцэрлэг тохижуулах, хандив өргөх зэрэг ажил хийсэн. Гэвч нийгмийн хариуцлага хэмээх ойлголт нь хандивын, эсвэл хүмүүнлэгийн үйл ажиллагаа төдийгөөр хязгаарлагдахгүй өргөн хүрээний ойлголт билээ. Монгол Улсын иргэн бүр үндсэн үүрэгтэй байдаг шиг компаниуд ч нийгмийн өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, зөвхөн ашиг, орлого хөөхөөс гадна нийгмийн ач тусыг бодох, үйл ажиллагааныхаа сайн, муу үр дагаврын тооцоолох чиг үүргийг давхар бодолцох хэрэгтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй. Наад зах нь, авлигын тогтолцоог үзэн ядаж байгаа атлаа компанийн, хувийнхаа ажлыг хөөцөлдөх, бүтээхийн тулд авлига өгдөг арга барил, сэтгэлгээнээс салах хэрэгтэй болжээ.

Монгол Улсад бүртгэлтэй 250,776 аж ахуйн нэгж бий. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн есөн хүн тутамд нэг аж ахуйн нэгж ноогдож буй. Компани байгуулж, бизнес хийх тал дээр монголчууд маш идэвх санаачилгатай, бизнес сэтгэлгээтэй байгааг үүнээс харж болно.

Өнөөдөр Монгол Улсад тулгарч буй олон асуудалд төдий тооны шийдэл нь бас бий. Гагцхүү эдгээрийг шийдвэрлэхэд зөв менежмент, зохион байгуулалт шаардлагатай юм. Бусад улс оронд тулгардаг шашны зөрчил, үндэстэн ястны мөргөлдөөн, хил хязгаарын маргаан, дайн дажин, байгалийн томоохон гамшиг гэх мэт хүнд сорилттой тулгараагүй байгаа нь бидний давуу тал юм. Энэ давуу талаа ашиглан бизнесийн орчноо сайжруулж, эдийн засгаа сэргээх, цаг хугацааг хэмнэн хөгжилд хүрэх боломж бидэнд байна. Өөрөөр хэлбэл, харилцан ойлголцож, нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадвал өнөөдрийн тулгамдаж буй жижиг, том асуудлуудаа богино хугацаанд шийдвэрлэх боломжтой.

Гэсэн хэдий ч сүүлийн 34 жилийн хугацаанд монголчуудын олон мөрөөдөл алсарсаар ирэв. Цөөн тооны хүмүүс эрх мэдэлдээ бардамнаж, харин олонх нь өдөр тутмын амьдралын ачаалалдаа дарагджээ. Өмнө нь залуус мэдлэг, туршлага хуримтлуулж, валют цуглуулан эх орондоо ирж амьдрах мөрөөдөлтэйгээр гадаадыг зорьдог байсан бол өнөөдөр залуучууд эх орондоо ажиллаж, амьдрах сайхан ирээдүйг олж харахгүй байгаа учраас хилийн дээс алхах болсон байна. Өөрөөр хэлбэл, ардчиллын, хөгжил цэцэглэлтийн мөрөөдөл бүдгэрч, хувь хүн мэдлэг боловсрол эзэмшиж, шударгаар хөдөлмөрлөх замаар амжилтад хүрч, хангалуун амьдрах боломжтой гэх итгэл найдвар алдарч эхэлжээ.

Энэ байдлыг засаж, эдийн засгаа тэлэх нэг арга бол гадаадын хөрөнгө оруулалт юм. Гэхдээ үүний тулд төр, хувийн хэвшил хамтарч ажиллахаас өөр аргагүй. 15 жилийн өмнө Монгол Улсыг Р.Фрийдланд дэлхийн тавцанд таниулж байсан бол энэ удаад монголчууд өөрсдөө хийж, өөрийн гэсэн хүчирхэг ялагчид, энтрепренерүүдийг бий болгох ёстой болжээ. 

Хөрөнгө оруулалт татахаас гадна уул уурхайн бус экспортоо төрөлжүүлж, нэмэгдүүлэх, шинэ зах зээл эрэлхийлэх шаардлага бас бий. Монголын компаниуд жижиг зах зээлээ булаацалдан өөр хоорондоо өрсөлддөг бус нэгдэн нийлж гаднын том зах зээлд гарч, үүгээрээ бахархах цаг ойрхон байгаа нь гарцаагүй.

Хөрөнгө оруулалт татахаас гадна уул уурхайн бус экспортоо төрөлжүүлж, нэмэгдүүлэх, шинэ зах зээл эрэлхийлэх шаардлага бас бий. Энэ чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулагдан бизнесийнхэнтэй хамтарч ажиллаж байна. Монголын компаниуд жижиг зах зээлээ булаацалдан өөр хоорондоо өрсөлддөг бус нэгдэн нийлж гаднын том зах зээлд гарч, үүгээрээ бахархах цаг ойрхон байгаа нь гарцаагүй. 

Монгол Улс бол ардчилсан улс. Монгол Улс бол хуулийн засаглалтай улс. Монгол Улс бол нээлттэй, чөлөөт эдийн засагтай улс. Монгол Улс бол дэлхийн хоёр том зах зээлийн голд оршдог, газарзүйн байршил сайтай улс. Монгол Улс бол байгалийн нөөц баялаг ихтэй улс. Энэ бүх давуу талаа ашиглаж, асуудлуудаа шийдэж дэлхийд гарахын төлөө хөдөлмөрлөхөд өмнө дурдсан саад, сорилтууд тулгарч байна. Асуудлаа мэдэж, оношоо зөв тогтоосон цагт шийдэл нь мөн мэргэн байх ёстой. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа улаан пасспортоо өвөртлөөд гахай үүрэн бараанд явж байсан бол одоо шинэ зах зээл,  шинэ боломжийн эрэлд гарах цаг иржээ. Mongolia is finally open for business. 

Тагууд: бизнесийн орчинчөлөөт эдийн засагэдийн засаг

Санал болгох:

A man in an apron stands at a counter with a coffee cup. The background features green and blue geometric designs with text in Cyrillic script. A logo with the word "Business" is at the top left corner.
Бизнесээ зөв удирдвал хөрөнгө оруулалт, буруу удирдвал зардал
A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00