BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A large conference room filled with attendees seated in red chairs. A speaker stands at a podium on a stage with a blue backdrop displaying two flags. Several cameras and media personnel are visible in the foreground.

Монголын бизнес эрхлэгчид Турк улстай 15-20 тэрбум төгрөгийн гэрээ үзэглэлээ

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-01-22
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс Турк улстай 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд  Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Өдгөө дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд тус улсад айлчилсан бөгөөд манай улс төрийн тэргүүний түвшинд 21 жилийн дараа Турк улсад айлчилж буй. 

Юун түрүүнд 55 жилийн дипломат харилцааны хүрээнд хоёр улсын эдийн засаг, бизнесийн орчин болон бусад салбарт ямар томоохон үйл явдлууд болсоныг товчильё. 

  • 2001 онд Туркийн түүх, соёлын хувьд асар их ач холбогдолтой археологийн олдворуудыг гарган сэргээн засварласан бөгөөд одоо хүртэл Монголын үндэсний түүхийн музейн Түрэг соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна.
  • БНТУ-ын Засгийн газраас манай улсын засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. 
  • Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулав
  • Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалахад таван сая ам.доллар тусламж үзүүлэв. 
  • Хоёр улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес харилцааг өргөтгөхөд түлхэц болно хэмээн Монгол Турк улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт 2013 онд гарын үсэг зурав.

Харин энэ удаагийн айлчлалын үеэр Туркийн талаас 130 орчим бизнес эрхлэгч, Монголын талаас 100 орчим компанийн төлөөлөл оролцсон форумыг зохион байгуулсан юм. Гол нь Монголын бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгж байгууллагууд Туркийн бизнес эрхлэгчидтэй B2B буюу ганцаарчлан уулзалдлаа. Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од 

“Монгол Туркийн бизнесийн хамтарсан уулзалтыг зохион амжилттай байгууллаа. Гол нь Монголын бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллагууд Туркийн бизнес эрхлэгч байгууллагуудтай B2B буюу ганцаарчилсан уулзсан нь онцлог байлаа. Нийт дүнгээрээ 15-20 тэрбум төгрөгийн гэрээ үзэглэлээ” хэмээв. 

A group of men in suits sit in rows of red chairs, facing forward. A Turkish flag is on a table at the front. People are seated behind, with some standing. The setting appears to be a formal conference or event hall.

Уулзалтад ЕТГ-ын эрүүл мэнд хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан оролцож, Монголын эрүүл мэндийн салбарын талаар мэдээлэл өгч, хоёр орны бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцсон юм. Харин ЕТГ-ын Эдийн засгийн зөвлөх Д.Даваадалай эдийн засаг, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын талаар танилцуулга хийж, арьс шир, ноос ноолуур, газар тариалан, техник технологийн салбарт хөрөнгө оруулалт татаж ажиллах боломжийн талаар тодорхой мэдээлэл талуудад өгчээ.

Судалгаагаар Турк улсын эдийн засаг сүүлийн 18 жилийн хугацаанд 4-5 дахин өсжээ. Харин гадаад худалдааны экспорт 255 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд  дэлхийн эдийн засаг, үйлдвэр үйлчилгээнд эзлэх хувь 1.35 хувь байгаа аж. Тодруулбал ДНБ 2002 онд 11000 ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 45000 ам.долларт хүрчээ.  Хэрэв Турк улс руу хөрөнгө оруулалт хийвэл Европын холбооны хөнгөлөлт урамшуулал үзүүлнэ. Учир нь дэлхийн улс орнуудтай агаарын, төмөр замын, автозам, усан замаар холбогддог. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индексээр 190 гаруй орноос 33 дугаар байрт жагсаж байгаа. 2003 онд компани байгуулах хугацаа сар гаруй болдог байсан бол өнөөдөр 7 хоног болсон юм байна. 

“Ханбогд кашимер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг 

Манай компанийн хувьд өмнө нь Турк улс руу экспорт хийж байгаагүй. Энэ удаагийн уулзалтаар “Ханбогд кашмер”-ийн нэрийн барааны дэлгүүрийг Турк улсад нээх болон тус улсын томоохон нэхмэлийн үйлдвэртэй хамтран ажиллахаар тохирч байна. Турк улс жилдээ 12 сая гаруй метр даавуу үйлдвэрлэж 90 хувийг нь европын зах зээлд нийлүүлдэг ч кашмерийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзээгүй. Иймд тус улсын томоохон нэхмэлийн үйлдвэрүүд энэ төрлийн түүхий эдээр бүтээгдэхүүн гаргах сонирхолтой байдаг” хэмээн онцолж байв.

Мөн хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн үйл явдал тохиов. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.

A modern auditorium with wooden paneling and red seating is filled with people attending a presentation. Large screens display graphs and charts, while a speaker is at the front. The high ceiling features unique geometric patterns and recessed lighting.

 

Монгол Улс болон Турк Улс хэд хэдэн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулсан байна. Үүнд 

  1. Боловсрол: Багш, оюутан солилцох, хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх.,
  2. Залуучууд, спорт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, спортын байгууллагуудын харилцаа, мэргэжил сургалтын хөтөлбөр боловсруулах.,
  3. Байгаль орчин: Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутагт хамтран ажиллах.,
  4. Ойн аж ахуй: Цөлжилт, ойн нөхөн сэргээлт, ойн түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах.,
  5. Орхоны хөндий: Тусгай хамгаалалттай газруудын менежмент, экологийн боловсролыг дэмжих.,
  6. Уул уурхай: Нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа.,
  7. Зам, тээвэр: Төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал, олон улсын коридоруудаа хөгжүүлэх.,
  8. Өрсөлдөөний бодлого: Өрсөлдөөний хууль тогтоомж, мэдээлэл солилцох.
  9. Радио, телевиз: Харилцан нэвтрүүлэг, уран бүтээл хамтран туурвих.
  10. Эрүүл мэнд: Эм, эмнэлгийн хэрэгсэл хангамж, хамтарсан оношилгоо, туршлага солилцох. 

Эдгээр гэрээ, хэлэлцээрүүд нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон салбарт хамтын ажиллагаа үүсгэхэд чиглэж байгаа юм.

bookzone.mn
Тагууд: гадаад харилцаагэрээхамтран ажиллаххамтын ажиллагаа

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
A woman in a light blue blouse is seated at a desk, smiling, with an open notebook and pen in hand. Behind her are framed certificates and flags.
Монгол-Солонгосын бизнесийн гүүр “Мандора”
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00