Монголчууд хоол, идээ ундааны өндөр соёлтой ард түмэн. Гэлээ ч өнөөгийн суурин соёлын өлгий болж буй нийслэлийн завгүй амьдралын хэмнэлд заримдаа гэртээ амттай, шим тэжээлтэй хоол хийж идэх нь төвөгтэй байдаг. Иймд зарим өдөр хөлдөөсөн, хагас боловсруулсан хоол хүнс зоогийн ширээг чимэх нь бий.
Мөн эзэгтэйчүүд тэмдэглэлт баярын өдрийн гал тогооны халуун цэгээс эдгээр бүтээгдэхүүний тусламжтайгаар бага ч болов амсхийдэг. Гол нь хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн гэрийн мэт амттай, шим тэжээл сайтай, эрүүл ахуйн чанарыг бүрэн хангасан байх нь зүй ёсны хэрэг. Энэ ч үүднээс эдгээр шаардлагыг хангаж, өдгөө Монголын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний зах зээлд гурав дахь жилээ угтаж буй “Амтшил” брэндийн талаар “Мастер фүүдс” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Э.Баяраатай ярилцлаа.
Уламжлалт амтыг шинэ зууны хэрэглэгчдэд
“Амтшил” брэнд 2022 оноос хөлдөөсөн бүтээгдэхүүний зах зээлд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хэдийгээр энэ зах зээлд “Амтшил” балчир ч тэдний бууз, банш 15 жилийн өмнө “Максын бууз” гэх нэрээр олны дунд танигдаад байж. Гэхдээ тухайн үед зөвхөн өөрсдийн дотоод хэрэгцээндээ буюу хуучнаар “Макс” супермаркетын салбаруудаар, мөн захиалгаар борлуулдаг байжээ. Улмаар цар тахлын дараахан “Амтшил” гэх цоо шинэ брэндийг зах зээлд нэвтрүүлсэн гэдгийг Э.Баяраа ярилцлагын эхэнд тайлбарлаж байв.
“Мастер фүүдс” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Э.Баяраа
Сонирхолтой нь, “Амтшил” брэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд худалдан авагчдын дуртай, танил бүтээгдэхүүн болсон гол нууц ердөө чанар аж. Энэ талаар Э.Баяраа “Манай борлуулалтын багцын 80 хувийг бууз, баншны төрлийн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр “Амтшил” брэнд монголчуудын ой тоонд бууз, баншаар буух нь гарцаагүй. Эдгээр хүнс бидний уламжлалт хоол хүнсний нэг. Бууз иддэггүй монгол хүн гэж үгүй, айл өрх бүр ямар нэг тэмдэглэлт баяр болон өдөр тутмынхаа хоол хүнсэнд идэж заншсан хүнс. Нөгөө талаар, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн ч үйлдвэрлэлийн гэх тодотголд хамаараад ирэхээрээ нарийн стандарт, чанарыг мөрдөх шаардлагатай болдог. Нэг үгээр, үйлдвэрээс гарч буй тохиолдолд хэрэглэгчдийн өндөр хүлээлт, идэж дадсан амт шимтийг мэдрүүлэх хэрэгтэй болоод байгаа юм.
Тиймээс бид ISO 9001:2015 Чанарын менежментийн стандартыг хэрэгжүүлдэг. Мөн өдөр тутмын эрүүл ахуйн норм, стандарт дадлуудыг чанд сахидаг. Эдгээр стандарт шаардлагаас гадна бид дотооддоо чанарын албатай. Тус албаар дамжиж байж бүтээгдэхүүн худалдаанд гардаг. Үүний зэрэгцээ хөндлөнгийн хяналт шалгалтыг гэрээт байгууллагуудтай хамтран тогтмол хийдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн гурван шатны хяналт шалгалтыг давсны эцэст хэрэглэгчийн гарт хүрдэг” хэмээв.
Дэлхий даяар хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн эрэлт ихэссэн. Ялангуяа Цар тахлын дараагаас АНУ-ын зах зээлд хөлдөөсөн хүнсний зах зээлийн борлуулалт асар их нэмэгдсэн. Монголчуудын тухайд ч хөлдөөсөн бууз, банш, хуушуураас эхлүүлээд энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгох болоод удаж буй. Энэ ч үүднээс “Амтшил”-ынхан бүтээгдэхүүний нэр төрлөө бууз, банш, хуушуур, тахианы махан наггетс, бөөрөнхий мах, амталсан мах гэх үндсэн зургаан бүлгийн 23 нэр төрлөөр баяжуулжээ. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүний сайн чанартай гэх үзүүлэлтийн эн тэргүүнд түүхий эдийн чанар яригддаг. Жишээлбэл, “Амтшил” брэндийн бууз, баншны хамгийн гол түүхий эд нь мах бөгөөд бэлчээрийн малын махыг түлхүү ашигладаг аж.
Гол нь үйлдвэрийн аргаар бойлдог бөгөөд энэ нь бидний худалдан авч хэрэглэж заншсан зах, бөөний төвд борлуулж буй малын махнаас эрүүл ахуй, амт чанарын хувьд хавь илүү байдаг. Улмаар ингэж ангилсан махаа уламжлалт аргаар буюу гараар татаж, бэлддэг. Учир нь үйлдвэрийн буюу машиндсан махыг шахаж боловсруулдаг учир дотор нь ямар нэр төрөл, сортын мах орсныг тэр бүр мэдэх боломжгүй. Харин гар аргаар татсан мах шүүслэг, гэрийн мэт амттай болдог аж. Мөн бууз, баншны орцонд багтаж буй өөх нь жигнэгдэж болох явцдаа хайлахгүй байх зэрэг уламжлалт гэрийн аргаар хийсэн буузнаас ер ялгаагүй гэдгээрээ онцлог.
“Амтшил” брэндийг сонгох шалтгаан
Дэлхийн хүнсний зах зээлийн гол тоглогчид болох KFC (Kentucky Fried Chicken), МакДоналдс зэрэг брэндүүд зарим хоол, соус, амтлагчийн жороо чанд нууцалдаг. Энэ нь ч зах зээлд он удаан жил оршин тогтнох гол үзүүлэлт болдог. Тэгвэл 10 гаруй жилийн өмнө “Амтшил”-ын бууз, баншны жорыг Монголын нэгэн нэрт Мастер тогооч, хүнсний инженер (нэрийг нь нууцлахыг хүсэв) болон “Макс Групп”-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвлөх Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргажээ. “Амтшил”-ын 35 грамм буузны орц, найрлага, амт шимт 10 гаруй жилийн турш нэг л янзаараа хэрэглэгчийн гарт хүрсээр иржээ. Энэхүү жорыг Э.Баяраа “Амтшил” брэндийн амин сүнс, гол нууц хэмээн тайлбарлаж байлаа.
АМТанд нь дурлаж, ШИЛэгдсэн амтыг тогтмол хэрэглэнэ
Мөн тэрбээр “Аливаа брэнд урт хугацаанд тогтвортой өсөлттэй байхын тулд найдвартай байх хэрэгтэй. Бид түүхий эдийн чанарт онцгойлон анхаардаг. Үүний зэрэгцээ тухайн түүхий эдийн зөв хоршил, стандартыг хангаж буй нийлүүлэгчид чадварлаг байх хэрэгтэй. Бидний гол давуу тал бол үйлдвэрлэлийн бүхий л шатанд мэргэжлийн хүмүүс ажиллаж буй нь. Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс хэрэглэгчийн гарт чанарын алдагдалгүй хүргэхийн тулд маш олон хүний хөдөлмөр, хөлс хүч, мөн хөрөнгө мөнгө зарцуулдаг” хэмээв. Тэд хэрэглэгчдэд гэрийн мэт амтыг мэдрүүлэхээс гадна хоолны зөв зохистой хэрэглээ, хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хэрхэн халуун хэмд боловсруулж хэрэглэх талаар зөвлөгөөг тогтмол хүргэдэг аж. Тодруулбал, “Амтшил”-ын бүтээгдэхүүний ард буй QR кодыг “уншуулаад” тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв боловсруулж, хэрэглэх талаар цахим орчинд байршсан мэргэжлийн зөвлөгөө бүхий видео контентыг үзэж сонирхох ч боломжтой.
Шилэгдсэн амт, шинэ зах зээл
Аливаа брэнд зах зээлд маркетингийн сонин содон арга барилаар танигдах нь элбэг. Энэ ч үүднээс тус брэндийн нэрийг өвөрмөц хэр нь тогтооход хялбар учир “Амтшил” хэмээн нэрлэжээ. Агуулгын тухайд ШИЛэгдсэн амтыг тогтмол хэрэглэж АМТанд нь дурлах гэх учиртай аж. Харин борлуулалтын сувгийн талаар Э.Баяраа “Амтшил” брэнд Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрийн бүх салбар болон бидний хэлж заншсанаар найман нэрийн 200 гаруй дэлгүүр, худалдааны төвд борлуулагдаж байгаа. Брэнд маань зах зээлд нэвтрээд гурван жил болж байна. Аливаа брэнд бүтээгдэхүүн бий болсноос хойш борлуулалтын сувгийн хөгжүүлэлтийн ажилд нэн анхаарах хэрэгтэй. Судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 9000 гаруй цэгт бий гэсэн тооцоо бий. Бид энэ онд эдгээр газарт хүрч ажиллахыг зорьж байна. Учир нь хөлдөөсөн бүтээгдэхүүнийг иргэд дулааны улиралд гэрийнхээ дэргэдээс авдаг. Хэрэв хол тохиолдолд тухайн бүтээгдэхүүн гэсэх, хадгалалтын чанарыг муутгах зэрэг эрсдэлтэй шүү дээ” хэмээв.
Мөн орон нутгийн хэрэглэгчид “Амтшил”-ыг худалдан авахыг хүссэн хүсэлт тоймгүй ирж байгааг Э.Баяраа онцолж байв. Иймд тэд зах зээл, борлуулалт болон бусад ч боломжуудыг судалсны үндсэн дээр энэ онд томоохон сүлжээ дэлгүүрүүдийн орон нутаг дах салбарууд болон аймгийн төвийн томоохон худалдааны төвүүдтэй хамтарч ажиллахаар ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна Амтшил-ийхэн ойрын гурваас дөрвөн жилийн хугацаанд хагас боловсруулсан бүтээгдэхүүн тэр дундаа бууз, банш, наггетс төрөлд ГОЛ ТОГЛОГЧ болох зорилтыг тавьжээ. Харин эдгээр ажлын дараагаар эдийн засгийн чөлөөт бүс буюу хөрш хоёр улсынхаа зах зээлд Монгол бүтээгдэхүүнийг таниулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулах аж.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Амтшил” брэнд сувгийн хөгжүүлэлтийг түлхүү барьж ажиллажээ. Мэдээж шинэ брэнд учир хоногшуулах ажлыг түлхүү хийх нь тодорхой. Гол нь ямар байдлаар хоногшуулж, таниулах вэ гэдэг нь маш чухал гэдгийг Э.Баяраа мөн онцолж байв. Тэрбээр “Бид сувгийн болон шууд маркетингийн аргыг голчилж ашигласан. Ингэхдээ “Амтшил хамгийн амттай, хамгийн чанартай” гэх агуулгыг хэрэглэгчдэд хэлж, сурталчлахаас гадна Номин, M Mart, Carrefour, Emart зэрэг томоохон сүлжээ дэлгүүрт долоо хоногийн амралтын өдрүүдээр тогтмол амталгаат худалдан авалтыг хийж байна. Үнэхээр амт нь ямар юм бэ гэдгийг худалдан авагчдад таниулах нь зүйтэй” хэмээв.
Тэгэхээр хөлдөөсөн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлд Гол тоглогч болох нэн чухал үзүүлэлт нь үйлдвэрийн хүчин чадал билээ. Гурван жилийн өмнө “Амтшил” брэнд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 100 гаруй ажилтантай, сард нийт 45-50 тонн хөлдөөсөн бүтээгдэхүүн, 55-60 тонн мах, махан бэлдэц гаргах хүчин чадалтай болжээ. Харин энэ оны сүүлээр хүчин чадлаа 10 дахин тэлэхээр төлөвлөж, хөрөнгө оруулалт хийж эхлээд байна.
Мөн хүнсний салбарынхан, тэр дундаа, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрээс гарсан хаягдлыг хөлдөөж, тусгайлан савлахгүй бол гэсэж, үнэр орж, нян бактери үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнийг ч “Амтшил”-ын хамт олон тооцоолж, мах, махан бүтээгдэхүүнээс гарсан хаягдлыг дахин боловсруулч, үйлдвэрлэдэг газруудад үнэгүй нийлүүлдэг аж.