Удирдлага сайжрахад бүгд хождог уриатай UPGRADE 2025: Future-Ready Leaders, CEO SUMMIT | Exclusive VIP event хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдах гэж байна. Юуны өмнө, энэхүү уриа үгийг батлах хэд хэдэн судалгааны дүнг танд танилцуулъя.
Gallup-ийн судалгаагаар сайн удирдлага хөгжүүлэлтийн хөтөлбөртэй байгууллагуудын ашиг орлого ижил төстэй өрсөлдөгч компаниудтай харьцуулахад 146 хувиар илүү өндөр үзүүлэлттэй байсныг мэдээлжээ. (Source: 51 Surprising Leadership Statistics 2024 by Thomas Griffin)
Судалгаанд хамрагдсан 13,000 орчим байгууллагын хариултаас үзэхэд удирдлагад чиглэсэн сургалтын хөтөлбөрүүд ажилтнуудын оролцоо, хөгжилд 60 хувиар эерэг үр дүн үзүүлдэг нь тодорхой болсон байна. (Source: Leadership development statistics, 2025 January by TestGorilla)
Мөн Center for Creative Leadership-ийн судалгаагаар удирдлага хөгжүүлэлтийг эрхэмлэдэг байгууллагууд ажилтнуудаа хадгалах түвшин нь удирдлага хөгжүүлэлтийг орхигдуулдаг байгууллагуудаас 20 дахин өндөр байгааг харуулсан байдаг. (Source: How Leadership Development Powers Success by Center for Creative Leadership)
DDI (Development Dimensions International)-ийн судалгаагаар удирдах ажилтныг хөгжүүлэх сургалтад хамрагдсан удирдлагуудын 85 хувь нь багийн гишүүдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлж чадсан гэдгээ мэдээлж байв. Харин ажилтнуудын 89 хувь нь өөрсдийн шууд удирдлагын оролцоонд сэтгэл хангалуун байсан бол 82 хувь нь багийн бүтээмж нэмэгдсэн гэж дүгнэжээ. (Source: Measuring the Impact of Leadership on Employee Engagement, 2024 by DDI)
Бид:
- Утсаа шинэчилдэг
- Машинаа шинэчилдэг
- Байраа шинэчилдэг
- Оффисоо шинэчилдэг
- Өөрийгөө шинэчилэхэд бэлэн үү?
Компанийнхаа гол чиглүүлэгч, луужин байх учиртай удирдагч та дараах асуултыг өөрөөсөө асуугаад нэг үзээрэй.
- Өөртөө цаг гаргаж, завгүй амьдралын хэв маягаа өөрчилж эхлэхэд бэлэн үү?
- Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч, амьдралын зөв хэвшилтэй болоход бэлэн үү?
- Олны өмнө илтгэх, харилцах ур чадвараа дээшлүүлэхэд бэлэн үү?
- Хүрээллээ тэлж, амжилттай хүмүүстэй нөхөрлөл үүсгэхэд бэлэн үү?
- Бизнесээ өргөжүүлж санхүүгийн чадавхиа дараагийн шатад гаргахад бэлэн үү?
- Олсон орлогоо хөрөнгө оруулалтад хийж санхүүгийн сагсуудаа нэмэхэд бэлэн үү?
- Удирдах ажилтан та өөрийгөө шинэчлэхэд бэлэн үү?
Эдгээр асуулт таны ирээдүйн төлөвлөгөө, алсын хараатай нийцэж байвал та “Өөрийнхөө шинэчилсэн, сайжирсан хувилбарыг бүтээх” -д бэлэн байна гэсэн үг. Тэгвэл UPGRADE 2025: Future-Ready Leaders, CEO SUMMIT | Exclusive VIP event яг танд зориулагдан ирэх пүрэв гарагт болох гэж байна.
“Өөрийгөө шинэчилье, Өөрийгөө сайжруулъя” гэдгийн утга санаа нь:
- Өсөлт ба өөрчлөлт – Хэвшмэл бодол, зан чанар, дадал хэвшлээ эргэн харж, өөрчлөх, сайжруулах, шинэчлэх.
- Өөрийн потенциалыг илрүүлэх – Ямар нэгэн зүйлд өөрийгөө сорих, хязгаарлагдсан хэвшмэл байдлаас гарч, өөрийн хамгийн сайнаараа амьдрах боломжийг олох.
- Бусадтай нэгдэх – Өөрийгөө шинэчлэх замд бусдаас суралцаж, тэдний туршлага, зөвлөгөөг авч, хамтдаа илүү сайн, илүү үр дүнд хүрэх боломжтой.
Салбар салбартаа амжилттай яваа удирдах ажилтнууд өөрийгөө хэрхэн upgrade хийдэг буюу шинэчилдэг туршлагаа хуваалцах UPGRADE 2025: Future-Ready Leaders, CEO SUMMIT | Exclusive VIP event-д таныг урьж бай
Хөтөлбөр:
13:30 – 14:00 | Бүртгэл & Coffee
14:00 – 14:15 | Нээлт: Өнөөдрийн аяллыг албан ёсоор эхлүүлж, шинэчлэлийг эхлэх мөч!
14:15 – 14:40 | 2025 онд шинэчлэлийг төлөвлөх нь
14:40 – 15:00 | Цоо шинэ дадал хэвшил
15:00 – 16:00 | Панел хэлэлцүүлэг: “Удирдах ажилтан та өөртөө хувьсал, шинэчлэлийг хийхэд бэлэн үү?”
16:00 – 17:50 | 2025 ондоо өөрийгөө шинэчлэх Workshop сургалтууд:
-Эрч хүчтэй, эрүүл амьдралын хэв маяг, дадал хэвшил
-Удирдах ажилтны хувь хүний брендинг, имиж бүрдүүлэлт
-Олны өмнө илтгэх, харилцах ур чадвар
-Мэдээлэл, олон нийтийн сувагт өөрийгөө байршуулах, оновчтойгоор илэрхийлэх
-Орлогоо хөрөнгө оруулалт болгож, сагсуудаа нэмье
-Ажлын байрны шинэ хувьсал: Аз жаргал манлайллын шинэ эрин
17:50 – 18:00 | Хаалт
18:00 – 19:00 | Нетворкинг & Wine
Хэзээ?
2025 оны 2-р сарын 13 өдөр
Хаана?
Хаан Банк Цамхаг, 24 давхарт
Хэн оролцох вэ?
Зөвхөн Гүйцэтгэх захирал, удирдах ажилтнууд
Хэрхэн бүртгүүлэх үү?
https://forms.gle/Y5MMh1K2JWjKpAH18
Organizer: CMI Academy
Venue partner: KhanBank
Media partners: Peak News, Business.mn
Content partner: Blur Agency
Холбоо барих: +976 99111971
И-мэйл: academy@cmi.mn
Ирээдүйдээ бэлэн байх эхний алхам өөрийгөө шинэчлэх мөч!