“Хүний нөөцийн асуудал толгойны өвчин болж байна”, “Хариуцлагатай, хандлага сайтай хүн олдохгүй байна”, “Ажлаас орж гарах эргэц их байна” гэх мэт хариултыг энд тэнд таарсан удирдлагуудын дийлэнх нь ёс мэт хэлж, ийм санааг цөөнгүй цухалзуулж байдгийг та ч мэднэ байх. Магадгүй толгой дохиж суугаа биз ээ. Тэгвэл удирдлага буюу ажил олгогч, хүн капитал буюу ажилтан гэсэн хоёр талын аль алиных нь хичээл зүтгэл, оролцоотойгоор энэ бүхэн сайжрах боломжтой. Гэхдээ үүнийг хэрхэн хийж, хэрэгжүүлж, байгууллагынхаа хэмжээнд бүтээмж, гүйцэтгэл, ашиг орлогоо сайжруулах вэ?
Хэрэв та нийгмийн сүлжээ хэрэглэдэггүй, төрийн бус байгууллагад сайн дурын ажил хийдэггүй бол орчин цагийн CEO-ийн шинж чанарт нийцэхгүй.
Эдгээр ярвигтай асуултад CMI Academy -ийн хамт олон “Удирдлага сайжрахад бүгд хождог” хэмээн хариулж байна. Өөрөөр хэлбэл, эхний алхам бол байгууллагыг авч явж, ачааны хүндийг үүрч яваа удирдах ажилтан та өөрөө эхлээд сайжирч, шинэчлэгдэж байж дараагийн алхмууд руугаа анхаарал хандуулаарай гэсэн санаа.
Олон улсын ICXI (International Customer Experience Institute) институтийн бүсийн түнш CMI Академи нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдээр багаа бүрдүүлж, зөвхөн удирдлагуудад чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулаад буй. Хамтран стратеги төлөвлөгөө гаргах, менежментийн асуудлууддаа шийдэл олж, хэрэгжүүлэхээс эхлээд удирдлагууд өөрсдөө өөрчлөн шинэчлэгдэхэд нь бүхий л түвшинд нөлөөлж, дэмжиж ажиллана гэдгээ тэд илэрхийлж байна.
Жинхэнэ манлайлагч гэдэг “тулчихсан” мэдрэмжтэй байх ёстой. Ажилтнуудынхаа дуу хоолой болж, тэдний хүлээлт, хэрэгцээг мэдэрч чаддаг байх нь маш чухал.

Үүгээр зогсохгүй үйл ажиллагаагаа албан ёсоор танилцуулж, өнгөрсөн пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 13-нд Upgrade 2025: Future-Ready Leaders, CEO Summit | Exclusive VIP event-ийг зохион байгуулсан юм. Монголын томоохон групп, компанийн туршлагатай CEO нараас гадна өсөж хөгжих, өөрийгөө шинэчлэх хүсэлтэй залуу удирдлагуудаас бүрдсэн 70 орчим оролцогч шинэ санаа, шилдэг туршлага олж сонсохоор Khan Tower -ийн 24 давхар дахь эвент танхимд цугласан бөгөөд зохион байгуулагч CMI Academy-ийн хамтран үүсгэн байгуулагч, CEO Ж.Баатарболд арга хэмжээг эхлүүлж, бүхэлд нь удирдан чиглүүллээ.

Арга хэмжээний хэмжээний чиглүүлэгч, CMI байгууллагын гүйцэтгэх захирал Г.Содцэцэг эвентийг эхлүүлэн танилцуулсан илтгэлдээ орчин цагт манлайллын арга хэлбэр улам бүр өөрчлөгдсөөр байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын дараа энэ бүхэн улам тод мэдрэгдэх болсныг онцолсон юм. Хүн бүр ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах, бие физиологи төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэнддээ ч ихээхэн анхаарал хандуулах болсон энэ үед байгууллага үүнд хэрхэн эерэгээр нөлөөлж чадах вэ? Удирдагч хүн ажилтныхаа бүтээмж, аз жаргал, тэнцвэрт байдалд байгууллагаараа дамжуулан нөлөөлөх боломж, мөн туршлагын талаар хөндөн ярилцана гэдгийг тэрбээр дурдаад дараа дараагийн илтгэл, панель хэлэлцүүлэг, workshop-т анхаарал хандуулахыг урив.

Энэ санааг дэмжин арга хэмжээний илтгэгч Bat Solution Partners-ийн үүсгэн байгуулагч, МЭЗФ-ын удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг “Хөгжье, урагшилъя, дээшилье гэвэл хамтдаа л явах учиртай. Мөн CEO хүн авахаас илүү өгөх ёстой. Үүний тулд нийгмийн ажлуудад цаг зарцуулах хэрэгтэй” гэдгийг хэлж байв. Хэрэв та нийгмийн сүлжээ хэрэглэдэггүй, төрийн бус байгууллагад сайн дурын ажил хийдэггүй бол орчин цагийн CEO-ийн шинж чанарт нийцэхгүй гэдгийг тэрбээр шулуухан онцолсон юм. В.Ганзориг өөрт тулгараад буй асуудлаа хүлээн зөвшөөрснийхөө дараа өөрийгөө олон талаар нээж чадсанаа өгүүлээд зөвхөн ингэж хүлээн зөвшөөрөхийн тулд олон жил алдсан хэмээн туршлагаа хуваалцаж, хүрэлцэн ирсэн оролцогчдод өөрийнхөө асуудлыг олж харж, алдаа оноогоо ойлгож, хүлээн зөвшөөрөх нь маш чухал ололт гэдгийг тэмдэглэж байв.
Зорилгоо ойлгосон хүн бусадтай өрсөлддөггүй.

Хагас өдрийн турш үргэлжилсэн Upgrade 2025: Future-Ready Leaders, CEO Summit | Exclusive VIP event-ийн панель хэлэлцүүлэг эхлэх үеэр панелист бүрээс “Та өөрийгөө хэрхэн шинэчилдэг вэ?” хэмээх асуултыг асууснаар хэлэлцүүлэг цааш өрнөсөн бөгөөд CEO нар ямар хариулт өгч буй нь оролцогч болоод зочдын анхаарлыг ихээхэн татаж байлаа. Хариултуудаас сонирхуулбал:
“Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ:
“Харилцагчид маань намайг их хөгжүүлдэг. Ер нь өөрт тохиолдож буй үйл явдал, асуудал бэрхшээлээсээ суралцаад явдаг. Товчоор, тухайн асуудал бэрхшээл, үйл явдлын талаар эргэцүүлэн бодож, дүгнэлт гаргах нь цааш хөгжихөд маань тус болдог”.
Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүн, Монголын хүний хөгжлийн консорциумын УЗ-ийн дарга Г.Тэгшбүрэн:
“Ямар ч хүн эхлээд өөрийгөө таних нь чухал. Тэгж байж өөрийгөө шинэчилж чадна. Өөрийгөө таньж чадсан хүн бусдыг удирдаж чаддаг. Ялангуяа, CEO-ийн үүрэг бол хүмүүсийг зөв байранд нь зөв олж тавих”.
Bat Solution Partners-ийн үүсгэн байгуулагч, МЭЗФ-ын удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг:



