BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ

Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу

Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-05-09
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бизнес эрхлэгчдийн ажил, амжилтад эерэг өөрчлөлт авчирч, үнэ цэнтэй мэдлэгийг түгээдэг “Бизнес Цэнэг” бүтэн өдрийн чуулганд салбартаа тэргүүлэгч, олон илтгэгч оролцож, сонирхолтой түүх, туршлагаа бусадтайгаа хуваалцсан юм.

Тэдгээрээс онцгойлон дурдвал, Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуугийн удирдан явуулсан “Санамсарын бясалгал” сэдэвт гүн утга агуулсан илтгэл юм. Тэрбээр Английн Бристоль их сургуульд “төвлөрлийн бясалгал”-аар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Оксфордын их сургуульд майндфүлнэсс багшаар суралцан төгссөн. Ингэснээр сэтгэл судлал, тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрөл зэрэг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг эртний бясалгалын арга ухаантай хослуулан судалж,Монголдоо зааж буй цөөн мэргэжилтнүүдийн нэг болоод буй. Ингээд түүний хуваалцсан гол санаануудыг  тоймлон хүргэж байна.

Бодлын хуйлрааг намжаахуй 

Бурханы шашинд биеийн санамсар, сэтгэлийн санамсар, мэдрэмжийн санамсар, дхармын санамсар гэсэн дөрвөн санамсар бий. Санамсар эхлэхдээ биеийн санамсраас эхэлдэг. Энэ нь хаашаа ч хамаагүй тэнэж байдаг оюун санааг цуглуулаад өөр дээрээ авчрахыг хэлэх аж.  Яагаад гэвэл хүн ихэвчлэн өнгөрсөн хийгээд ирээдүйн тухай хэт их бодож сэтгэлээ үймүүлдэг. Мэдээж, энэ тухай огт бодохгүй, төлөвлөхгүй амьдар гэсэн үг биш харин байх ёстой хэмжээнээсээ хэтрэх үед тэр нь зовлон болон буцаж ирдэг. Яагаад гэвэл санаа тавих ёстойгоосоо илүү зовних нь  сэтгэлийн олон шаналлын шалтгаан ажээ. Үүнийг эзэнгүй оюун, жолоодлогогүй оюун ухаан зэрэг олон янзаар нэрлэдэг. 

Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ

“Угтаа хаа сайгүй тэнүүчилж буй бодлыг унтрааж, сэтгэлдээ эрхшээлийг олох нь санамсар юм” хэмээн гавж Д.Нямсамбуу онцлон хэлсэн юм. Орчин үеийн хүмүүс нийгмийн стресс, мэдээллийн урсгалд автан хором бүрийг мэдрэхгүй өнгөрүүлсээр нэг л мэдэхэд сар, жил улирч, “цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм даа” хэмээн гайхширдаг. Гэвч үнэн хэрэгтээ цаг хугацаа хэт хурдан өнгөрч байгаа  биш, харин бид тухайн мөч бүрийг анзаарч мэдрэлгүй өнгөрөөж буйтай шууд холбоотой. 

Тиймээс өдөр тутмын амьдралын цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдрах нь амар амгалан, утга төгөлдөр оршихуйн суурь болдог тухай чуулганы үеэр гавж Д.Нямсамбуу тодотгон хэлж байв. Ингэхдээ зөвхөн тайлбарлаад зогсохгүй танхимд цугларсан зочдын хамт биеийн санамсрын бясалгалыг хамтдаа хийсэн юм. Уг бясалгалыг хийхийн тулд өөрийн биедээ бүх анхаарлыг хандуулж, анзааран суух аж. Уг санамсрын бясалгал хийснээр цусны даралт тогтворжих, зүрхний эрүүл мэнд сайжрах, ой тогтоолт сайжирдаг зэрэг олон давуу талтай. Ялангуяа сэтгэл өвдсөн үед хэрэглэх хамгийн шигшмэл эмэн бус эмчилгээ бол бясалгал юм хэмээн гавж Д.Нямсамбуу сануулав.

Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ

Танхимтай хамтдаа бясалгал хийсний дараа Гавж Д.Нямсамбуу “хоёр сумны жишээ”-гээр дамжуулан зовлон болоод түүнд үзүүлэх хариу үйлдлийн тухай ярилаа.

Тэрбээр хэлэхдээ:
Хүн хаа нэгтэйгээс ирж онох эхний суманд оногдох нь жам. Хорвоо дэлхий зовлонтой учраас зовлон шаналал ирэх нь гарцаагүй. Энэ бол нэгдүгээр сум, бид бултах боломжгүй. Харин хоёрдугаар сумнаас бид бултах боломжтой. Бидэнд ирсэн зовлонг хэрхэн хүлээж авах, болоод өнгөрснийг дахин дахин санаж өөрийгөө өвтгөх эсэх нь өөрийн сонголт учраас түүнээс зугтах боломжтой хэмээв.

bookzone
Тагууд: Бизнес цэнэгБизнес Цэнэг Conference

Санал болгох:

Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00