BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A green circular arrow made of leaves floats above a grassy field under a blue sky with clouds, symbolizing recycling and environmental sustainability.

Ногоон хувьсгалыг манлайлна 

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-05-27
  Green entrepreneur, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Өнөөгийн бизнесийн орчинд байгууллагын амжилтыг зөвхөн ашиг орлогоор бус, нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллөөр хэмжих нь шинэ шалгуур болж байна. Энэ хүрээнд тогтвортой хөгжлийн тайлан нь компанийн ил тод байдал, хариуцлагатай үйл ажиллагааг харуулах гол хэрэгсэл болдог. Уг тайлангаар дамжуулан компаниуд өөрсдийн байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, үйл ажиллагаагаа тайлагнадаг бөгөөд дотоод менежментээ сайжруулж, урт хугацааны эрсдэлээ тооцох боломжийг олгодог. Үүний сацуу компаниуд өөрсдийн үйл ажиллагааг хэрхэн ил тод, хариуцлагатай явуулж буйгаа харуулж, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдадаа тайлагнадаг. Мөн дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, урт хугацааны эрсдэлээ тооцох боломж болдог. Тогтвортой байдлыг эрхэмлэдэг бизнесүүд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалт татах боломж өндөр байдаг. Товчхондоо, тогтвортой хөгжлийн тайлан бол байгууллагын “өнөөдөр”-ийг дүгнэж, “маргааш”-ийг төлөвлөх стратегийн цонх юм. 

“Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ борлуулж, өдөрт 2.2 тэрбум гаруй ундааг хэрэглэгчдэд хүргэдэг. Энэ бүхнийг дэлхий даяарх 220 орчим  савлагааны түнш, 900 гаруй үйлдвэр бүхий өргөн сүлжээний ачаар хийж буй нь дэлхийн өнцөг булан бүрд ижил чанар, амтыг хүргэх боломжийг бүрдүүлдэг. Гэхдээ тэд зөвхөн ундаа борлуулж, зах зээлээ тэлэх бус үйлдвэр нь байрлаж буй улс орон бүрийн тогтвортой хөгжилд бодитоор хувь нэмэр оруулж ирснийг энд онцлох нь зүйтэй. 

Монгол улсад “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь 2001 оноос эхлэн “Кока-Кола” компанийн албан ёсны үйлдвэрлэгчийн хувиар ажиллаж буй. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тус компани олон улсын стандартад нийцсэн ундаа үйлдвэрлээд зогсохгүй усны хариуцлагатай хэрэглээ, хуванцрыг дахин боловсруулах, эмэгтэйчүүдийн манлайлал, хүлэмжийн хийг бууруулах зэрэг цөөнгүй чиглэлээр түлхэц болохуйц томоохон ажлууд хэрэгжүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудад үлгэр жишээ болж байна. 

“М-Си-Эс Кока-Кола” компани 2024 оны тогтвортой хөгжлийн тайлангаа цахим хэлбэрээр олон нийтэд хүргээд удаагүй байна. Тус тайлангийн хүрээнд гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 4-ийг хүртэл Шангри-Ла төвд 3R BOOTH үзэсгэлэнг дэлгэж, байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй бодит ажлуудаа хэрэглэгч, харилцагч болон олон нийтэд ил тод танилцуулсан нь компанийн тогтвортой хөгжлийн бодлого хэрхэн бодит ажил болж хэрэгжиж байгааг харуулсан тод жишээ байв.

3R гэдэг нь reduce – хэрэглээг бууруулах, recycle – дахин боловсруулах, reuse – дахин ашиглах гэсэн гурван чиглэлд төвлөрсөн, тус компанийн байгаль орчны бодлогын үндсэн тулгуур ойлголт юм. Үүнийг зөвхөн тайлангийн баримтаар бус үзэсгэлэнгийн орчинд ч шингээж өгсөн нь онцлог байлаа. Тухайлбал, дахин ашиглах боломжтой шал, ханаар үзэсгэлэнгээ босгож, ширээ, сандлыг HDPE төрлийн хуванцар бөглөө ашиглан урласан нь анхаарал татаж байв. Учир нь үзэсгэлэнгийн бүх эд хэрэгслийг дахин боловсруулсан материалаар бүтээсэн бөгөөд хаягдал огт үүсгээгүй нь тогтвортой хөгжлийн үзэл санааг шууд утгаар нь илэрхийлж байсан юм. 

3R BOOTH-ээр зочилсон хүн бүр PET-1 төрлийн хуванцар савны дахин боловсруулалт хэрхэн өрнөдөг үйл явцтай танилцаад зогсохгүй, өөрийн хэрэглэсэн хуванцар саваа тушааж, оронд нь хуванцраар хийсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн авах боломжтой байв. Мөн 3D хэвлэгчийн тусламжтай rPET материалаар хийсэн ваар, утас тогтоогч зэрэг бүтээгдэхүүнийг хэрхэн урлаж байгааг харуулахын зэрэгцээ хуванцрын хаягдлыг урлагийн бүтээл болгон хувиргах “канвас арт” хийх орчныг бүрдүүлжээ. 

 

1 of 5
- +

Түүнчлэн “М-Си-Эс Кока-Кола” компани 2030 он гэхэд үйлдвэрлэлийн түвшинд усны дахин ашиглалтыг 100 хувь, хуванцрын цуглуулалтыг мөн 100 хувь, хуванцрын дахин ашиглалтыг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилгодоо тэд алхам алхмаар хүрч байгааг өнгөрсөн оны тайлан харуулж байна. Тодруулбал, 2024 онд л гэхэд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаараа дамжуулан 9912 тонн усыг дахин ашиглаж, нэг литр ундаа үйлдвэрлэхэд 2.18 литр ус зарцуулжээ. Уг үзүүлэлт нь улсын дунджаар нэг литр ундаанд 12 литр ус зарцуулдгаас зургаа дахин бага үзүүлэлт бөгөөд бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд тооцогдох үзүүлэлт юм. Харин таван жилийн дараа энэ хэрэглээг 1.7 литр болгон бууруулах зорилготой байгаа аж. 

Усны дахин ашиглалтын үр дүнг үзэсгэлэн дэх загас амьдарч буй аквариумаас жишээ аван төвөггүй ойлгож болохоор байлаа. Хамгийн гол нь тэд цэвэршүүлсэн усыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгээ, авто машин угаалга болон гал түймэр унтраах зориулалтаар ашиглаж байгаа нь онцлох жишээ юм. 

Шангри-Ла төвд таван өдрийн турш дэлгэсэн 3R BOOTH үзэсгэлэнгийн нэгэн онцлох зүйл нь “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэртэй виртуал орчинд танилцах аялал байлаа. Тодруулбал, зочид Монголын анхны шингэрүүлсэн хийн түлшний уурын зуухтай хүнсний үйлдвэрээр виртуал аялал хийж, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг хэрхэн бодитоор нэвтрүүлж буйтай танилцсан нь үзэсгэлэнгийн сонирхолтой, шинэлэг хэсгүүдийн нэг байсан юм.

Энэхүү үйлдвэр нь 1200 айлын нэг жилийн нүүрсний хэрэглээтэй тэнцэхүйц буюу 4783 кг хүлэмжийн хийг бууруулж буй. Ингэснээр тэд дунджаар 7000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлэх зорилтдоо хүрч байгаа бодит ажил юм. Мөн нэг литр ундаа үйлдвэрлэхэд ялгаруулж байсан хүлэмжийн хийн хэмжээ 2023 онд 61.7 грамм байсан бол өнгөрсөн онд энэ тоог 57 грамм CO₂/л болгон бууруулсан нь байгаль орчинд оруулж буй бодит хувь нэмрийн нэг илэрхийлэл.

Гол нь уг үйлдвэртэй танилцах боломж зөвхөн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй бөгөөд уншигч та өөрийн биеэр очиж танилцах бүрэн боломжтой юм. Учир нь өнгөрсөн жил зургаан байгууллага, 15 их сургууль, 27 ерөнхий боловсролын сургуулийн 1730 гаруй залуу иргэн “М-Си-Эс Кока-Кола”-ийн үйлдвэрийн аялалд хамрагдаж, хүмүүсийн уух дуртай ундааг хэрхэн үйлдвэрлэдэг, хэрэглэсэн сав нь дэлхийн ногоон ирээдүйд хэрхэн хувь нэмэр оруулж буйтай газар дээр нь танилцаж, энэ талаарх мэдлэг ойлголтоо тэлжээ. 


Түүнчлэн тус компани үйлдвэрлэлийн үр ашиг, байгаль орчны хариуцлагыг хослуулан, 100 хувь цахилгаанаар ажилладаг сэрээт ачигчийг ашиглаж буй. Мөн түгээлт, ажилчдын автобус зэрэг тээврийн хэрэгслийг ‘Евро 5’ стандартад нийцсэн түлш, хөдөлгүүрээр тоноглосон нь агаарын бохирдлыг бууруулах, шатахууны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн алхам байлаа. Үүнээс гадна тус компанийн эзэмшиж буй 12 мянга орчим хөргөгч, хөргөлтийн төхөөрөмжийн 73 хувь нь байгальд ээлтэй хөргөлтийн бодис ашиглаж байгаа нь байгальд үзүүлэх нөлөөллийг бууруулах цогц бодлогын нэг хэсэг болж байна.

Сүүлийн жилүүдэд “тогтвортой хөгжил”, “ногоон бодлого” зэрэг ойлголт бизнесийн салбарт улам бүр чухал ач холбогдолтой болж байна. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйл ажиллагаа нь зөвхөн сайн үйлс төдийгүй хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, брэндийн үнэ цэнийг өсгөх чухал хүчин зүйл болж хувирсан. Үүнтэй зэрэгцэн “greenwashing” гэх ойлголт судалгааны болон олон нийтийн хэлэлцүүлэгт хүчтэй яригдах боллоо.

Энэхүү ойлголт нь компани, байгууллага тухайн бүтээгдэхүүн, эсвэл үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй мэтээр сурталчлах атлаа бодит байдал дээр хангалттай хариуцлага хүлээж, системтэй шийдэл хэрэгжүүлээгүй тохиолдлыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, маркетинг, олон нийттэй харилцах стратегиар дамжуулан зөвхөн нэг эерэг үйлдлээ онцолж, үндсэн үйл ажиллагааныхаа байгальд үзүүлж буй сөрөг нөлөөллийг халхалдаг явдал юм.

Гэхдээ манай улсын хувьд жинхэнэ утгаараа тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж буй жишээ дийлэнх хувийг эзэлж байна. Тэдгээрийн нэг болох “М-Си-Эс Кока-Кола” компани хүрээлэн буй орчныг хамгаалах үүрэг, хэрэглэгчийн ёс зүйт хандлагыг харгалзан, тодорхой бодлого, тогтолцооны хүрээнд тогтвортой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй. Үүнийг уншигч та үйлдвэрийн усыг дахин боловсруулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах чиглэлээр олон нийтэд зориулсан мэдээлэл, боловсрол олгох, танилцуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж буй “М-Си-Эс Кока-Кола” компанийн 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлан, 3R BOOTH үзэсгэлэнгээс хэдийнээ ойлгосон биз ээ. Онцлоход, “М-Си-Эс Кока-Кола”-ийнхан “ногоон бодлого”-ыг зөвхөн уриа үг, шошгоор бус, бодит үйлдлээрээ батлан харуулж байна. Учир нь тус компани тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж буй бүхий л ажлаа ил тод танилцуулж, оролцогч тал бүрийн өмнө хариуцлагатай, баталгаатай байх жишгийг тогтоож буй. 

Тэдний зохион байгуулсан 3R BOOTH үзэсгэлэн таван өдрийн турш Шангри-Ла төвд үргэлжилж, нийт 75 мянга гаруй хүнийг хамарсан нь байгаль орчны асуудалд иргэдийн оролцоо, хандлага хэр өндөр байгааг харуулсан онцлох үзүүлэлт байлаа. Гэхдээ энэ тоо зүгээр нэг статистик бус, олон талын үр өгөөж, бодит нөлөө дагуулсан үзүүлэлт гэдгийг онцлох нь зүйтэй.

3R BOOTH үзэсгэлэн “үзүүлэх” бус “оролцуулах” өгөөжтэй байсан нь олон нийтийг идэвхтэй хандлагад хөтөлж, “хариуцлагатай хэрэглэгч” байх ойлголтыг ойлгуулсан юм. Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн 17 зорилгын ердөө 15 хувийг л хангалттай түвшинд хэрэгжүүлж буй энэ цаг үед бизнесийн байгууллагуудын оролцоо илүү хүчтэй, илүү хариуцлагатай байх шаардлагатай болжээ. 3R BOOTH үзэсгэлэн энэ жишгийг бодитоор харуулж, байгаль орчинд ээлтэй бодлого, шийдэл, үйлдлийг олон нийттэй уулзуулсан, олон талын өгөөжтэй санаачилга болсон юм.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: green entrepreunerтогтвортой хөгжил

Санал болгох:

A green recycling symbol made of leafy plants stands on vibrant grass under a blue sky with clouds, symbolizing environmental sustainability and eco-friendly practices.
Хуванцар хаягдлаас үнэ цэн бүтээдэг гинжин хэлхээ
Хуванцрын эриний хувьсгал буюу дахин боловсруулалт
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00