BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
An audience sits facing a stage with large screens displaying business presentations and images of entrepreneurs. The event appears professional, with a presenter at a podium and plants decorating the stage.

Өсөлтөд хөтлөх итгэлт хамтрагч

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-05-30
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

2024 оны байдлаар Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсад 99 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин үүний 86 мянга буюу 97 хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлж байна. Эдгээр бизнес эрхлэгчид эдийн засгийн өсөлт, мөн түүний тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Гол нь ЖДБ-үүдийн эдийн засгийн гүйцэтгэх үүргийг үнэлж дүгнэхийн сацуу тэдгээрийн үйл ажиллагааг тогтвортой, өрсөлдөх чадвартай байлгах бизнесийн орчин бүрдүүлэх нь чухалд тооцогдож байна. Үүнд төрийн бодлого, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Энэ ч хүрээнд  жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан ХААН Банк “Өсөлтийг хамтдаа бүтээе” уулзалт, арга хэмжээг энэ сарын 22-нд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 100 гаруй бизнесийн удирдах албан тушаалтан оролцсон юм. Тэд санхүүгийн хүртээмж, зөвлөх үйлчилгээ, сургалт хөтөлбөр зэрэг бүхий л боломж, шийдлүүдтэй танилцаж бизнесээ дараагийн шатанд гарах, тогтвортой өсөлтөд хөтлөх, урам зориг авсан юм. 

A business seminar with attendees seated in an auditorium, a speaker at the podium, presentation slides on large screens, and a digital sign showing seminar details in a modern, well-lit venue.

ХААН Банк нь тогтвортой хөгжилд манлайлан оролцох, санхүүгийн дэвшилтэт шийдлүүдийг хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор олон талт үйл ажиллагаа явуулж буй.

Өнөөдрийн байдлаар тус банкны нийт төлбөр тооцооны 99.4 хувь нь цахимаар хийгдэж буй нь банкны салбар нэгжээр үйлчлүүлэх иргэдийн ачааллыг мэдэгдэхүйц бууруулж, харилцагчид үйлчилгээг түргэн шуурхай, хаанаас ч авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн зөвхөн иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар бүрэн шилжүүлж байна. Тухайлбал, 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг онлайнаар шийдвэрлэх боломжтой аж. Харин түүнээс дээш дүн буюу 200 сая хүртэлх зээлийн бүтээгдэхүүнийг цахимжуулах бөгөөд одоогоор хөгжүүлэлтийн шатанд явж буйг арга хэмжээний үеэр онцолж байлаа. Нэг үгээр, төлбөр тооцооны системүүд, санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрэн автоматжин, цахим орчинд шилжсэн нь хэрэглэгчдэд энгийн хэрнээ найдвартай сонголт, үйлчилгээг санал болгож буй үлгэр жишээ юм.

Онцлоход ХААН банкны бизнесийн зээлийн багцад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоо жилээс жилд өсч байгаа аж. Өнөөдрийн байдлаар ЖДБ-ийн 50-иас дээш хувь нь ХААН Банктай хамтран ажиллаж байгаа бол тэдгээрийн 30 гаруй хувь нь зээлийн багцын бүрдэлд хамрагджээ. Уг үзүүлэлт хоёр жилийн өмнө 25 хувьтай байсан аж. Өөрөөр хэлбэл, тус банкны ЖДБ-д чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү хүртээмжтэй болж байгааг илтгэж буй.

A man in a dark suit and glasses speaks at a podium with the Khaan Bank logo. Behind him is a large screen showing business statistics and a map of Mongolia, with text in Mongolian.

Энэ талаар ХААН Банкны Жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудорж “ХААН Банк нь санхүүгийн цогц үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүнээрээ дамжуулан бизнес эрхлэгчдийн найдвартай түнш байж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээхийг зорьж байна. Иймд бид жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад дараагийн шатанд гарахад нь туслахуйц зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн сургалт мэдээллээр тогтмол дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ хүрээнд “Бизнес төв”-үүдийг байгуулж эхэлсэн. Нэг үгээр,  Монгол орны өнцөг булан бүрд буй бизнес эрхлэгчдийн түнш, зөвлөх болж ажиллаж буйн тод илрэл юм хэмээв.

Одоогоор ХААН Банк Улаанбаатар хотод 18, орон нутагт 24 “Бизнес төв”-өө байгуулжээ. Мөн тэрбээр 2023 онд Монголд анх удаа факторингийн үйлчилгээг нэвтрүүлснээ онцолсон юм. Уг үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд зориулсан богино хугацааны санхүүжилтийн шийдэл бөгөөд харилцагч байгууллага бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсний дараа төлбөрөө хүлээлгүйгээр банкнаас шууд санхүүжилт авах боломжтой аж. Нэг үгээр, компанийн авлагыг эргэлтийн хөрөнгө болгон ашиглаж байгаа юм. Факторингийн үйлчилгээний онцлог нь харилцагчийн бизнесийн мөнгөн урсгалын зогсолтгүй эргэлтийг тэтгэх, нийлүүлэлтийн сүлжээ  сааталгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн барьцаа хөрөнгө шаардахгүй, бэлэн мөнгөний урсгалыг сайжруулдаг, авлага цуглуулах хялбар хэрэгсэл болдог, худалдан авагч талын шаардлагыг биелүүлэх чадамжийг дээшлүүлдгээс гадна шуурхай хялбар цахим үйлчилгээ юм.

Факторингийн үйлчилгээгээр өөрийн бизнесийн өдөр тутмын санхүүжилтийг шийдсэн бизнес эрхлэгч Х.Гантуулын сэтгэгдлийг уншигч танд хүргэе.

“Манай компани уул уурхайн ханган нийлүүлэлт, олборлолт, авто засварын сэлбэг, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт болон бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 2023 оны сүүлчээс үйл ажиллагааны эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүнээ хугацаанд нь нийлүүлэх, гүйцэтгэлийг хэвийн байлгах тал дээр санхүүгийн ачаалал эрс өссөн. Ингээд бид 2024 оны нэгдүгээр сараас эхлэн ХААН Банкны факторингийн үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Миний ойлгосноор энэ нь авлага барьцаалсан зээлийн хэлбэртэй тун ойролцоо. Гурван талт гэрээний үндсэн дээр авлагыг барьцаалан санхүүжилт авах боломжийг олгодог. Энэ нь бараа материал татах, борлуулалт хийх зэрэг санхүүгийн олон хэрэгцээ гарч ирдэг бизнесийн үйл ажиллагаанд оновчтой шийдэл гэж бодож байна. Ялангуяа богино хугацаанд санхүүгийн нэн шаардлагатай хэрэгцээ үүсэхэд, факторингийн үйлчилгээ шуурхай, уян хатан” хэмээв.

People are signing in at a registration desk covered with a green tablecloth. Several staff members are assisting visitors, and informational signs are displayed on the table. The setting appears to be an event or conference.

Уг үйлчилгээг дүгнэвэл, энэ төрлийн үйлчилгээ нь аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлагад оролцогч талуудыг эко системээр нь дэмжиж, шуурхай санхүүжилт олгох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Үүнээс гадна ХААН Банк нь бизнес эрхлэгчдэд зориулсан зургаан төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож буй. Тодруулбал, бизнес эрхлэгч та уг банкнаас бизнесийн зээл, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд зориулсан хөдөө аж ахуйн зээл, төслийн зээл, ханган нийлүүлэгчдэд зориулсан зээл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, бизнесийн ногоон зээл зэргийг авах боломжтой юм байна.

A woman hands a brochure to a man at a business event booth. Several people interact at tables with informational materials, and a green backdrop displays Mongolian text and the word "Business.

Тэгэхээр ХААН Банк нь бизнес эрхлэгч харилцагчдынхаа өсөлт хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж, санхүүгийн дэмжлэгээс гадна мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан менежментийн цогц хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээг тогтмол хүргэж буй. Академийн гол зорилго нь бизнес эрхлэгчдийг зөвхөн өнөөдрийн хэрэгцээнд нийцүүлсэн бус, урт хугацаанд тогтвортой өсөлтөд хөтлөх мэдлэг, чадвараар хангахад оршиж буй. Тэгвэл зөвлөх үйлчилгээ, сургалт хөтөлбөр нь удирдлагын стратеги, зах зээлийн судалгаа, багийн менежмент, санхүүгийн удирдлага зэрэг сэдвийг хамардаг бөгөөд бизнес эрхлэгчдэд хэрэгжүүлж болохуйц бодит аргачлал, шийдэл санал болгодог юм байна. Өнгөрсөн  онд тус академиар дамжуулан 3300 гаруй харилцагч бизнесээ өргөжүүлэх, үр ашигтай удирдан чиглүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээнд хамрагджээ.

ХААН Банк бизнес эрхлэгчдэд зориулсан “Эрдэм” гэх мэдлэгийн шинэ платформыг ирэх сард танилцуулах юм байна. Тус платформ нь бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад шаардлагатай 350 гаруй сургалтыг агуулсан 600 гаруй төрлийн чадамжийг хөгжүүлэхэд зориулсан аж.

“Ийстэрн нүүдл” ХХК-ийн захирал М.Мөнхзул Жижиг, дунд бизнесийн академийн сургалтад хамрагдсан өөрийн түүхээсээ “Өсөлтийг хамтдаа бүтээе” уулзалт, арга хэмжээнд оролцогчдод хуваалцсан юм. Тэрбээр “ХААН Банкны ЖДБ-ийн академиас олгож буй сургалт, мэдээлэл нь маш системтэй явагддаг. Нэг үгээр, эхний шатнаас нь эхлэн гүнзгийрүүлсэн түвшинд хүртэл алхам алхмаар ахисаар бизнесээ хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг цэгцтэйгээр олгодог. Миний хувьд бизнесээ зөв аргаар хөгжүүлэхийн тулд олж мэдсэн, сурсан бүх зүйлээ практикт хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Жишээлбэл, алсын хараагаа тодорхойлж, зорилгуудаа нарийвчлан төлөвлөх, тэдгээр зорилго бүрд тодорхой шалгуур үзүүлэлт тавих, түүнчлэн санхүүгийн төлөвлөлтөө илүү урт хугацааны, системтэй байдлаар харах арга барилд суралцсан. Өмнө нь сэтгэлийн хөөрлөөр санхүүгийн шийдвэр гаргаж, тооцоололд алдаа гаргах нь түгээмэл байсан бол одоо асуудлыг судалгаа, баримтад тулгуурлан шийдвэрлэж, ул суурьтай ханддаг болсон. Гол нь сургалтаас ганц нэг зөвлөгөө авахаас илүүтэйгээр бизнес эрхлэгчид бүх талын мэдлэг, чадамжийг системтэйгээр авдаг. Сургалтад хамрагдахаас өмнө би ямар бизнес эрхлэгч байв? Одоо ямар болчихов? гэж эргээд бодоход 360 градус эргэлт хийсэн юм шиг л санагддаг хэмээв.

Тус академи бизнес эрхлэгч таны итгэлт зөвлөх байж, өсөлтийн хурдасгуур болохыг зорьдог. ЖДБ-ийн академийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.

bookzone.mn
Тагууд: ЖДҮногоон бодлогоөсөлт хөгжилХААН Банк

Санал болгох:

Бизнесийн эргэн тойронд
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ?
Халуун йог
Эрүүл, чанартай амьдралд хөтлөгч Move Hot Yoga
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00