BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнес эрхлэгчид, энтрепренерүүд цүнх барьдаг, үүлэрхэг тэнгэрт том байг онож буй сум дээр нисч байгаа зураг нь бизнесийн амбицтай зорилгыг бэлгэддэг. - Business.MN

Засаглахуйн хамгийн үр өгөөжтэй загвар

Х.Цолмон   Х.Цолмон
2020-04-08
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Аливаа бизнесийн оршин тогтнох гол үндэс нь “Хэрэглэгчтэй байх” гэвэл нэг их хол зөрөхгүй. Товчхондоо, хэрэглэгчтэй байж гэмээнэ л бизнес сая оршин тогтнодог. Эндээс бидний анхаарах ёстой дараагийн  ажил урган гарна. Өөрийн гэсэн хэрэглэгчээ тогтоон барьж, сэтгэл ханамжийг мэдрүүлэх, улмаар үнэнч хэрэглэгч болгохын төлөө ажиллаж буй байгууллагад хамгийн чухал алхам бол үйл ажиллагаандаа удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх. Өөрөөр хэлбэл, компаниа байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд хүргэж, тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй болчихлоо. Одоо хэрэглэгчдэдээ юу санал болгох вэ? Яг ийм үед удирдлагын тогтолцооны тухай л яригддаг хэмээн  Observe Consulting зөвлөх үйлчилгээний компанийн захирал Д.Отгонбат онцоллоо.  

Тэгвэл “Удирдлагын тогтолцоо гэж юу юм бэ?” гэх асуулт зүй ёсоор тавигдана. Business.mn сэтгүүл болон “Хархорум” дижитал академи хамтран “Удирдлагын тогтолцоондоо стандарт нэвтрүүлье” сэдвээр  зохион байгуулсан ээлжит вэбинарын үеэр Д.Отгонбат дараах хариултыг өгсөн юм (Тун удахгүй зохион байгуулагдах “Бизнес цэнэг” вэбинарын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай).

Бизнесийн байгууллага өөрийн зорилгодоо хүрэхээр хүн, мөнгө, цаг хугацаа гэх зэрэг олон нөөцийг захиран зарцуулж байдаг. Харин эдгээр нөөцийг хэрхэн оновчтой зохион байгуулж, зарцуулах вэ? Энэ асуултын хариуд хүн төрөлхтөн урт удаан хугацааны туршид алдаж, оносон туршлага, үр дүндээ тулгуурлан хамгийн шилдэг практикуудыг нэгтгэж тодорхой систем, арга зүйг санал болгож буй хэлбэрийг удирдлагын тогтолцоо гэж нэрлээд байгаа юм. Хувь хүн, байгууллагууд бизнес эрхэлж яваа нь цаад утгаараа эдгээр олон тооны удирдлагын тогтолцоог эзэмшихийн төлөөх үйл явц гэж ойлгож болно.  

Мэдээж хэрэг удирдлагын тогтолцоог үүнээс гадна олон янзаар тодорхойлдог. Илүү онолын шинжтэй гэвэл: “Хоорондоо харилцан хамаарч, бие биетэйгээ уялдаатай ажилладаг олон дэд систем, процессыг нэгтгэн нэгэн зорилгод чиглүүлэн амжилттай буюу хамгийн үр өгөөжтэй байхуйцаар засаглахуйн загварчлал бий болгосныг удирдлагын тогтолцоо гэж тодорхойлж болно” гэжээ.  

Яагаад заавал удирдлагын тогтолцоо гэж?

Ямар ч бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа тодорхой системд оруулж байж, амжилттай, үр ашигтай ажиллах, цаашлаад он удаан жил оршин тогтнох сууриа бүрдүүлдэг. Харин тэрхүү системийг цааш зөв зохистой авч явахад удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байх нь онцгой ач холбогдолтой. Тэгээд ч менежментийн ухаанд байгууллагыг системчлэхгүйгээр удирдах боломжгүй гэдэг билээ.

Мөн бид бүгд мэдлэг, ур чадвар, нөөц боломжийн хувьд хязгаарлагдмал учраас байгууллагад учирч буй бүх асуудлаа төгс шийдэх боломжгүй юм. Тиймээс компанийнхаа хүрч ажиллах боломжгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэсгээ мэддэг хүнд нь даатгаж зөвлөх үйлчилгээний байгууллагад хандах, дэлхийн туршлагаар баталгаажсан олон улсын стандартуудыг нэвтрүүлэх шаардлагатай. 

Ингэж нэвтрүүлэх нь томоохон компаниудад л хамаатай гэх ойлголт бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл. Гэвч энэ нь байгууллагын том, жижиг болон үйл ажиллагааны чиглэлтэй хамааралгүй гэдгийг Observe Consulting-ийн зөвлөхүүд тодруулж байна.  

Хаанаас эхлэх вэ? 

 Удирдлагын тогтолцоо дотроо олон салбарладаг. Тэдгээрээс “Ямар тогтолцоог түрүүлж нэвтрүүлэх нь илүү ач холбогдолтой вэ?” гэх асуулт энэ талаар сонирхож буй бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг түгээмэл асуудлын нэг. Харин Д.Отгонбат зөвлөх “Өмнө ярьсантайгаа холбоход хэрэглэгчийн төлөө хэрхэн ажиллах вэ гэх асуудалд шийдэл санал болгосон удирдлагын тогтолцооны стандартуудыг нэн тэргүүнд судалж, хэрэгжүүлээсэй гэж би хувьдаа зөвлөдөг. Тэгэхээр чанарын удирдлагын тогтолцоо (ISO9001) -оос эхлэх нь тохиромжтой. Энэ бол компанийн тогтвортой байдал, чадамжийн стандарт юм. Тиймээс ч дараа дараагийн стандартыг хэрэгжүүлэх, мөн ойлгох хөрс суурь болно. Чанарын удирдлагын тогтолцоо дотроо маш олон зүйлийг шингээсэн байдаг. Тухайн байгууллага тэдгээр чухал элементийг ганц стандарт хэрэгжүүлэхдээ л авчихдаг учраас дараагийн стандартуудыг нэвтрүүлэхэд нэлээд сайн суурь болдог” гэлээ.  

Удирдлагын тогтолцооны стандартууд гэж юу вэ? 

Зарим удирдлагын тогтолцоог стандартчилах асуудлаар мэргэшсэн мэргэжлийн байгууллагууд эсвэл тухайн чиглэлээр бие дааж үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлагыг тогтоож, эдгээр шаардлагын дагуу стандартуудыг боловсруулсан байдаг аж. Үүнийг удирдлагын тогтолцооны стандарт гэж ойлгож болох нь. 

Мэргэжлийн болон олон улсын байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн, шилдэг мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, алдаа, оноонд тулгуурлан удирдлагын тогтолцоог боловсруулдаг учраас хамгийн үр өгөөжтэй менежментийг (засаглахуй) санал болгодог.

Байгууллагууд дараах стандартуудыг түлхүү хэрэгжүүлдэг байна. 

Удирдлагын тогтолцооны стандартууд (ISO)

Чанарын удирдлагын тогтолцоо (ISO9001)

Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001

ХАБЭА удирдлагын тогтолцоо ISO45001

ХАБ удирдлагын тогтолцоо ISO22000

МАБ удирдлагын тогтолцоо ISO27001 

ISO17025 лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо

Эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO50001

КНХ удирдлагын тогтолцоо ISO26000

Удирдлагын нэгдмэл тогтолцоо 

Тухайн байгууллага удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр шилдэг мэргэжилтнүүдийн үнэ цэнтэй зөвлөх үйлчилгээг авч эхэллээ гэсэн үг. Мөн аливаа удирдлагын тогтолцоо гэдэг бизнесийн ертөнцөд ойлголцол, итгэлцэл, баталгааны хэл болдог. Тухайлбал, чанарын удирдлагын тогтолцооны тухай яригдахад уг тогтолцооны үзэл баримтлал, шаардлагуудыг мэддэг хоёр менежер хамтран ажиллалаа гэхэд нэг хэлээр харилцаж, шууд ойлголцож чадах юм.  

Удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд гаргадаг гол алдаануудыг зөвлөх Д.Отгонбат нэрлэж байна. 

  • Эхнээсээ зөв төлөвлөж, нэг зөвшилцөлд хүрэх ёстой. Ингээгүйгээс буюу удирдлагуудын нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь дэмжээгүйгээс болж хүлээлтийн зөрүү үүсдэг. Үүнээс шалтгаалан удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил удаашрах нь бий. Гэтэл удирдлагын тогтолцоо гэдэг хүлээгдэх учиргүй ойлголт юм.
  • Мэдлэгийн алдаа буюу удирдлагын тогтолцооны стандарт гэхээр зөвхөн техникийн үзүүлэлттэй холбоотой гэж ойлгож, энэ тал дээр хүлээлт үүсгэдэг. Энэ ч утгаараа төслийн багт ерөнхий инженер, чанарын мэргэжилтнүүдээ дайчилдаг. Харин дараа нь менежментийн болон системийн алдааны талаар хөндөгдөх үед тэд мэдлэг, ур чадварын хувьд дутагдалтай байдгаас ажил удааширч, гацдаг.  
  • Дээд удирдлага энэ ажлыг ойлгохгүй байх. Төсөл үргэлжлэх явцад тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах том, жижиг шийдвэр гаргах бүрт удирдлагын оролцоо шаардагддагаас тухай бүрт ажил зогсож, гацах тохиолдол гарах нь бий.  

Компани бүрийн хэзээ нэгэн цагт очиж хаалгыг нь нээх ёстой тэр л зайлшгүй алхам бол удирдлагын тогтолцоо. Гэхдээ удирдлагын тотголцоог нэвтрүүлээд орхих биш, тасралтгүй сайжруулах ёстой гэдгийг зөвлөхүүд онцолж байна. 

bookzone

Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00